Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэр баталгаатай болох талаарх мэргэжлийн эмчийн зөвлөмж

Мэдээллийн эх сурвалж: Эрүүл мэнд Мэргэжлийн эмч нарын зөвлөгөө хуудас

Клиникийн нэгдүгээр эмнэлгийн Зүрх судас, үе мөчний клиникийн эрхлэгч, зөвлөх эмч Б.Батболд:

Сүлжээний бүтээгдэхүүний бас нэг луйвар нь эмч нарыг худалдаж авах явдал байдаг. Салбарынхаа тэргүүлэгч, зөндөө олон ном уншсан мэдлэг мэдээлэл сайтай доктор, эмч нарыг олон нийтийн хэрэгсэл, хэвлэлээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг сайн гээд ярьж байхыг сонсоод “Хөөрхий дөө, даан ч дээ, ямар өлсч үхэх гэж байгаа биш” гэж өрөвдөж л байсан. Мөнгө гэдэг хүнийг ийм айхтар болгодог юм байна. Уг нь анагаах ухаан хөгжихийн хэрээр биологийн идэвхит гэсэн нэртэй хуурамч бүтээгдэхүүнийг шахан зайлуулчихсан юм.Биологийн идэвхит бүтээгдэхүүн эсвэл хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүн гэсэн гоё нэршилтэй юм. Анх 1960-1970 онд Америкт ид цэцэглэсэн юм. Тэр үед бизнесийн ашиг олох санаархалгүй гарч байж. Гэтэл 21 дүгээр зуунд бүх юмыг бизнес болгоод ирэхээр эрүүл мэндийн салбарыг хүртэл мөнгө олох хэрэгсэл болгож эхэлсэн. Үүний нэг жишээ нь ямар ч нотолгоо баталгаагүй ургамлаар хийсэн бүтээгдэхүүнүүдийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэж нэрлээд, худалдаалах болсон. Үнэндээ эдгээр бүтээгдэхүүнүүдийг нь дэлхийн том том институтууд судлаад хэрэгтэй юм алга гэдгийг баталчихсан байдаг. Шинжлэх ухаанд бүх зүйл өнөөдөр тодорхой болчихсон. Өнөөдөр Орост хамгаалсан диссертаци, өчигдөр Америкт нээсэн эмийн талаарх мэдээллийг бид тэр даруй авах боломж бүрдсэн. Ямар эмийг, ямар ургамлаар, ямар аргаар гаргаж аваад ямар эмчилгээнд хэрэглэх болохыг интернэтээс харчихаж болж байна. Гэтэл биологийн идэвхит бүх төрлийн бүтээгдэхүүнд ямар ч баримт нотолгоо байдаггүй. Харин ч эдгээр бүтээгдэхүүн хортой, буруу мэдээллийг олж болно.

Тэр ч байтугай шинжлэх ухаан биологийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд хориотой эм бэлдмэл хэрэглэж байгааг, энэ нь эргээд хүний биед сөрөг нөлөөтэй болохыг баталчихсан шүү дээ. Манайхан л дүлий оргиж, дүмбэ царайлж яваад байгаа болохоос биш шинжлэх ухаан хөгжсөн газруудад биологийн идэвхит бүтээгдэхүүнүүд гэсэн нэртэй болгоныг шалгаад, дэмий, хэрэггүй юм байна шүү гээд ихэнхийг нь бүр хорьчихсон. Барууны орнууд, Америкт 60-70-аад онд нэмэлт бүтээгдэхүүнүүд гарч ирээд, үүнийг нь шинжлэх ухаан 5-10 жилийн дотор судлаад ерөөсөө хүний биед дэмий юм байна,энэ яриад байгаа ашиг тус нь байхгүй байна гэдгийг баталсан. Нэгэнт шинжлэх ухаанаар баталчихсан, тухайн улсууддаа хэрэглэхээ больсон зүйлийг тэнд борлогдохгүй болонгуутэрүүл мэндийн зохистой бодлогогүй,оюуны хоосролтой, шинжлэх ухаанч мэдлэг чадвар сул, хүн амын эрүүл мэндийн мэдлэг муутай орнуудад бараагаа зарж эхэлдэг хэсэг бүлэг хүмүүс байдаг.Тэр тусмаа сүүлийн үед манайд хүчээ аваад байгаа “Herbalife”-ийн бүтээгдэхүүнд хүний биед сөрөг нөлөө үзүүлэх маш олон бодисууд байгааг тогтоочихсон. Мөн пирамидын луйвар болох нь ч батлагдчихсан. Пирамидын бизнес чинь өөрөө маш аюултай. Өөрсдөө хэрэглээд хохирсон ч бай хамаагүй мөнгө олохын тулд дараагийн хүмүүсээ ямар ч аргаар хамаагүй элсүүлдэг. Богино хугацаанд их ашиг олох л зорилготой. Энэ компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс олон бий. Эрүүл мэндээ байг гэхэд сүлжээний бүтээгдэхүүн авч хэрэглээд мөнгө төгрөгөөр хохирсон хүмүүсийг тоолохын аргагүй.

Пирамидын луйвар болох нь батлагдсан, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь дэлхийн тэргүүлэх зэргийн лабораторитой, тэргүүлж буй шинжлэх ухаантай, хууль эрх зүйтэй Америк, Бельги, Израиль улсуудад тогтоогдоод хориглосон тухай мэдээллийг интернэт сайтуудад ил тавьсан байхад манайхан л бие биеэ хуурч, хэрэглэж байгаа нь эмгэнэлтэй байна. Үүнийг хянаж цэгцэлж байх яам тамгын газар нь энэ асуудалд хориг тавиад хүн амынхаа эрүүл мэндийг бодох ёстой атал чимээгүй мэдэн будилаад суудаг. Бүр рекламдахдаа хүртэл хүмүүсийг доромжилж, арав хорин институтийн тийм ийм докторууд хийсэн гэж худлаа ярьдаг. Харин эрдэмтэн мэргэжилтнүүд хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай, хортой хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хориглох тал дээр ажилламаар санагддаг. Манай улсын шинжлэх ухаанч бус төрийн сул доройбодлогогүйбайдлыг далимдуулж байна, товчхондоо хэлбэл бохир, хар бизнес цэцэглэх хөрс болж байна. Эмч хүнийхээ хувьд би л лав энэ сүлжээний бизнес, тэр тусмаа хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж байгааг таашаадаггүй. Батлагдаагүй бүтээгдэхүүнээр өөрсдийгөө болон хүмүүсийг хордуулж, мөнгөө үрж байх ямар хэрэг байна даа.

Мэдээллийн эх сурвалж:  https://www.facebook.com/eruulmendin/photos/a.842040459559138/845713992525118/?
Эрүүл мэнд Мэргэжлийн эмч нарын зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *