Залуу насны мелатонин дааварыг хэрхэн сэргээх вэ?

Залуу сайхан байдлыг хадгалдаг энэхүү даавар бол хөгшрөлтийн эсрэг байгалийн “эм” юм!

Залуу нас, гоо үзэсгэлэнгээ хадгалж, арьс, бие махбодио хөгшрөлтөөс урьдчилан хамгаалж чаддаг байхыг ямар ч эмэгтэй ​​мөрөөддөггүй гэж үү? Цаг хугацааг зогсоож болдоггүй нь харамсалтай. Хүсээгүй хөгшрөлтийн процессыг зогсоох боломжгүй ч наандаж үүнийг бага зэрэг ч болтугай удаашруулах боломж бидэнд бий.

Залуу сайхан байх гол нууц нь хүн бүрт байдаг мелатонин дааварт агуулагддаг. Олон жилийн туршид бидний биед хорт нөлөө үзүүлдэг муу зуршлуудын улмаас мелатонин дааварын хэмжээ буурдаг, үүний нөлөөгөөр бидэнд хөгширөх процесс явагдаг байна.

Эрдэмтэд хүн төрөлхтний амьдралын хугацааг 10-15 жилээр сунгах чадвартай зүйл бол энэхүү мелатонин даавар гэж үздэг байна.

Мелатонин бол хүний​​ биологийн амрах цагийн хэмнэлийг зохицуулагч ​​булцуут булчирхайн гол даавар юм. Бүх хүнд шөнийн 23-аас 03 цагийн хооронд унтаж байх үед нь мелатонин даавар нь идэвхтэй сэргэдэг байна.

25 наснаас хойш хөгшрөлтийн процесс явагдаж эхэлдэг бөгөөд энэ үеэс хойш ямар нэгэн өвчин эмгэг ажиглагдаж эхэлдэг. Үүний шалтгаан нь энэ наснаас хойш мелатонин даавар алдагдаж эхэлдэгтэй холбоотой. Тийм ч учраас өндөр настай хүмүүст нойргүйдэлд өртөх асуудал ихээхэн тулгардаг байна. Гэхдээ энэхүү дааврын боловсруулалтыг тохируулах боломжтой байдаг байна!

ЗАЛУУ НАСНЫ НУУЦ

Мелатониний ялгаралтыг хэрхэн сайжруулах вэ

  1. Давтагдашгүй гоо үзэсгэлэнт жүжигчин София Лоренгийн гоо үзэсгэлэнгийн гол нууц нь ердөө зөв цагтаа унтаж амардагт байдаг байна. Тэрээр орой 9 цагт орондоо орж, өглөө 6 цагт босдог ажээ.

Түүний зөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй гэж үздэг: Мелатониний түвшин 21:00 цагаас эхлэн нэмэгдсээр шөнийн 2:00 цагт дээд цэгтээ хүрч, өглөө буурдаг байна.

Энгийнээр хэлэхэд, та орондоо аль болох эрт орох тусам илүү үзэсгэлэнтэй, залуу байх болно, учир нь биднийг гүн нойрсож байх үед бие дэх бүх нөөц мелатонинууд эсийн түвшингээрээ шинэчлэгдэж байдаг байна!

  1. Мелатонин ихтэй хоол хүнс идээрэй. Мелатонины агууламж өндөртэй бүтээгдэхүүнд: сүү, далайн хоол, тахиа, загас, элэг, өндөг, бяслаг, овъёос, чанасан төмс, хүнсний ногоо, газрын самар, бүйлс, хулууны үр, нандин чавга, банана багтдаг.

  1. Оройн цагаар ямар нэгэн сорилт шаардсан зүйл хийхгүй байхыг хичээ. Мэдрэлийн системээ аль болох тайван байлгахыг хичээх хэрэгтэй. Аливаа стресс бухимдал нь энэхүү дааварыг боловсроход нь саад болдог гэдгийг санаарай.

  1. Унтахынхаа өмнө өтгөн хар цай, кофе ууж болохгүй. Эдгээр нь бие махбодийг мелатониноо ялгаруулахад нь саад болдог. Зарим эм ч мөн ижил ийм нөлөө үзүүлдэг. Тиймээс эмийн зааврыг анхааралтай уншиж байж хэрэглэж байгаарай, ялангуяа нойргүйдэлд өртсөн үедээ!

Иймд үдэш унтахын өмнө уухад хамгийн тохиромжтой унд бол зөгийн балтай сүү юм, мөн исгэлэн сүүн бүтээгдэхүүн юмуу эсвэл тайвшруулах чанартай ургамлын гаралтай цай байж болно.

  1. Нойрсохынхоо өмнө унтаж амрах эрүүл ахуйгаа сайн хангахаа бүү мартаарай. Өрөөгөө сайн агааржуулаарай. Мөн унтахынхаа өмнө сошиал медиа үздэг муу зуршлаасаа татгалзаарай! Дэлгэцийн гэрэл нь нойрсуулах дааврын ялгаралтад саад учруулж байдаг юм шүү.

  1. Мелатониныг эмчилгээний эм байдлаар нөхөн авч болно; үүнийг синтетик аргаар шахмал болон капсул хэлбэрээр үйлдвэрлэдэг. Гэсэн хэдий ч өөрийгөө дур мэдэн эмчлэх хэрэггүй! Зөвхөн эмчийн зөвлөгөөний дагуу шаардлагатай тунгаар хэрэглэх хэрэгтэй.

  1. Нэг цаг спортоор хичээллэхэд мелатонины ялгарал маш ихээр нэмэгддэг. Дунд зэргийн хөдөлгөөнтэй дасгалаар тогтмол хичээлэх нь маш чухал!

  1. Архи, өөх тос бүхий хоол хүнс хэрэглэхээс зайлсхийж, тамхи татахаа болих хэрэгтэй!

Бие махбодид энэ даавар зөв хэмжээгээр агуулагдаж байвал хөгшрөлтийн явц удаашрахаас гадна дархлаа бэхжиж, цусны даралт зохистой түвшинд байдаг. Энэ даавар нь бие махбодийн хамгаалалтын нөөцийг дайчлахын зэрэгцээ архаг хууч өвчин (хорт хавдар гэх мэт) үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжийг олгодог!

Таны харж байгаачлан, мелатонин бол эрүүл мэндийг тэтгэж, залуу насыг хадгалж байдаг байгалиас өгөгдсөн жинхэнэ гайхамшиг юм!

Мелатонин боловсруулалтаа нэмэгдүүлэхийн тулд та элдэв өнгөт эм хэрэглэх шаардлагагүй. Бие махбодынхоо энэхүү дааврыг нь нэмэгдэхэд нь туслах энгийн дүрмийг дагаж мөрдөхөд л хангалттай гэдгийг ойлгосон байхаа гэж найдаж байна.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait