Өвлийн аялалд яваа үедээ Швед түүдэг хийж асаах хялбар арга

Зуслан дээрээ бас аялалаар явах үедээ Швед түүдэг хэрхэн хийж асаах хялбар арга!

Байгальтай танилцах аялалд яваа үедээ бид ая тухтай уур амьсгалыг бий болгохын тулд ихэвчлэн түүдэг гал асаадаг. Одоо бидний санал болгож байгаа ил галын хувьд сайн шатдаг тусгай мод шаардлагагүй харин хатсан хуурай өргөхөн шиг тайрдас л хэрэгтэй. Хэдэн хуурай мөчир мөн сайн цахиур чулуу юмуу шүдэнз байхад л болно!

Гэхдээ хээр гадаа хоол хийх гэж байгаа хүмүүсийн хувьд маш сайн хатсан хуурай тайрдас мод хэрэгтэй. Бид та бүхэнтэйгээ Шведийн анчдийн ашигладаг нэгэн ​​сайн аргыг хуваалцах гэж байна. Энэ аргыг Швед бамбар ч гэж нэрлэдэг.

Энэхүү аргаар асаасан гал дээр олон төрлийн хоол хийж, цай чанаж ч болдог. Энэ гал нь тасралтгүй 2 – 3 цаг асдаг, гэхдээ энэ асах хугацаа нь тухайн модны хэмжээнээс ихээхэн хамаарна гэдгийг санаарай.

ШВЕД ТҮҮДЭГ ГАЛЫГ ХЭРХЭН БЭЛТГЭЖ АСААХ

  1. Хамгийн эхний хийх зүйл бол 22 см-ээс багагүй диаметртэй хуурай модны голоос тайрч хөрөөдөн жижиг тайрдас бэлтгэж авах хэрэгтэй.

  1. Дараа нь тайрдас модоо босоогоор нь байрлуулж байгаад дээд хэсгээс нь хөрөөгөөрөө хэд хэдэн тэгш хэмтэй гүн зүсэлт хийж өгөх хэрэгтэй. Тайрдасаа бүрэн тайрчиж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй шүү.

  1. Швед бамбарыг хийхдээ тавцан болгох гэж буй талаас нь голд нь хүртэл нь хөрөөдөж өгнө. Энэ тохиолдолд тайрдасны доод хэсэг нь бүхэлдээ бүтнээрээ хөрөөдөгдөлгүй үлдэх ёстой.

  1. Та галаа цаас, жижиг холтос, мөчир зэргээр асааж болно. Гэхдээ галаа асаахдаа хөрөөнөөсөө багахан хэмжээний тос аваад модныхоо голыг тослож өгвөл илүү хурдан асна.

Швед түүдэг галыг хэрхэн бэлтгэж хамгийн хурдан асааж болохыг доорхи дүрс бичлэгээс дэлгэрүүлж үзээрэй!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *