Модны давирхайн эмчилгээний онцгой чанар

Өдөрт ердөө 40 грамм давирхай хэрэглэж байхад гарах үр дүн!

Хүүхэд байхдаа бид интоорын давирхайг мөчрөөс нь хальсалж авах дуртай байдаг байсан. Тухайн давирхайг ашигтай эсвэл хортой эсэх талаар хэзээ ч би бодож байгаагүй. Модны давирхайн хачин гашуун амтанд дурладаг байсан нь бохьтой төстэй байсан болоод тэр байх …

Энэхүү модны давирхайг мөн бохь ч гэж нэрлэдэг. Үүнийг мод өөрийгөө эдгээж эмчилдэг цавуу гэж ойлгож болно: модны их бие хагарч цуурвал гэмтсэн хэсэг дээр давирхай дусалж гарч ирдэг. Эхлээд давирхай нь шингэн төлөвтэй гарч ирж байгаад аажмаар цэлцэгнүүр шиг болж, дараа нь хатуурдаг …

Давирхайлаг моднууд

Интоор болон чангаанзны модны хатсан шүүс нь эмийн шинж чанартай байдаг. Интоорын модны давирхайнд арабиноз болон галактоз агуулагддаг. Ийм учраас уг нэвчих шинж чанартай давирхайг ходоод, гэдэсний салст бүрхүүлийн үрэвслийг эмчлэхэд ашигладаг байна.

Бяцхан амьтад хүртэл уг давирхайн анагаах шинж чанарыг мэддэг! Туулай үүнийг мэрж, шувууд хошуугаараа тоншиж байдаг бол хулгана шархдсан хэсгээ үүнд үрж этгээдэг байна. Зөгий шинэхэн давирхайг цуглуулдаг учир зөгийн жилийний найрлагад давирхай ч бас байдаг. Давирхайлаг модонд олон ашигтай шинж чанарууд бий! Мөн энэ давирхайн тусламжтайгаар жингээ хасаж болдог нь миний гайхшралыг төрүүлсэн. Энэ талаар цааш өгүүлэх болно.

МОДНЫ ДАВИРХАЙ ХЭРЭГЛЭСНЭЭР:

  1. Бамбай булчирхайн үйл ажиллагаа хэвийн болдог.
  2. Цусны судас цэвэрлэгддэг.
  3. Зүрх судасны үйл ажиллагаа сайжирдаг.
  4. Ходоод гэдэсний замын үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг.
  5. Дархлаа нэмэгдүүлдэг.
  6. Мөн элэг, нойр булчирхайн өвчнийг эмчилдэг.

Тийм болохоор хүүхдүүд модны энэ давирхайнд ид шидийн мэт татагддаг байна! Өсөж томорч буй бие махбодид зарим нэг бодис дутагдаж байдаг. Хүний бие ухаалаг зохицолдолгоотой тул шим тэжээлийн дутагдалаа нөхөх шаардлагын үүднээс үе үе ийм амтанд дурладаг.

Модны давирхайг тогтмол хэрэглэвэл ходоодны хүчиллэг байдал хэвийн болдог. Хүчиллэг ихэссэн үед цээж хорсох, цээжин хэсгээр гал дүрэлзэх мэт болж, хэвлий болон баруун талаар өвдөх шинж тэмдэг ажиглагддаг. Модны давирхай нь ходоод гэдсийг гайхалтай тайвшруулахын зэрэгцээ эмгэг шинж тэмдгүүдийг ч намжаадаг.

Давирхай нь ходоодны салст бүрхэвчийг үрэвсэх, шархлахаас маш сайн урьдчилан сэргийлдэг, тэр ч байтугай ийм эмгэгийг ч эмчилдэг байна! Мөн модны давирхай нь гэдсийг цэвэрлэж, хорт бодисуудыг нь цэвэрлэдэг ач холбогдолтой. Ходоод гэдэсний замын үйл ажиллагаа хэвийн, зөв байх юм бол жин ч хасагддаг. Үүний ач тусаар жингийн илүүдлийн асуудлаа амжилттай даван туулсан олон хүмүүс байдаг.

Давирхай нь бие махбодыг хоол хүнснээс бүх ашигтай бодисуудаа шингээн авахад нь тусалдаг. Энэхүү давирхайг хэрэглэдэг хүмүүс архаг хууч өвчин, таргалалтаас салдаг.

ДАВИРХАЙ ДУТАГДАЖ БУЙН ШИНЖ ТЭМДЭГ

  1. Гэдэс, дотрын эмгэг, геморрой тусах.
  2. Хоолны хордлогод өртөх, хоолны шингэц муудах.
  3. Арьс асуудалтай болох.
  4. Дархлаа суларч, халдварт өвчинд өртөмтгий болох.
  5. Архаг ядаргаанд орох.

Насанд хүрсэн хүн өдөр 40 г, хүүхэд 25 г давирхай хэрэглэнэ. Мэдээж, энэ бол барагцаалсан тоо бөгөөд тухайн хүний ​​жингээс хамаарч нарийн тооцоог гаргах ёстой.

Энэ бол маш хүчтэй бодис гэдгийг санах нь зүйтэй, иймээс түүний хэрэглээг хэтрүүлж огт болохгүй. Хэрэглэх хэм хэмжээг тохируулж байх нь чухал. Эцэст нь хэлэхэд, энэхүү давирхайн хэрэглээ илүүдэх юм бол гэдсэнд хий хуримтлагдаж цанхтах төдийгүй витамины дутагдал ч үүсгэж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait