Гиалурон шахуулахгүйгээр төгс гоо уруултай болох гайхалтай арга!

Гиалурон шахуулахгүйгээр илүү шүүслэг, сэтгэл татам гоо уруултай болох гайхалтай арга!

Памбагар зузаан, толигор гадаргуутай, чийглэг зөөлөн уруултай болохыг эмэгтэй хүн бүр мөрөөддөг.  Ийм уруул нь бүсгүйчүүдийг илүү сэтгэл татам үзэсгэлэнтэй болгодог тул эрчүүд үүнийг нүүрний хамгийн тачаангуй хэсэг гэж үздэг. Гэхдээ хүн бүрт төрөлхөөс ийм уруул заяадаггүй нь харамсалтай. Бүсгүйчүүд залуу сайхан насандаа сэтгэл татам байдлаа алдахгүйн тулд уруулынхаа эзлэхүүнийг томруулах тарилга хийлгэх юмуу шивээс хийлгэдэг, мөн янз бүрийн томруулдаг уруулын будаг ч ашиглах нь бий.

Гэхдээ натурал аргаар маш бага цаг хугацаанд ийм уруултай болох бас нэгэн арга бий. Үүний орцонд зөвхөн байгалийн гаралтай бүтээгдэхүүн л орно гээд бод доо. Уг процедурт арчилгаа, өнгөлгөө гэсэн хоёр блок орно. Гэрийн нөхцөлд тогтвор сайтай, гялалзсан шингэн уруулын будаг хэрхэн хийхийг танилцуулъя.

Уруулын арчилгаа

ГУУЖУУЛАГЧ ХИЙХЭД ОРОХ ОРЦ НАЙРЛАГА:

  • 1 ц/халбага элсэн чихэр
  • 1 ц/халбага жүржийн шүүс
  • 1/2 ц/халбага зөгийн бал

ШИНГЭН УРУУЛЫН БУДАГАНД ОРОХ ОРЦ:

  • 50 гр хүрэн манжин
  • 1/4 ц/халбага глицерин
  • 1 капсул Е аминдэм

БЭЛТГЭХ, ХЭРЭГЛЭХ

  1. Гуужуулагчид орох бүх орцуудыг холино. Уруулын арьс нь хэт мэдрэг тул жүржийг нимбэгээр орлуулж болохгүй гэдгийг санаарай.

  1. Уруул дээрээ түрхээд хурууныхаа өндгөөр тойрог хөдөлгөөнөөр 1 минут хэртэй массажилж өгнө. Үлдсэнийг нь амны алчуураар арчиж авна. Элсэн чихэр нь уруулын үхэжсэн арьсыг нь гуужуулж арилган цусны урсгалыг нь сайжруулдаг бол жүржийн шүүс нь уруулын хэмжээг нэмэгдүүлж, хөгшрөлтийн явцыг удаашруулдаг, харин зөгийн бал нь тэжээл өгдөг.

  1. Одоо шингэн уруулын будагаа бэлдэж эхэлье. Хүрэн манжингаа үрэгчээр үрээд дээр нь үлдсэн орцоо нэмж сайн хутгаад шүүнэ. Танд зөвхөн шингэн хэсэг нь л хэрэгтэй.

  1. Хөвөнтэй модоор эсвэл сойзоор уруулдаа түрхээрэй. Та уруулын будгаа гялалзсан хэвээр нь байлгаж ч болно, эсвэл салфеткаар арчиж авсан ч болно, ингэсэн ч будаг тогтвортой, гялалзсан хэвээр байна. Энэ өнгө нь нүүр царайг бүхэлд нь сэргээж залуу сайхан харагдуулна.

Танд ямар нэгэн ойлгомжгүй зүйл байвал уруулын будаг хийх бүх үйл явцыг дараах дүрс бичлэгээс дэлгэрүүлэн үзэж болно.

Уруулаа илүү шүүслэг, сэтгэл татам болгох ийм л хялбархан юм.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *