Үсний ургалтыг 272% -иар нэмэгдүүлдэг энэ аргыг цөөн хүн мэддэг тул та бүхэнтэйгээ хуваалцахыг зорилоо …
Аливаа хүний нас, хүйсээс үл хамааран үс хэт их унах тохиолдол бий. Энэ асуудал нь янз бүрийн шалтгааны улмаас тохиолдож болно: тухайлбал, ажлын их ачаалал, буруу арчилгаа, дааврын тэнцвэргүй байдал зэргээс …
Үс уналт улирал, цаг үеэс үл хамааран тохиолдож болно. Хүний бие хэт халуунд мэдрэмтгий болох, витамин дутагдах үед үс унаж болох юм.
Би үсээ огцом унаж эхэлмэгц жимс жимсгэнэ, хүнсний ногоо түлхүү хэрэглэж капсултай загасны тос уух болсон. Мөн өөрийн гараар 7 хоногт 2 удаа үсний маск хийж тавьдаг болсон. Үр дүн нь тун удалгүй мэдрэгдэж эхэлсэн. Ингээд би энэ жороо хуваалцахыг яаравчилсан юм!
ГЭРИЙН НӨХЦӨЛД ХИЙДЭГ ҮС УНАЛТЫН ЭСРЭГ МАСК
ОРЦ:
- 1 ширхэг өндөг
- 1 ширхэг гүйцэд болсон гадил жимс
- 1 х/х зөгийн бал
- 5 а/х пиво
- 1-2 дусал розмарин юмуу лаванда цэцгийн эфирийн тос
БЭЛТГЭН ХЭРЭГЛЭХ:
- Нэг аяганд гадил жимсээ нухаад зөгийн балаа нэмж хийгээд хутгана. Өндөг, шар айрагаа мөн нэмж хийгээд бүгдийг нь сайтар холино.
- Бэлэн болсон зуурмагаа чийгтэй үс, хуйхандаа түрхээд 5 минутын турш зөөлөн массажиж өгнө. Шүршүүрийн малгай өмсөж, толгойгоо алчуураар боогоод маскаа 40-60 минут байлгана.
- Үсээ ердийн угаадагаараа угаана.
Гадил жимс нь суларсан үсний фолликулуудад маш их хэрэгтэй калий болон А, С, Е аминдэмүүдээр маш баялаг. Өндөг нь үсний ургалтийг дэмждэг олон аминдэмүүд (A, D, E, B бүлэг), мөн үсийг бэхжүүлж, гялалзуулдаг лецитин агуулдаг.
Шар айраг нь үсэнд маш хэрэгтэй зүйл юм! Энэ нь үсний уутанцарыг төгс бэхжүүлдэг В витаминаар маш баялаг. Түүнчлэн шар айраг нь хуйхны загатнаа, цочролыг арилгахын зэрэгцээ хагийг ч мөн арилгаж өөх тосны ялгаралыг хэвийн болгодог байна.
Зөгийн бал нь үсийг хоёр дахин бэхжүүлдэг, ийм баялаг найрлагатай өөр бүтээгдэхүүнийг олоход хэцүү! Үсийг бэхжүүлж, зөөлрүүлж, тэжээл өгч, чийгшүүлж, ургалтийг нь хурдасгадаг. Эфирийн тос нь үсэнд удаан хадгалагдах тааламжтай үнэрийг өгөхөөс гадна уналтыг ч мөн зогсооход тусалдаг.
Энэхүү маскыг тогтмол хэрэглэснээр хамгийн шингэн үсэнд ч хүртэл өөрчлөлт ажиглагдах болно. Шинэ үс ургаж эхэлмэгц эргэн тойрноо ч харах завгүй болох байх!
Жилийн аль ч үед үзэсгэлэнтэй байгаарай бүсгүй минь, найз нөхөдтэйгээ уг нийтлэлийг хуваалцахаа мартуузай!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто