Эрдэмтэд хорт хавдрын өвчинд хамгийн тэсвэртэй цусны бүлгийг нэрлэжээ

Эмч нар хорт хавдрын өвчинд хамгийн тэсвэртэй цусны бүлгийг нэрлэжээ. Хүний ​​хорт хавдарт өртөмтгий байдал болоод цусны бүлгийн хооронд ямар нэг өвөрмөц хамаарал байгааг Шведийн Каролинскийн хүрээлэнгийн эрдэмтэд олон жилийн судалгааныхаа үр дүнгээр тогтоожээ.

Хагас зуун жилийн өмнөөс Британийн эмч нар II бүлгийн цустай хүмүүсийг ходоодны хорт хавдар тусах өндөр эрсдэлтэйд тооцож, I бүлгийн цустай хүмүүсийг үүнд хамгийн “аюулгүй” гэж үздэг байжээ.

Сүүлийн 35 жилийн хугацаанд бараг 1.1 сая хүнд явуулсан ​​эрүүл мэндийн тандалт судалгаагаар энэ онол зөв болох нь батлагджээ.

Ихэвчлэн II бүлгийн цустай хүмүүс ходоодны хорт хавдарт өртөж байгаа бөгөөд хорт хавдраар өвчилж байгаа шалтгаан нь дүрмээр бол архи, тамхины хэрэглээ болон үрэвслийн эсрэг стероид бус эмийн зохисгүй хэрэглээ юм.

III ба IV бүлгийн цустай хүмүүст нойр булчирхайн хорт хавдар үүсэх магадлал өндөр байдаг бол I бүлгийн цустай хүмүүс хорт хавдарт өртөх нь харьцангуй бага байдаг байна. Гэсэн хэдий ч энэ бүлгийнхэн норовирус (norovirus) болон хеликобактерийн pylori (ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл, ходоод, арван хоёр нугалаа гэдэс шархалсан шалтгаанаас) -иос үүдэлтэй өвчинд илүү өртөмтгий байдаг байна.

Эрдэмтэд урьд нь тархмал хатууралтай (multiple sclerosis) өвчтөнүүд хорт хавдарт өртөх эрсдэл ихтэй болохыг өмнө нь бас тогтоож байсан юм.

Ихэвчлэн II бүлгийн цустай хүмүүс ходоодны хорт хавдарт өртөж байгаа бөгөөд хорт хавдраар өвчилж байгаа шалтгаан нь дүрмээр бол архи, тамхины хэрэглээ болон үрэвслийн эсрэг стероид бус эмийн зохисгүй хэрэглээ юм.

III ба IV бүлгийн цустай хүмүүст нойр булчирхайн хорт хавдар үүсэх магадлал өндөр байдаг бол I бүлгийн цустай хүмүүс хорт хавдарт өртөх нь харьцангуй бага байдаг байна. Гэсэн хэдий ч энэ бүлгийнхэн норовирус (norovirus) болон хеликобактерийн pylori (ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл, ходоод, арван хоёр нугалаа гэдэс шархалсан шалтгаанаас) -иос үүдэлтэй өвчинд илүү өртөмтгий байдаг байна.

Мэдээллийн эх сурвалж: https://www.readto.ru

Орос хэлнээс орчуулсан: Х.Гэгээн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait