Арьсны язралтыг бүрэн арилгахын тулд яг юу хийх хэрэгтэйг мэдэж аваарай!

Арьсны язралтыг яаж арилгах бэ? Эмийн сангаас худалдан авсан хямдхан эм л арьсыг маань гайхалтай болгосон!

Арьс бол хүний ​​биеийн хамгийн том эрхтэн юм. Бидний бие махбодийг бүрдүүлэгч бүх зүйлс хоорондоо холбоотой бөгөөд арьс нь олон хүчин зүйлээс хамаардаг тул түүний хэмжээг тооцоолоход хэцүү байдаг. Өнөөдөр бид арьсны язралтыг бүрэн арилгахын тулд яг юу хийх хэрэгтэйг мэдэж авах болно.

Хэрэв хэн нэгэн нь энэ боломжгүй гэж хэлбэл нууцхан инээмсэглээрэй. Та залхууралаа ялж чадвал, арьс тань ид шидийн мэт өөрчлөгдөнө! Язралт яаж үүссэн нь чухал биш. Язралт нь маш хурдан жин нэмсний дараа гарч ирэн гүн ховил үүссэн мэт харагдаж байсан ч үүнд шийдэл бий шүү!

АРЬСНЫ ЯЗРАЛТЫГ ХЭРХЭН АРИЛГАХ

Гэрийн нөхцөлд язралтыг хэрхэн арилгах талаар ямар ч гоо сайханч танд зөвлөхгүй. Үүнийг арилгахад маш их хүчин чармайлт, цаг хугацаа таниас шаардагдах ч, тийм ч ноцтой зүйл бол байхгүй. Язралтыг лазераар арилгах нь илүү хялбар байдаг болохоор санал болгодог байх.

Лазераар арилгуулах нь үнэтэй хэдий ч үргэлж 100% үр дүнтэй байдаггүй. Язралттай арьсыг нөхөн сэргээх цогц арга бол үүнээс тэс өөр асуудал юм.

Эхлээд арьс чангалах маск тавьж өгөөрэй.

Асприн, тостой маск

ОРЦ:

  • Хэдэн шахмал аспирин
  • 2 х/х бүлээсгэсэн оливийн тос

ХЭРЭГЛЭХ:

  1. Аспиринаа багахан хэмжээний усанд уусгана. Бүлээтгэсэн тос руугаа хийж хутгана.
  2. Арьсныхаа язралттай хэсэг дээр бүлээн маскаа түрхээд 20 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угаана.
  3. Уг маскыг тогтмол тавиарай. Надад итгээд жаахан тэвчээртэй байгаарай – сарын дараа таны арьс танигдахааргүй сайхан болох болно!

Аспирин, тостой маскныхаа үр дүнг нь илүү сайн байлгахын тулд үүн дээрээ 1 ширхэг тахианы өндөг нэмэхийг зөвлөе. Ийм үр дүнтэй маскыг долоо хоногт дор хаяж 2 удаа хийвэл та гайхалтай үр дүнг харах болно.

Аспиринтай маск тавьж байх үедээ капсул хэлбэртэй Е болон С аминдэм уувал маш сайн нөлөөтэй байна. Эдгээр витаминууд нь хямд хэдий ч мэдэгдэхүйц үр нөлөөтэй байдаг. Эдгээр нь арьсыг тань дотроос нь тэжээж, язралтаас ангижрахад тусална.

Бид цусны эргэлтийг сайжруулах биеийн тамирын дасгал хөдөлгөөн сайн хийж байхыг зөвлөх байна. Аливаа биед өгөгдөж байгаа ачаалал нь арьсыг илүү залуу, уян зөөлөн, сэтгэл татам болгодог. Дасгал хийх явцад арьсны шинэчлэлт, чангаралтад чухал ач холбогдолтой коллаген сайн ялгардаг. Энэ дасгал хөдөлгөөнд усанд сэлэх, бүжиглэх, гүйх зэрэг ямар ч хөдөлгөөн байж болно!

Арьсны язралттай хэсгийг наранд ил гаргаж, наранд шарах хэрэггүй байдаг. Нар нь арьсыг хатааж, язралтыг илүү мэдэгдэхүйц болгодог гэдгийг санаарай! Хэрэв та хурц наранд гарах гэж байгаа бол тэжээллэг кокосын тос юмуу нарны хамгаалалттай тос түрхэхээ бүү мартаарай.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait