Гоо үзэсгэлэнгийн үндэс нь гэрийн нөхцөлд зөв арчлах арчилгаанд оршдог

Удаан хугацааны турш миний арьс ийм дэгжин байсангүй! Би арьсаа үргэлж илээд л баймаар санагдах болсон …

Эмэгтэй хүн бүр үзэсгэлэнтэй, сэтгэл татам харагдахыг хүсдэг. Аз болоход, та ингэж харагдахын тулд заавал үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, үнэтэй салонуудад их хэмжээний мөнгө зарцуулах шаардлагагүй юм. Эцсийн эцэст гоо үзэсгэлэнгийн үндэс нь гэрийн нөхцөлд арчлах арчилгаанд л байдаг.

Бид та бүхэндээ гоо сайхны энгийн хэрнээ үр дүн сайтай 11 зөвлөгөөг хүргэхээр цуглуулсан билээ.

ГЭРИЙН НӨХЦӨЛД АРЬС АРЧЛАХ

  1. Хаван арилгахад

Хаванг арилгахын тулд 250 мл ус тутамд 2 хоолны халбага давс ноогдохоор тооцож хийнэ. Маш сайн найрагдсан уусмалд алчуураа хийж норгоод, базаад нүүрэн дээрээ 10 минут байлгахад нүүрний хаван арилж толигор болсон байна.

  1. Зузаан уруул

Тосон крем юмуу лосион уруулдаа түрхээрэй. Васелин эсвэл чидун жимсний тос ч бас гайхалтай. Зөөлөн шүдний сойзоор уруулдаа 1 минут массаж хийгээрэй. Одоо таны уруул толигор хэрнээ гоёмсог бомбогор зузаан болсон байх болно.

  1. Арьсыг гялалзуулж, чийгшүүлнэ

Хэрэв та хуурай арьстай бол түүнийгээ нөхөн сэргээх, чийгшүүлэх арга бий. Арьсаа бага зэрэг үрж, массажлаад оливын тосоор тослоорой. Энэ арчилгааг 7 минут хийнэ. Үр дүнг нь илүү сайн болгохын тулд уг процедурыг 5-6 өдөрт нэг удаа давтан хийж байгаарай.

  1. Батганаас салах

Хэрэв та батганаас болж шаналж байдаг бол түүний илрэлийг зөгийн бал ашиглан багасгаж, арьсаа будалтанд бэлтгэх боломжтой. Нүүрээ цэвэрлэчихээд зөгийн бал түрхээд 15 минут байлгана. Дараа нь бүлээн усаар зайлж угаана. Мэдээжийн хэрэг, батгаа арилгахын тулд арьсаа ийм аргаар эмчлэх нь үр дүнгүй бөгөөд энэ өвчний шалтгааныг тодруулахгүйгээр гэртээ үүнийг хийх боломжгүй юм. Гэхдээ арьсны цочрол хамаагүй багасах болно.

  1. Гэнэтийн гүвдрүү

Хэрэв таны арьсанд бага зэрэг үрэвссэн гүвдрүү гарч ирвэл гоо сайхны нүдний дусаагуураар арилгаж болно. Нүдний дусаагуураас жаахныг хөвөнд шингээгээд 5 минутын турш хөргөгчинд хийнэ. Дараа нь үрэвссэн хэсэг дээрээ хэдэн минут тавьж байлгана. Таны үзэн ядаж буй гүвдрүү мэдэгдэхээргүй болж, намжина.

  1. Нүүрний будаг арилгагч

Үр дүнтэй хямдхан будаг арилгагч хийх. Чидун жимсний тосыг цэвэршүүлсэн ус юмуу аль эсвэл эрдэс устай 1 : 3 харьцаатай холино. Ингээд мэдрэмтгий арьсны мицелляр ус бэлэн боллоо! Усны хамгаалалттай нүүрны будгыг ч цэвэрлэхийг зэрэгцээ арьсанд ч тэжээл өгнө.

  1. Илүүдэл үс

Илүүдэл үсний асуудлыг шийддэг скраб хийхэд маш хялбар байдаг. Жижиг аяганд 1 а/х сода, ижил хэмжээний овъёос, 1 х/халбага ус хийж холино. Шүршүүрт оронгоо хөл болон бусад газраа түрхэж 5 минутын болгоод хусаж цэвэрлээрэй.

  1. Нүдний доорх уутыг арилгах

1 аяга ус юмуу цайнд 1 а/х сода хийгээд сайн хутгаарай. Энэхүү уусмалд хөвөн цэвэрлэгчээ хийж норгоод нүдний доор үүссэн уутанцар дээрээ тавьж 10-15 минут байлгаад бүлээн усаар зайлж угаана. Өдөр бүр уг чийгшүүлэгчийг тавьж байгаарай. Гадаад төрх тань сэтгэл татам болж байгааг хараад та гайхах болно.

  1. Гялалзсан үс

Үсийг гялалзуулдаг супер маск бэлтгэхэд танд 1 ширхэг гадил жимс, 1 х/х зөгийн бал, тал аяга шар айраг хэрэг болно. Бүх найрлагыг сайтар холино. Үүнийгээ үсэндээ 1-2 цаг байлгаад дараа нь зайлж угаана. Долоо хоногт нэг удаа уг маскыг тавьж байгаарай. Таны үс эрүүл, гялалзан харагдах болно.

  1. Урт сормуус

Хагас халбага кокосын тосыг 3 дусал лаванда цэцгийн эфирийн тостой холино. Долоо хоногт 3 удаа унтахынхаа өмнө сормуусаа бүхэлд нь будаж түрхэнэ.

  1. Хөгшрөлтийн эсрэг маск

15 грамм замагны үрийг (эмийн сангаас худалдаж аваарай) өрөөний температурт байлгасан бага хэмжээний усаар шингэлнэ. Усаар шингэлэхэд бараг тэр даруйхан үр нь хөөх тул та жигд холилдтол нь сайтар хутгах хэрэгтэй. Наалдамхай, зууралдсан хольцыг гартаа аваад нүүрэндээ сунгаж түрхэнэ. 20-30 минут байлгаад дараа нь амны алчуур, салфеткаар маскаа арилгаарай.

Эдгээр аргууд нь үнэхээр гайхалтай үр дүн өгдөг. Хэрэв та эдгээр арчилгаануудыг тогтмол хийвэл таны гадаад байдал илүү сайхан болж өөрчлөгдөх болно. Залхуурах хэрэггүй, улирал, сэтгэл зүйн байдлаас үл хамааран өөрийгөө цаг үргэлж анхаарч байгаарай.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait