Биологич зөвлөж байна: Энэ аргаар жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, ургамлын хорт бодисууд болоод пестицидийг хамгийн хялбар устгах боломжтой!
Жимс, жимсгэнэ, хүнсний ногоо нь бидний өдөр тутамдаа хэрэглэж, авч байх ёстой витамин, эрдэс бодисын гол эх үүсвэр юм. Гэтэл бидний хүнсний дэлгүүр, захаас худалдаж авдаг жимс, жимсгэнэ, хүнсний ногоонууд янз бүрийн үл мэдэгдэх химийн бодис, пестицид агуулсан байх магадлал маш их юм. Тариаланчид, ногоочид ургацаа нэмэгдүүлэх, ургамал, ногоогоо хортон шавьжаас хамгаалах зорилгоор эдгээр химийн бодис, пестицидийг шүршиж хэрэглэдэг.
Хүнсний ногоо, жимс жимсгэнээс пестицидийг нь бүрэн арилгаж цэвэрлэх хэцүү хэдий ч мэдэгдэхүйц багасгах боломжтой юм! Хүнсний ногоо, жимс жимсгэний хальс, гадаргуу дээр хорт бодисууд хамгийн ихээр хуримтлагдсан байдаг.
ПЕСТИЦИДИЙГ ХЭРХЭН БАГАСГАХ ВЭ?
Хоол тэжээлийн мэргэжилтэн Гэйл Аллеман жимс, жимсгэнэ, хүнсний ногоог сайтар угааж цэвэрлэсний дараа алимны цууны уусмалд хэдэн минут байлгаж байгаад хэрэглэж байхийг зөвлөж байна. Уг уусмалыг бэлтгэхийн тулд алимны цуу, ус хоёрыг 10 : 1 –ийн харьцаатай хийж бэлтгэнэ.
Дараа нь хүнсний ногоогоо сайн үрж угаагаад крантны урсгал усаар сайтар зайлж угаана. Харин ихэнхи жимс жимсгэнийг энэ аргаар зайлж угаах тохиромжгүй, учир нь тэдний хальс, гадаргуу нь маш эмзэг байдаг.
Мөн нэрт биологичийн зөвлөсөн жимс, жимсгэнэ, хүнсний ногоонуудыг хортой химийн бодисоос нь цэвэрлэх арга, аргачлалыг доорхи дүрс бичлэгээс үзээрэй. Үүнд ямар ч төвөгтэй зүйл байхгүй! Сод хэрэгтэй, ус хэрэгтэй, цуу хэрэгтэй …
Жимс, жимсгэнэ, хүнсний ногооны пестицид болоод бусад химийн хорт бодисуудыг хэрхэн хялбар, энгийн аргаар арилгах зөвлөмжийг фэйсбүүкийн найз, нөхдийнхөө эрүүл мэндийн төлөө тэдэн рүү шэйр хийж хуваалцаарай!
Алимны цууны ач тусын талаарх бидний өмнө бэлтгэн оруулсан мэдээлэлтэй танилцаарай.
Орос хэлнээс орчуулсан: Х.Гэгээн
Мэдээллийн эх сурвалж: Так Просто