Нарсны шилмүүсийн ханд цусны даралтыг бууруулж, элэг, ходоод цэвэрлэж, хаван хөөх увидастай

Цусны даралтыг 5 ангилалд хувааж авч үздэг:

1. Цусны даралт багатай

  • Дээд даралт 90 болон түүнээс бага, эсвэл
  • Бага даралт 60 болон түүнээс бага

2. Хэвийн

  • Дээд даралт 90-119, эсвэл
  • Доод даралт 60-79

3. Даралттай болохын өмнөх

  • Дээд даралт 120-139, эсвэл
  • Доод даралт 80-89

4. Даралт ихсэх өвчний 1-р шат

  • Дээд даралт 140-159, эсвэл
  • Доод даралт 90-99

5. Даралт ихсэх өвчний 2-р шат

  • Дээд даралт 160-аас их, эсвэл
  • Доод даралт 100-аас их

Оношилгоо

Цусны хоёр төрлийн даралтыг хэмждэг.

Дээд даралт: Зүрх агших үед үүсэх даралт

Доод даралт: Зүрхний цохилтын дундуур үүсэх даралт

Хэрэв таны даралт 120/80 мм.муб гэвэл энэ нь дээд даралт 120, доод даралт 80 байна гэсэн үг.

Нарсны шилмүүсийн ханд

Цусны даралт ихсэх өвчин нь настай хүний эмгэг гэдэг байсан бол одоо залуучууд ч үүнийг тойрсонгүй. Үүнийг дагаад маш олон эм тан хэрэглэж байгаа боловч бидний өвөг дээдсийн хэрэглэж ирсэн энгийн бөгөөд байгалийн гаралтай нэгэн жор байдгийг мэддэгүй. Энэ удаагийн нийтлэлээр ардын уламжлалт аргыг хүргэж байна.

Бэлтгэх арга: Нарсны шилмүүс – 5 хоолны халбага, 2 хоолны халбага нохойн хашуу болон бөөрөнхий сонгины хальсыг 1 литр хүйтэн устай хольж дөнгөж буцалгаад 10 минут зөөлөн гал дээр байлгана. Ингээд хандаа бүлээн болсны дараа шүүгээд, хэрэв шаардлагатай бол яг 1 литр болгохын тулд нэмж буцалсан ус хийгээрэй.

Хэрэглэх арга: Хандаа 2 хуваагаад 2 өдрийн турш уугаарай. Уусны дараа та өөрийн биед гарч байгаа өөрчлөлтийг анзаарч, чагнах ёстой юм шүү. Хэрэв ямарваа нэг харшил болон дагалдах өөрчлөлт мэдэгдэхгүй бол 4 хүртэл сар хэрэглэдэг юм байна. Гэхдээ хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг шиг хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалан нөлөө нь янз бүрээр илэрдэг гэнэ. Юутай ч энэ элдэв байгалийн гаралтай ханд учраас элдэв хор үгүй. Энэхүү ханд нь даралтнаас гадна элэг, ходоод цэвэрлэж болон хаван хөөх увидастай юм байна.

Анхаар: Анх хэрэглэж үзэхээсээ өмнө дээрх орцуудаас харшлах эсэхээ сайтар шалгахаас гадна эмчлэгч эмчтэйгээ зөвлөөрэй!

Давсны хэрэглээгээ бууруулах

Судалгаагаар бага зэрэг л давс, сода хэрэглэх хэмжээгээ бууруулахад цусны даралтаа 2-оос 8 мм.муб хэмжээгээр бууруулж болохыг тогтоосон. Монгол улсын 15–64 насны 4 хүн тутмын 1 нь цусны даралт ихсэх өвчтэй байгааг судлаачид тогтоосон бөгөөд энэ давсны өндөр хэрэглээтэй холбоотой байж болзошгүй байна.

Шинж тэмдэг

Ихэнх цусны даралттай хүмүүс ямар нэгэн шинж тэмдэг мэдэрдэггүй учраас энэ нь “чимээгүй алуурчин” гэж хэлэгддэг.

Гэхдээ цусны даралт 180/110 мм.муб хүрвэл энэ нь өндөр даралтын хямрал гэх эрүүл мэндийн ноцтой түвшинд хүрсэн гэсэн үг. Энэ үед доорхи шинж тэмдгүүд мэдэгдэнэ.

  • Толгой өвдөх
  • Дотор муухайрах
  • Бөөлжих
  • Толгой эргэх
  • Хараа бүрэлзэж эсвэл давхар харах
  • Хамраас цус гарах
  • Үе үе эсвэл хүчтэй зүрх дэлсэлт
  • Амьсгал боогдох зэрэг биед таагүй мэдрэмж төрнө.

Энэхүү шинж тэмдэг илэрсэн хэн боловч яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *