Залбиралын хүч. Залбирах үед цусны найрлага өөрчлөгддөг

Залбирах үед цусны найрлага өөрчлөгддөг болохыг эрдэмтэд тогтоожээ. Жинхэнэ ид шид биш гэж үү!

Амьдрахын тулд бидний бие махбодид хоол хүнс хэрэгтэйн нэгэн адил бид сэтгэл зүрхээ амар амгалан байлгахад маань залбирал хэрэгтэй байдаг.

Бид хэлсэн үгийн хүч чадлын талаар маш их зүйл ярьдаг. Гэхдээ залбирал, мөргөл нь хүний ​​биед маш их эерэг нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтэд харьцангуй саяхан судалж мэдсэн байдаг. Анхны шинжлэх ухааны нотолгоо нь бүр шүтлэггүй хүмүүсийг ч гайхшруулж байжээ.

Судалгааг Даремийн их сургууль (Их Британи) тухайн орон нутгийнхаа эмнэлэгт хийжээ. Эрдэмтэд олон сүсэгтэн, лам, гэлэнмаа нарыг урьж зүрхний янз бүрийн өвчнөөр шаналж буй 700 өвчтөний төлөө залбируулжээ.

Эмч нар хэдэн өдрийн турш өвчтөнүүдийн нөхцөл байдлыг тэмдэглэж, туршилт дуусахад бүх өгөгдөл мэдээллүүдийг шинжээчдэд өгчээ. Удалгүй профессор Митчелл Крушофф залбирлын ачаар 500 өвчтөний биеийн байдал 93 орчим хувиар сайжирсан үр дүн гарсныг мэдэгджээ.

Мөн Украины нэг эрдэмтэн залбирал хүний ​​цусанд хэрхэн нөлөөлж байгааг судлахаар шийджээ. Энэ санаа Михаил Ивановичд арван таван жилийн өмнөх нэгэн ням гарагт сүмд зочлох үеэр нь төрсөн байна.

Энэхүү туршилт хийх санааг гаргаж ирсэн Михаил Лазорик бол анагаахын шинжлэх ухааны эрдэмтэн, Ужгородын үндэсний их сургуулийн факультет эмчилгээний тэнхимийн дэд профессор, Украины хүндэт зохион бүтээгч, гомеопат, патент эзэмшигч юм. Тэрээр судалгааныхаа явцдаа 166 гаруй шинэ бүтээлийг патентжуулсан байна.

Үүнээс өмнө Лазорик эмчилгээний ванн хүний ​​цусанд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийж байсан юм. Одоо тэрээр залбирлын үеэр цусны бүтэц хэрхэн өөрчлөгддөг талаар сонирхон судалж байгаа юм.

Туршилтанд сайн дурын хуульч, эмч мэргэжилтэй бас боловсролгүй ч хүмүүс оролцжээ. Атеросклероз, гепатит В өвчтэй, зүрх судасны эмгэгтэй болон бусад өвчнөөр ч шаналж буй хүмүүс байв.

Туршилтын цусыг залбирлын өмнө болон залбирал үйлдсэний дараа нь хурууны өндөг бас судаснаас нь ч авсан байна. Энэ бол гайхамшиг, залбирал уншсаны дараа ихэнхи хүмүүс илүү хүчтэй хамгаалалттай болсон байжээ!

Жишээлбэл, судалгаанд орсон хүмүүсийн нэг нь остеомиелит (хөлний ясны үрэвсэл) өвчнөөр өвчилсөн байжээ. Залбирахаас өмнөх болон залбирал үйлдсэний дараах цусан дахь тоог харьцуулж үзвэл түүний цусан дахь фагоцитозын нэг үзүүлэлтийн түвшин нь туршилтаас өмнө зургаа дахин бага байсан нь тогтоогджээ.

Бид бүгдийн мэдэж байгаагаар цус нь уснаас тогтдог тул залбирал үүнд үйлчилдэг байна. Цусны  бүтэц нь бүр мөсөн өөрчлөгдсөн төдийгүй, шинж чанар нь ч мөн эрс өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэлбэл цусны эсийн шинж чанар өөрчлөгдөж буй нь эсийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох усны бүтэц өөрчлөгдсөний үр дүнг харуулж буй хэрэг юм.

Эрдэмтэн маань бүх судалгааныхаа үр дүнг харьцуулж үзээд залбирал бол асар хүчтэй нөлөө үзүүлдэг болохыг баталсан. Тэрээр залбирал бол үрэвслийн процессын үеийн эмгэг төрүүлэгчийн эсрэг үйлчлэл үзүүлж, түүнийг тайвшруулдаг гэж тайлбарлаж байна.

Залбирах үед хүн өвчний талаар бодохоо больдог тул тархины мэдрэлийн эсүүдийн хоорондох эмгэг холбоос мөн устдаг гэж үздэг байна.

Залбирал нь эцсийн шатандаа байгаа өвчтөнийг ч хүртэл бүрэн эдгэрэлд хүргэсэн байдаг. Иймд үүнийг илүү нарийвчлан судлах шаардлагатай байна.

Судалгаагаараа тэрээр залбирал, мөргөл бол хүмүүсийг мунхруулагч хар тамхи гэдэг үзлийг няцааж, залбирал, мөргөл үйлдэх, маань тарни уншихад хүний ухамсар, хараа, сонсгол, хэл ярианы эрхтэн оролцдог учир ​​дуу хоолойн чичирхийлэл нь ​​биед нь нөлөөлж, цусны тоог өөрчлөхөд хүргэдэг гэдгийг баталсан юм.

Мөн амьдралын хүнд хэцүү бэрхшээлийг даван туулахад тусладаг хүчтэй залбирал ч бий. Залбирал нь хүнд өвчнийг эдгээх, гэр бүлийн аз жаргалыг олох, хүүхэдтэй болох, хувь тавиланг өөрчлөхөд ч тусалдаг. Хамгийн гол нь жинхэнэ зүрх сэтгэлээсээ итгэж, залбирах явдал чухал юм.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *