Таны арьс хуурайшч, хагараад, хорсоод сайртаад байна уу? Тэгвэл ямар ч тос, түрхлэгээс илүү байгалийн гаралтай маск хийж хэрэглэх аргыг хүргэж байна. Өргөст хэмх нь хүний арьсанд чийгшилт өгч, цайруулж, арьсны нүх сүвийг чангалах ач тустай. Хэрвээ таны арьсанд арчилгаа шаардлагатай байгаа бол шинэхэн өргөст хэмх худалдан аваад дараах аргаар маск хийх унтахынхаа өмнө маскыг тавиарай. 5-7 хоног тасралтгүй маск тависны дараа үр дүнг нь мэдрэх болно.
Өргөст хэмхийг хүйтэн усаар угаасны дараа жигд хэрчинэ. Дараа нь автомат холигч эсвэл хоол процеслогчид хийж зутан шиг болтол холино.
Ингээд нүүр хүзүүгээ сайтар цэвэрлэсний дараа өргөст хэмхний маскыг нүүр хүзүүндээ жигд түрхэж нялаад 30-40 минут болгоно. Ингээд арчиж авна. Арьс зөөлөрч чийгшсэн нь шууд мэдрэгдэх болно. Хэрвээ цайрахыг хүсч байгаа бол маскан дээр 1/4 цайны халбага нимбэгний шүүс хийж хутгаад шүүрэндээ маскаа тавиарай.
ӨРГӨСТ ХЭМХНИЙ АЧ ХОЛБОГДОЛ
Өргөст хэмх нь дараахи эрдэс бодисуудыг өөртөө агуулдаг байна. Ус / 95-96% / витамин В3, гамма лидолений хүчил, фитостероп, витамин С 5-10 мг, витамин В1, Кали, витамин А, фолик хүчил, эслэгээр баялаг. 100 гр өргөст хэмх ердөө л 12 ккал илчлэгтэй учраас жин барих гэж буй хүмүүст хамгийн хэрэгцээтэй хүнс юм. Өргөст хэмхэнд фитостероп ба терпен байгааг судлаачид тогтоосон нь хавдраас сэргийлэх сайн талтай.
Өргөст хэмхийг өнөө үед гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт өргөнөөр ашиглаж байна. Хүний эд эсийг чийгээр баяжуулж цэвэршүүлэх бөгөөд хөгшрөлт хуурайшилтыг багасгадаг гоо сайхны өндөр ач холбогдолтой ургамал юм. Мөн нимгэн зүссэн өргөст хэмхийг өвдсөн эсвэл хорхой шавьжинд хазуулсан үед тухайн хэсэгт тавихад өвдөлтийг бууруулах тустай.