Өөрийн гараар загварлаг кардиган оёж сураарай. Зүгээр л нэг оройг та шинэ зүйл сурахад зарцуулаад өөртөө сэтгэл ханамжтай үлдэх болно!
Хавар болохоор хувцасны шүүгээгээ тод өнгийн, шинэлэг сайхан хувцасаар дүүргэхийг хүсч байгаа л биз дээ. Авъяаслаг загвар зохион бүтээгчийн ямар ч насны эмэгтэй гоёх боломжтой ханцуйтай загварлаг “багваахай” загварын кардиган маш хялбархан оёх аргыг оёдлын схемийн хамт оруулж байна. Уг дэгжин загвар хүн бүрт таалагддаг!
Энэхүү кардиганыг та нэг орой сууж оёод маргааш өглөө нь шинэхэн урласан өөрийн бүтээлээрээ гоёж алхана гээд төсөөл дөө. Үүнээс гадна, та нэгэн хэв маягаас гарч сонирхолтой загвараар хувцаслах боломж юм шүү.
Хэмжээгээ өөртөө тохируулан маш хялбархан өөрчлөхөд боломжтой загвар юм. Энэхүү загвар нь туранхай охидод ч, XXL хэмжээтэй махлаг бүсгүйчүүдэд ч сайхан зохидог.
ТАНД ХЭРЭГ БОЛОХ ЗҮЙЛС:
- Жинсэн / даавуун материал 1.5 х 1.9 м
- Тохирох утас
- Хайч
- Шугам
- Оёдлын машин
КАРДИГАН ЯАЖ ОЁХ ЗААВАРЧИЛГАА
ХИЙХ ЯВЦ:
- Урд талын болон арын детали хэсгүүдийг санал болгож буй зургийн дагуу бие даан хийж болно.
- Эсгүүрийн зурагт даавууны деталь хэсгүүдийг зохион байгуулах хамгийн оновчтой аргыг харуулсан. Залгаж оёх даавууны ирмэг даавууны нугалаастай параллель байгаа эсэхийг шалгаарай.
- Бүх оёдол, зүсэлтүүдийг бодолцон нэг см-ийг нэмж тооцоорой. Ханцуйны зах эмжээр дээр – 4 см.
- Энэ загвар нь аль ч талаасаа кардигантай төстэй харагддаг загвар юм.
- Шидэж, шивж оёхдоо эсгүүрийнхээ гадна өнгийг дотогш нь харуулсан байна. Оёдол бүрийн эхэнд болон төгсгөлд нь сайн бөхөлж оёж өгөх хэрэгтэй. Зурагт даавууны гадна талыг нь бараан өнгөөр, дотор талыг нь цайвар өнгөөр дүрсэлсэн болно.
- Нурууны хэсгийг гадна талаар нь тавиад урд хэсгийнх нь доторыг дээш харуулаад тээглүүр зүүгээр тогтооно. Доторыг нь 1 см-аар дотогш оёоод дарж индүүдэж өгөөрэй.
7. Эсгүүрийн гадна талд нарийн оруулгаа тавьж оёод дотогш нь нугалж индүүдээрэй. Ингээд кардиганы урд талын хэсгүүдийг нийлүүлж харахад голын оёдолтой яг харалдаа байх ёстой.