Гүнждийн үрнээс гаргаж авсан сүү ердийн сүүнээс 7 дахин их кальци агуулдаг

Үхрийн махнаас 9 дахин их, ердийн сүүнээс 7 дахин их  кальци агуулдаг ! Өдөр бүр хоосон ходоодон дээрээ 1 аягыг уугаарай…

Бага наснаасаа л идэх дуртай байсаар ирсэн чихэрлэг амттанг “Яаж идэхээ болих вэ?”

Чихэрлэг амттан идэх хүслээ дарахад тань гүнждийн үр туслах болно! Гүнждийн үр нь биед амархан шингэдэг маш их хэмжээний кальцийг агуулдаг байна. Амттан нь үүнтэй ямар холбоотой гэж? хэмээн эрхэм уншигч та асуух байх л даа. Бие махбодид кальци дутагдаад ирэхээр чихэрлэг зүйлс идэх хүсэл маш их төрдөг байна!

Байгаль дээр кальци нь чихэрлэг амттай байдаг. Хэрвээ та кальциар баялаг хөрсөнд гүзээлзгэнэ тарих юм бол маш сайхан амттай болно … Би танд гүнждийн үрний сүүний онцгой жорыг санал болгомоор байна. Өдөрт нэг аяга ийм сүү ууж байвал яс бэхжиж, бие бүхэлдээ эрүүлжихээс гадна хэт их идэх, ялангуяа амттан идэх хүсэл дарагддаг байна!

ГҮНЖДИЙН ҮРНИЙ СҮҮ

ОРЦ:

  • 100 гр гүнждийн үр (хуураагүй)
  • 2 а/х зөгийн бал
  • 1 л ус

БЭЛТГЭХ:

  1. Гүнждийн үрийг хүйтэн усанд 7-8 цаг сойно. Зарим жоронд 1-2 цаг сойдог, гүнждийн үрийг усанд удаан сойх тусам илүү сайхан амттай болдог.

  1. Усыг нь шавхаж аваад, үрийг нь бага зэрэг буюу нэг аяга устай үлдээнэ. Дээр нь зөгийн бал нэмээд үрийг нь нунтгартал нь сайн блендердээрэй.

Дашрамд хэлэхэд, зөгийн бал бол энэ сүүний орцонд зайлшгүй байх зүйл биш: та сүүг ямар ч чихэргүй хийж болно.

  1. Үлдсэн усаа хийгээд сүүг дахин блендерээр сайтар холино.

  1. Сүү нь хэт өтгөн байж болохгүй, өтгөний хэмжээг ус нэмж тохируулж болно. Сүүнд нэг чимх ваниллин нэмбэл амт нь гайхалтай сайхан болно!

  1. Өтгөн хэсгийг нь нарийн шүүлтүүрээр эсвэл зузаан маарлиар шүүж авна.

  1. Гарсан шимэлдэгийг нь хаях хэрэггүй: Үүнийг нарийн боов болон гүнждийн үртэй овьёосны жигнэмэг зэрэгт хийж болдог. Мөн гүнждийн үрний нухашыг зөгийн балтай хольж халва зэрэг гайхалтай амттан ч хийж болно!

Сүү нь бага зэрэг самар амтагдсан, зөөлөн, чихэрлэг амттай болдог. Ийм сүүг какао хийхэд ашигладаг, кофенд ердийн сүүний оронд нэмж хэрэглэж ч болно, мөн үүгээр овьёосны агшаамал ч хийвэл маш сайхан болно!

Чихэр идэх хүслийг дарах гүнждийн сүү бэлтгэх схем их энгийн: Өглөө бүр хоосон ходоодон дээрээ 1 аяга гүнждийн сүү ууж байгаарай. Долоо хоногийн дараа та гайхалтай эерэг өөрчлөлтүүдийг анзаарах болно!

100 гр гүнждийн үр кальцийн өдрийн хэрэгцээг бүрэн хангадаг! Мөн энэ кальци биед маш амархан шингэдэг. Хүүхдэд гүнждийн үрний сүү өгч байхыг зөвлөж байна: Би хүүдээ гүнждийн сүүтэй гадил жимсний шэйк бэлтгэж өгдөг. Хүү маань үүнд маш их дуртай. Хүүхдийн ясыг байнга бэхжүүлж байх шаардлагатай байдаг, өсөн нэмэгдэж буй организмд кальц үнэхээр хэрэгтэй.

Доорх богино хэмжээний дүрс бичлэгээс гүнждийн үрний сүү бэлтгэх үйл явцыг сонирхож үзээрэй!

Гүнждийн сүү хэрэглээд миний амттанд дуралдаг байдал бүрэн өөрчлөгдсөн! Би ямар нэг чихэрлэг зүйлд дургүй болж, амттан надад сайхан санагдахаа больсон нь энэ сүүний нөлөө! Эрүүл мэндэд тустай, ийм ашигтай хоол хүнс хэрэглэсний дараагаар таны биед танигдахааргүй эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж эхлэх болно.

1 аяга гүнждийн үрний сүүнд нэг аяга ердийн сүүнээс 7 дахин их кальци агуулагддаг. Энэ үнэхээр гайхалтай биш гэж үү!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *