Хэрхэн залуу хэвээр байх, эрүүл амьдрах тухай Шаолинь хийдийн лам, тулааны урлагийн мастер Шифу Ян Лэйгийн хүмүүст өгсөн зөвлөгөөг хүргэж байна.
- Их зүйл бодоод хэрэггүй. Бодох нь эрчим хүчийг үрдэг. Их бодсоноор хөгшин харагдана.
- Их ярих хэрэггүй. Ихэнх хүмүүс ярих, хийхийг зэрэгцүүлдэг. Чимээгүй хийсэн нь илүү дээр.
- Ажил хийхдээ 40 минут ажиллаад 10 минут завсарла. Нэг юмыг удаан харахад нүдний хараа муудаж, дотор эрхтнүүд бас өвчилнө.
- Баярлаж хөөрөх үедээ түүнийгээ хянаж, хязгаарлаж сур. Хэрвээ тэгэж чадахгүй бол уушигны тань эрчим хүч алдагддаг.
- Хэт санаа зовох, уурлах, бухимдах зэрэг нь элэг болон гэдсийг өвчлүүлнэ.
- Идэхдээ бүү хэтрүүл, цадталаа идэхгүй байх хэрэгтэй. Хэтрүүлж идэх нь дэлүүг өвчлүүлнэ. Өлсөхөө мэдэрсний дараа бага багаар идэж сур.
- Ямар нэг зүйлийг хийхдээ яараад хэрэггүй. “Сажилж явбал хүрнэ, санаж явбал бүтнэ” гэдэг үгийг сана.
- Зөвхөн физик дасгалаар хичээллэж амьсгалын дасгал, бясалгалыг орхивол биеийн тэнцвэр алдагдаж өвчин тусна. Биеийн тань Инь эрчим хүч алдагдана. Тиймээс Инь, Янь хоёрыг тэнцвэржүүл.
- Физик дасгал хөдөлгөөн хийхгүй дан амьсгалын дасгал, бясалгалаар хичээллэвэл Янь эрчим сулрах тул заавал дасгал хий.
- Шаолиний кунфугээр хичээллэвэл танд бүгдийг өгнө. Үүний зорилго нь Инь, Янь эрчим хүчийг тэнцвэржүүлэх юм. Хэдэн цаг хичээллэх нь гол биш. Гол нь биедээ юу хэрэгтэй байгааг мэдрэх.
Эх сурвалж: shifuyanlei.co.uk