Махнаас хэд дахин өндөр уурагийн агууламжтай бүтээгдэхүүнүүд!

Махнаас хэд дахин өндөр уурагийн агууламжтай бүтээгдэхүүнүүд!

Эрүүл тэнцвэртэй хооллолт нь аливаа өвчнөөс сэргийлэх, жин нэмэхгүй байх, чанга булчинтай байхад тань тустай. Бүхий л организмын эрүүл, зохицолтой ажиллахад зайлшгүй шаардагддаг зүйл бол уураг өндөртэй хоол хүнс хэрэглэх явдал байдаг.  Хэрвээ та ургамлын гаралтай уургийн хамгийн сайн эх үүсвэрийг сонгож чадах юм бол хоолны дэглэм барьсан ч, мацаг барьсан ч, тэр бүү хэл дан цагаан хоол хэрэглэсэн ч бие махбодид тань уургийн дутагдал үүсэхгүй.

Бид өнөөдөр үхрийн махнаас ч илүү их уураг агуулдаг 5 төрлийн ургамлын гаралтай хүнсний талаар өгүүлэх гэж байна!

УУРГИЙН ӨНДӨР АГУУЛАМЖТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

  1. Кноплигийн үр

Хачирхалтай л юм, гэхдээ кноплигийн үр – маш тэжээллэг! Энэ үр нь амин хүчил ихтэй, хэрэглэхэд хамгийн хялбар хүнс юм. Хоёрхон халбага кноплигийн үрэнд нь маш их хэмжээний эслэг, 10 г уураг агуулагддаг. Мөн үүнд холестерол бууруулах үйлчилгээтэй омега-3 болон омега-6 зэрэг ханаагүй тосны хүчил агуулагддаг байна.

Коплигийн үр нь магнийн өндөр агууламжтай тул сэтгэл хөдлөл болон энергийн түвшинг нэмэгдүүлдэг. Дашрамд хэлэхэд, өдөрт 1 х/х коплигийн үр хэрэглэхэд өдрийн хэрэглээний төмрийнхөө 45% -ийг авч чаддаг. Коплигийн үрийг бүх төрлийн смүүтинд хийж, өглөөний цайныхаа овьёостой хамт идэж болохоос гадна нунтаг гурил болгон нарийн боов хийж ч идэж болно. Энэхүү гайхалтай бүтээгдэхүүнийг ямар ч байдлаар хэрэглэж болно!

  1. Спирулина

Энэхүү номин ногоон спирулин замаг нь маш их хэмжээний уургийн агууламжтай, бараг 70%-ийн өндөр уураг агуулдаг тул уургийн агууламжаараа тэргүүлдэг бүтээгдэхүүн юм. 1 халбага замагнд 4 гр уураг агуулагддаг. Мөн ийм хэмжээний замагнаас өдөрт авах ёстой төмрийнхөө 80% -ийг авч чадна. Гайхалтай биш гэж үү?

Спирулинагийн тэжээллэг чанарын үнэлэмж ихэнхи бүтээгдэхүүнийхээс хэд дахин өндөр. Түүний тэжээллэг чанар бөднө шувууны өндөг, хилэм загас, бүр түрснийхээс ч хамаагүй тэжээллэг. Үүнийг капсул хэлбэрээр нь ч хэрэглэж болно, та смүүти эсвэл хоолондоо хийгээд ч хэрэглэж болно, ямар ч байдлаар хэрэглэж болно.

  1. Бууцай

Бууцайны эрүүл мэндэд үзүүлэх ач тусыг үнэлж баршгүй. Үүнд хүний биед хэрэгтэй, нэн шаардлагатай бодисууд агуулагддаг. Бууцайны найрлагад B1, B2, D, C, P, PP, K аминдэмүүд, олон элемент, эрдэс бодисууд агуулагддаг. 100 гр бууцайнд 3 г орчим уураг агуулагддаг.

Бууцай бол төмрийн гол эх үүсвэр. Тиймээ, спирулинагаас ялгаатай нь тааламжтай амттай байдаг. Үүнийг саладанд хийж, тэжээллэг коктейль бэлтгэж эсвэл зүгээр л дангаар нь идэж болдог маш их ашиг тустай бүтээгдэхүүн юм шүү!

  1. Брокколи

Томчуудаас маш цөөхөн нь энэ ногоон өнгийн ногоонд дуртай байдаг бол хүүхдүүдийн хувьд харин ч энэ чамин ногоо сонирхолыг нь их татдаг. Брокколи нь их хэмжээний уураг агуулдаг: 100 гр броклинд 2.8 гр уураг агуулагдаж байгаа нь үхрийн махныхаас ч илүү гэсэн үг юм! Брокколи нь хүнсний эслэгээр баялаг тул ходоод гэдсэн дэх бүх хорт бодис, хог хаягдлыг идэвхтэй зайлуулдаг.

Брокколид маш өндөр агуулагддаг В витамин нь мэдрэлийн системд эерэг нөлөө үзүүлдэг төдийгүй сэтгэл хөдлөлийг ч нэмэгдүүлдэг. Энэхүү байцааг тогтмол хэрэглэвэл атеросклерозын эрсдэл буураад зогсохгүй зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, хөгшрөлтийн явц ч удааширдаг байна.

  1. Бүйлс ба бүйлсний нухаш

Бүйлс болон энэхүү самараар хийсэн нухаш нь маш эрүүл бөгөөд маш тэжээллэг хүнсэд тооцогддог. 2 халбага бүйлсний нухашнд 7 гр орчим уураг агуулагддаг. Гайхалтай биш гэж үү! Энэхүү самар нь тосны хүчил, Е витамин, магни, кальциар баялаг. Энэхүү самар нь ургамлаас авч болох уургийн зайлшгүй чухал эх үүсвэр юм.

Эдгээр тэжээллэг, уураг ихтэй эрүүл ургамлуудыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж бие махбодидоо хэрэгтэй шаардлагатай бодисуудаа авч байгаарай!

Энэхүү нийтлэлийг найз нартайгаа хуваалцахаа бүү мартаарай.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *