Та бие махбодынхоо аль хэсгүүд дээр батга, тууралт гарч байгааг анхаараарай

Эртхэн мэдэж авах тусам хүнд өвчнөөс аврагдах боломжтой …

Та бие махбодынхоо үйл ажиллагаанд анхаарал тавьж, өчүүхэн гэлтгүй өөрчлөлтийг анзаарч сурах хэрэгтэй! Өөрчлөлтийг ажигласны дараагаар биед юу болж байгааг, яагаад гэдгийг ойлгох нь зүйтэй. Биеийн бүх зүйлс хоорондоо харилцан холбоо, хамааралтай байдаг. Иймд бид байнга сэрэмжтэй байх юм бол аймшигт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Гэхдээ бид ихэвчлэн ямар алдаа гаргадаг вэ? Эмчид очиж, шинжилгээ өгөн биедээ ямар өөрчлөлт гарч байгааг мэдэх цаг зав гаргадаггүй …

Ингээд дараагийн үе шатанд шилжиж эхэлнэ: Өвчний мэдэгдэхүйц шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлнэ. Эзэн хүн өөрийн биедээ цаг тухай бүрт нь анхаарлаа хандуулахгүй бол аюулд өртөнө! Өвчнөө хайхрахгүй байвал, заримдаа залхууралаас болж эмчлэх үнэ цэнэтэй цаг хугацаагаа алдах аюултай.

Нүүр, биен дээр нь батга, тууралт гарах нь өсвөр насныхныханд их асуудал болдог. Гэхдээ ийм асуудал насанд хүрэгчдэд ч бас тохиолддог! Үүний шалтгаан нь дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаанаас болон янз бүрийн өвчний шалтгаанаас болж байж болно. Энэ нь юу гэсэн утгатай болохыг сайтар харцгаая.

Яагаад батга гардаг вэ?

ЯНЗ БҮРИЙН ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДГҮҮД  

  1. Доод эрүү, хүзүүгээр батга гарах

Цусан дахь сахарын хэмжээ ихэссэнийг мөн бөөрний булчирхайн үйл ажиллагаа хэт их ачаалалтай байгааг илтгэнэ. Чихрийн шижинтэй болсон эсэхээ шалгуулахын тулд цусан дахь сахарыг тодорхойлох шинжилгээ өгөх нь зүйтэй. Түүнчлэн, иймэрхүү байдал нь дааврын тэнцвэргүй байдлыг ч өдөөж болно. Эм, эр аль нь ч дааврын тэнцвэр хэвийн байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

Энэ хэсэгт гарах тууралт нь ходоод гэдэсний зам, хоол боловсруулах эрхтний эмгэгийг илтгэнэ. Аливаа чихэрлэг, тослог хоол хүнс, хадгалалтын бодис агуулсан хоол хүнс хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Ямар нэг тууралттай бол сүү уухаа болих нь маш чухал юм! Та арьсаа эмзэгшсэн үед сүү уувал батга гарах нөхцөл 100% дэмжигдлээ л гэсэн үг.

Яагаад эрүүгээр батга гардаг вэ? Эмэгтэйчүүдэд ийм шинж тэмдэг илрэх нь ихэвчлэн эмэгтэйчүүдийн эмгэг байгааг илтгэдэг тул эмэгтэйчүүдийн эмч-эндокринологичтой зөвлөлдөх шаардлагатай. Эрэгтэйчүүдийн хувьд бол энэ нь элэгний өвчинтэй холбоотой байж болно.

  1. Хүзүү болон нурууны дээд хэсгээр батга гарах

Хүзүү болон нурууны дээд хэсгээр тууралт гарах нь мэдрэлийн тогтолцооны хэвийн бус ажиллагаа, мэдрэлийн огцом хурцадмал байдал, адреналиний хүчтэй ялгаралаас үүдэлтэй байж болно. Тийм ч учраас тамирчдийг хэт их идэвхтэй дасгал хөдлөгөөн хийх үед ихэвчлэн бие махбодь нь стресст ордог, үүний нөлөөгөөр ар нуруугаар нь батга гардаг.

Түүнчлэн ийм тууралт нь мэдрэлийн хүчтэй цочрол, хувийн ариун цэвэр сахиагүйн үр дагавар байж болно.

  1. Нуруун дээр батга гарах

Нуруун дээр үргэлж батга гарах нь синтетик хувцас, хэт их хөлрөлт зэргээс болдог. Бие дээр тууралт гарч байвал байгалийн гаралтай хөвөн даавуугаар хийсэн хувцас өмсөх хэрэгтэй!

Нуруун дээр батга гарах нь ходоод цочирсоны үн нөлөө байдаг тул хоолны дэглэмээ тэнцвэржүүлэх хэрэгтэй. Витаминаа нөхөх нь чухал, витамины дутагдалаас бас батга үүсдэг. Өөр нэг шалтгаан бол дааврын дутагдал, магадгүй дотоод шүүрлийн тогтолцооны үйл ажиллагаа зөрчигдсөнөөс болж болно. Нуруун дээрх тууралт удаан хугацаанд арилахгүй бол мэргэжлийн эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Энэ нь бие махбодид тохиолддог янз бүрийн халдвар ч байж болно.

  1. Цээжний хэсэгт батга гарах

Энэхүү эмзэг газарт гарсан батга нь хоол хүнс, хувцас, үнэртэй ус, биеийн гоо сайхны бүтээгдэхүүний алинаас нь ч үүссэн харшлын урвал байж болно. Мэдрэлийн системтэй холбоотой өвчин бол өөр шалтгаантай байна.

Цээжин дээр болон бусад таамагламгүй газруудад тууралт гарах нь хоол боловсруулах систем хэт ачаалалтай байгаагаас хоол боловсруулалтыг бие даан хийж чадахгүй байгаагаас үүнийг арьсаараа хийдэг байна. Арьс бол гадагшлуулах эрхтэнүүдийн нэг юм. Хоолны дэглэм бас дахин хоолны дэглэм, чихэрлэг зүйл, мах идэхээ багасга, хиам, түүнтэй төстэй бүх төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, ходоод гэдсийг дүүргэдэг талх, гурилан бүтээгдэхүүн, мөн сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх хэрэгтэй.

  1. Тохойн дээр батга гарах

Тийм ээ, тохойн дээр батга гардаг! Тохой, өвдөг дээр батга гарах нь А витамин дутагдсанаас үүдэлтэй. А аминдэмийг сайн шингээж авахын тулд өдөр бүр лууван, цөцгийн тос идэх хэрэгтэй. Нэмж дурдахад та эмийн сангаас А, Е витамин худалдан авч дор хаяж нэг сарын турш уух хэрэгтэй.

Батга нь мөн бие махбодид цайр дутагдсанаас үүсдэг. Эмийн сангаас цайрыг авах хэрэггүй, энэ эм нь ашиг тустай хэдий ч дотор муухайруулах зэрэг олон гаж нөлөө үзүүлдэг. Шаардлагатай бол үнэхээр ноцтой тохиолдолд уг эмийг эмчийн заавраар ууж болно. Урьдчилан сэргийлэх зорилгоор цайраар баялаг түүхий хулууны үрийг өлөн ходоодон дээрээ идэх маш сайн.

  1. Гэдсэн дээр батга гарах

Гэдсэн дээр гарсан батга нь дотоод эрхтнүүдийн үйл ажиллагааны тэнцвэр алдагдсанаас, түүний дотор ноцтой өвчин үүссэнээс болж гардаг хамгийн аюултай хэлбэрийн тууралтуудын нэг. Биеийн бүх систем хэрхэн ажиллаж байгааг сайтар шалгаж, цусан дахь сахарын хэмжээг олж мэдэх шаардлагатай.

  1. Өгзөг болон бусад нууцлаг хэсгүүдэд батга гарах

Үүний нэг шалтгаан нь синтетик даавуу арьсанд хүрч, арьсыг цочроосноос үүдэлтэй байдаг. Цагаан хэрэглэл нь зөвхөн гадаад өнгө үзэмжнээс гадна арьсанд аль болох тухтай, хүрэхэд тааламжтай аюулгүй байх ёстой! Цавь орчмоор батга гарах нь дотуур хувцасны эмжээрээс болсон байх талтай байдаг …

Хэрэв тууралт гарч, загатнах шинж тэмдэг мэдрэгдвэл бага дээр нь дерматологич эмчид яаралтай очиж халдвартай эсэхийг нь тодруулах хэрэгтэй.

Та эрүүл байя гэвэл хоол хүнсэндээ анхаарч тууралт гаргахгүй гэсэн баталгааг нь сайн уншиж танилцахаа мартуузай. Хэрэв та чухал үйл явдлуудад гайхалтай харагдахыг хүсч байвал харшлах бүтээгдэхүүнүүдээс зайлсхийх хэрэгтэй. Өөрийн эрүүл мэндийнхээ төлөө мэдрэмжтэй, анхааралтай хандаж байгаарай!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *