Меланоцит нь хүний арьсны үндсэн пигментацийг хариуцдаг эс юм. Меланоцит нь хамгийн бараан өнгийн арьсны пигмент болох меланиныг боловсруулдаг. Гэхдээ ямар нэг шалтгааны улмаас меланоцитууд зарим газруудад илүүдэл меланин үүсгэдэг бөгөөд үүний нөлөөгөөр насжилтын янз бүрийн толбо үүсэхэд хүрдэг. Ийм байдлаар бидний нүүр, биен дээр мэнгэ, сэвх, толбо, нөсөөжилт үүсдэг байна.
Гэхдээ арьсны гиперпигментаци бол асуудал биш, үүнийг амархан шийдэх боломж бий. Ингээд бид танд насжилтын толбыг арилгах, бүдэгрүүлэхэд тустай 6 төрлийн жорыг танилцуулах гэж байна.
Насжилтаас үүдэлтэй нөсөө толбыг арилгах
- Шинэхэн өргөст хэмхны нухаш
Өргөст хэмхээ үрүүл дээр үрээд нухаш маягтай болгоод толбо үүссэн хэсэг дээрээ 3 удаа давхарлаж тавиад 15 минут байлгаарай.
- Нимбэгний шүүс
Нимбэгний шүүсээ 1:10 харьцаатай усаар шингэлж уусмал бэлтгэнэ. Тэрхүү уусмалаар толботой хэсгээ өдөрт 2 удаа арчина.
- Сүү, тараг
Эдгээр сүүн бүтээгдэхүүнүүдийг нүүрэндээ түрхээд 15 минут байлгаад дараа нь линден цэцэгний юмуу эсвэл нимбэгний шүүсний хандмалд хөвөн арчдасаа дүрээд цэвэрлэж авна.
- Гадил жимсний ус
Нэг том гадил жимсний хальсыг жижиглэж хэрчээд, 250 мл усанд хийж буцалгаад, бүрэн хөрөхөөр нь шүүж, мөсний саванд хийж хөлдөөгчинд хийж хөлдөөнө. Хөлдсөний дараа нүүр болон биеийнхээ аль ч хэсгийг эдгээр мөсөөр арчиж болно.
- Амтат чинжүү
Амтат чинжүүг хуванцар үрүүл дээр үрээд, гарсан нухашыг нүүрэндээ түрхэнэ. 30 минутын дараа үүнийгээ арчиж арилгаад тэжээлийн тосоор тослоно. Энэхүү маск нь хөгшрөлтийн толбыг арилгахаас гадна арьсыг С аминдэмээр тэжээдэг.
- Исгэгчний маск
1.5 халбага шинэхэн нимбэгний шүүсэнд 15-20 гр исгэгч нэмж хийнэ. Үүнийгээ толботой хэсэг дээрээ түрхэж 20 минут байлгаад бүлээн усаар зайлж угаана. Маскаа угааж цэвэрлэсний дараа нүүрээ чийгшүүлэгч, тэжээлийн тосоор тослох хэрэгтэй.
Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа наранд удаан байх зохимжгүй тул орой унтахаасаа өмнө уг маскнуудыг бэлтгэж түрхвэл сайн гэдгийг санаарай. Эдгээрийг түрхэж байвал насжилтаас үүдэлтэй толбо дахин гарахгүй, нарнаас хамгаалах бүтээгдэхүүн ч хэрэглэх ч шаардлагагүй болно!
Орчуулсан: Х.Гэгээн
news.gegee.one