Хурдан тураах 7 хоногийн байцаатай шөлний дэглэм

Байцаан дахь микроэлементүүд бодисын солилцоог сайжруулж, хүүхдийн биеийн өсөлт хөгжилд чухал үүрэгтэй байдаг. Мөн судасны хана, цөсний хүүдийнд товх ургахаас сэргийлнэ. Байцаан дахь B, С витамин нь судсыг бэхжүүлдэг бөгөөд хальсны эдүүд нь холестриныг зайлуулан, судас нарийсахаас сэргийлж бас сахарын өвчинд нэн тустай.

Богино хугацаанд турах 7 хоногийн байцааны шөлний дэглэм

Богино хугацаанд тураадаг энэхүү дэглэмийг долоогоос илүү хоногоор хэрэгжүүлэх нь хүний эрүүл мэндэд хортой байдаг аж. Дэглэмийн туршид архи, дарс, талх, газтай ундаа зэргийг огт хэрэглэхгүй байх хэрэгтэй шүү бүсгүйчүүдээ. Дэглэмийг яс мөрдсөн тохиолдолд долоо хоногт 7 хүртэл кг турж хүссэн жиндээ хүрэх боломжтой юм. 3-5 кг-с илүү турахыг хүсвэл мөн дэглэмийг давталт хоорондоо 2 долоо хоногийн завсарлагаа авахыг зөвлөдөг байна.

Зорилого: 1 долоо хоногт 3-4 кг

өдөрт : 800 Kcal

Байцааны шөлний жор:

Орц:

  • 6 ш ногоон сонгино
  • 2 ш ногоон чинжүү
  • 1 ш улаан лооль, үрсэн
  • 1 багц celery
  • тал байцаа
  • 1 дөрвөлжин тахианы эсвэл үхрийн бульон
  • 2 л ус
  • давс, хар перц, сармис, яншуй

Бэлтгэх :

1. Бүх орцоо жижиглэн хэрчээд ус бульоны хамтаар дунд зэргийн хэмжээтэй саванд хийж буцалгана. 10 минут ширүүн гал дээр тавиж буцалгаад галаа багасган 30 минут буцалгана.

Дэглэмийн 1 дэхь өдөр

Үд: хүссэн хэмжээндээ жимс (гадил, амтатгуа, шийгуа хориотой), байцааны шөл

Дэглэмийн 2 дахь өдөр

Хүссэн хэмжээндээ чанасан эсвэл жигнэсэн ногоо, байцааны шөл

Дэглэмийн 3 дахь өдөр

Хүссэн хэмжээндээ чанасан эсвэл жигнэсэн ногоо, жимс, байцааны шөл

Дэглэмийн 4 дэхь өдөр

Хамгийн ихдээ 4 гадил, тослоггүй (ослог багатай) сүү, байцааны шөл

Дэглэмийн 5 дахь өдөр

1 порц (250 хүртэл гр) шарсан мах, 1 ш улаан лооль, хамгийн багадаа 6 стакан ус, байцааны шөл

Дэглэмийн 6 дахь өдөр

Хүссэн хэмжээний шарсан мах, ногоо, байцааны шөл

Дэглэмийн 7 дахь өдөр

Нэг порц давсгүй, тосгүй агшаасан будаа, жимсний шүүс, байцааны шөл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *