Ямар хоолонд дурлагчид шимэгч хорхойтой болдог вэ? Яавал шимэгч хорхойгүй байх вэ?
Наяад оны эхэн үеэс эхлэн сүши гайхалтай алдартай болсон. Өнөө цагт сүшиг дэлхийн бараг бүх оронд мэддэг болжээ. Сүши нь маш эрүүл төдийгүй бас илчлэг багатай хоол юм.
Энэ амттай зуушинд дурлагчид эрт орой хэзээ нэгэн цагт суши, ороомог зэрэг нь хүний биед ноцтой хор хөнөөл учруулдаг болов уу гэж бодох байх л даа: Цорын ганц асуудал бол суши болон сашими зэргийг түүхий загасаар хийдэг тул шимэгчтэй болох магадлалтай.
Судалгаагаар далайн болон цэнгэг усны загасны 80-90 хувь нь шимэгч хорхойн халдвартай байдаг гэсэн баримт байдаг. Загас бол тэдгээр шимэгчдийг тээн дамжуулагч завсрын амттан гэж үздэг байна. Загасны махыг хатаагаад ч, утаад ч загасны маханд байх шимэгч хорхойны өндөг устдаггүй байна.
Загасан дахь шимэгчүүд
Үүний зэрэгцээ Япон зоогийн газрын тогооч нар эрдэмтдийн айдсыг үгүйсгэдэг. Түүхий загас болон бусад далайн гаралтай хүнсийг шаардлагатай судалгаа хийсний дараа л томоохон ресторан, сүши бааранд хүргэдэг. Сүшинд ордог бүтээгдэхүүн бүр гэрчилгээтэй, мал эмнэлгийн гэрчилгээнээс гадна сав баглаа боодлын баримтууд ч дагалддаг байна.
Үнэн хэрэгтээ шимэгч хорхойн халдварын шалтгаан нь хоолонд биш, харин ариун цэврийн стандартыг дагаж мөрдөхгүй байгаа явдалд байдаг. Та суши эсвэл сашими идмээр байгаа бол баталгаатай, найдвартай газруудад очих хэрэгтэй. Олон жилийн туршлагатай Япон хоолны томоохон сүлжээнүүдээр үйлчлүүлэх хэрэгтэй.
Жижиг кафенууд нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хуучирсан, халдвартай байж болзошгүй загас зах зээлээс хямд үнээр худалдан авах магадлалтай байдаг.
Хэрэв шимэгч хорхойн халдвар авах эрсдэлээс та маш ихээр айж байгаа бол түүхий загастай суши идэхээс бүрэн татгалзаж, далайн ургамалтай салат, цагаан хоолны ороомог идвэл илүү дээр.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто