Эмэгтэй хүн энгийн нэг шалтгаанаар хайртай хүнээ үл тоомсорлосон байдал гаргаж болно … энэ зөвлөгөө цочирдуулам сонсогдож мэдэх юм шүү!
Хайртай хүнтэйгээ үргэлж ойр байхыг хүсч байвал эмэгтэй хүн ямар заль гаргаж болох вэ? Заримдаа хосууд бие биедээ хэт их анхаарал халамж тавьж, байнга ойр байх явдал нь хосуудын харилцааг сүйтгэж, тэднийг хувийн “ганцаардмал агуй” руу хөтөлдөг нь гайхмаар. Яагаад ийм зүйл болдог юм бол, энэ тохиолдолд харилцаагаа яаж сэргээх вэ?
Бид энэ удаад орчин үеийн залуус хэрхэн бие биенээ ойлголцох, бүсгүйчүүд хайртай залуугаа өөртөө хэрхэн улам татах талаар өгүүлэх болно.
Эр хүнийг яаж өөртөө улам татах вэ?
Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар эмэгтэй нь эрэгтэйдээ үйл хөдлөл, үйлдлээрээ илэрхий харагдахуйц эрх чөлөөг өгдөг байх нь хосуудын харилцааг удаан бат бөх байлгадаг байна. Ийм харилцаатай тохиолдолд эр хүн хайртай эмэгтэйдээ улам хүчтэй татагдаж ямагт итгэлийг нь алдахаас эмээж, хайр сэтгэлээ хамгийн чухалд авч үздэг байна.
Эрчүүд яагаад ихэвчлэн хэн нэгнээс харилцан хамааралтай байхыг хүсдэггүй юм бол? Хайр дурлалын эхний үе шатанд ч тэр, гэрлэлтийн үед ч тэр эмэгтэй хүнд заримдаа хайртай залуугийнх нь анхаарал халамж суларч, сонирхол буурч байгаа нь анзаардаг. Ийм байдал ажиглагдсан тохиолдолд хосууд юун түрүүнд бие биентэйгээ ярилцаж ойлголцох хэрэгтэй. Хэрэв эр хүн бүх зүйл хэвийн гэж бодож байгаа бол бүсгүйтэйгээ яг ижил сэтгэл зорилготой байгаа гэдгээ харуулах ёстой.
Хэрвээ залуу чинь иймэрхүү үл ойлголцом хандлагатай байгаа бол эмэгтэй хүн түүнд тавих анхаарал халамжаа аль болох нуух хэрэгтэй. Ийм зөвлөгөө тэнэг ч юм шиг санагдаж байгаа байх, гэхдээ энэ бол хамгийн нарийн мэдрэмжтэй эмэгтэйн амьдрал дээрээ хэрэгжүүлсэн зальжин ухаан юм шүү.
Хэрэв та эрэгтэйдээ салж ч магадгүй нь гэсэн мэдрэмжийг төрүүлэхэд, түүнд өөрт байгаа хамгийн үнэтэй зүйлээ алдаж болзошгүй нь гэсэн бодол төрж харилцаагаа цааш алдахаас эмээсэн айдаст автаж эхэлнэ.
Харамсалтай нь ихэнх эмэгтэйчүүд огт өөр зүйл хийдэг. Бүсгүйчүүд сэтгэл хөдлөлөөрөө хандаж, эр хүнийг өөрийн “агуй” руугаа улам гүнзгий оруулах гэснээсээ болж алддаг. Ийм харилцаанаас эр хүн амархан залхдаг. Үүний нууц нь маш энгийн: Эр хүнийг барих тусам улам зугтдаг.
Яах ёстой вэ гэж үү? Түүн шиг л үйлдэл хий! Эцэст нь түүнийг чөлөөлж, өөрийн нийгмийн амьдралаар амьдарч эхэл. Хайртай залуудаа хувийн орон зайг нь өг, түүнд амьдралын баяр баясгаланг дахин мэдрэх боломж олго, тэр хүн бэлэн болсон үедээ эргэж ирнэ. Яагаад гэж үү? Тийм ээ, тэр хичнээн хичээсэн ч ганцаараа байхыг хүсэхгүй учраас тэр.
Ийм зөвлөгөө сонин сонсогдож байгаа байх гэхдээ бүх бүсгүйчүүд үүнийг мэддэг байх хэрэгтэй шүү. Хэрвээ залуу тань танд хайртай бол иймэрхүү заль мэх та хоёрын харилцаагаа улам ойртуулж сэргээнэ. Хэрэв тэр хүний мэдрэмж үнэхээр хөрсөн бол та үүнийг цаг алдалгүй ухаарч, үнэт он жилүүдээ бүтэлгүй гэрлэлтэд зарцуулахгүй байх болно.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто