Мэсгүйгээр HҮҮР болон хүзүүний арьсыг чангалах 10 зөвлөгөө

Олон улсын гоо сайхны пластик мэс заслын Нийгэмлэгийн статистик мэдээллээс үзвэл, 2017 онд л гэхэд 17 сая эмэгтэй нүүр, хүзүүний арьс чангалах Ботоксийн талаар сонирхож байсан байна. Ботокс нь санхүүгийн боломжтой хүний хувьд нүүр, хүзүүний асуудлаа шийдэх хамгийн амархан арга байж болох юм. Арьсны сулралыг арилгах, түүнийг чангалах талаар бидний төдийлөн сайн мэдэхгүй маш олон натурал арга байдаг. Гэвч эдгээр аргуудын ихэнхи нь цаг хугацаа, тууштай байдал, хичээл зүтгэл их шаарддаг. Гэхдээ та эдгээр зөвлөмжүүдийг дагаж мөрдөж чадвал арьсаа чангалаад зогсохгүй эрүүл мэнддээ ч мөн маш том хөрөнгө оруулалт оруулна гэсэн үг юм шүү.

Бид гоо сайханы мэс засалд орохгүйгээр ямар ч насны хүн арьсаа чангалж болох, цаашдаа ч бас арьсаа хамгаалж байх 10 эрүүл, зөв гарцыг танилцуулах гэж байна.

1.Сахарын хэрэглээгээ хязгаарла

Бид сахарын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг улам бүр ихэсгэсээр байна, сахар нь хоол хүнс болохоос илүүтэй бидний арьсанд хор нөлөө учруулах нь их. Сахар тогтмол хэрэглэхээр бидний хоол боловсруулах тогтолцоонд AGE-ийн үр дүнд үүсдэг гликаци гэдэг процесс бий болдог байна. Эдгээр AGE нь бидний биеийн коллагенийг (арьсыг чангалж байдаг уураг) ердийн шаардлагатай хэмжээнд нөхөн боловсордогоос ч илүү хурдан задалдаг байна.

Үүний нөлөөгөөр арьс суларч, үрчлээ үүсдэг. Та сахарын хэрэглээгээ багасгаж чадвал коллаген боловсруулалт дахин тэнцвэржиж, арьс, биеийн аль аль нь чангарч, чийгшил сайтай болно.

Сахарыг өдөрт 6 амны халбагаас хэтрүүлэхгүйгээр хэрэглэхэд хор нөлөө болохгүй гэж үздэг байна.

Гэвч бидний иддэг бараг бүх хоол хүнс сахарын агууламжтай байдаг, иймд өглөөний цай, кофегоо сахаргүй ууж хэвших нь чухал юм.

2.Кокосын тос (Наргил модны самарын тос) хэрэглэж байхыг хичээ

Кокосын тос нь хамгийн сайн чийгшүүлэгч тос юм. Иймд кокосын тосыг тогтмол хэрэглэж байвал арьсны нүхжилт арилж, үрчлээ тэнийхээс гадна арьс өөгүй толигор, чийглэг болж өгдөг.

Үүнээс гадна, кокосын тосонд агуулагддаг өөх тос нь маш бага молекулын хэмжээний жинтэй тул арьсанд нэвтрэх чадвартай байдаг, иймд усанд суурилсан чийгшүүлэгчээс ялгаатай нь арьсны байгалийн уурагийг хамгаалж өгдөг байна. Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар наргил модны тос нь хуурай арьсанд маш үр дүнтэй нөлөөлж, арьсыг суларч унжихаас сэргийлж, үрчлээсийг тэнийлгэж байсан байна.

Иймд та кокосын тосыг өдөрт хоёр удаа буюу үдэш унтахын өмнө болон өглөө бүр арьсандаа нимгэн түрхэж байгаарай. Ямар нэг өөрчлөлт, үнэр танар ороогүй цэвэр органик кокосын тос олж авах нь чухал. Хүзүүндээ бас түрхэхээ мартаж болохгүй, бид заримдаа хүзүү орчимыг чийгшүүлэхээ орхигдуулдаг талтай.

3.Антиоксидантыг хоёр дахин нэмэгдүүл

Арьс нь хүний биеийн хамгийн том эрхтэн учир исэлдэлд хамгийн ихээр өртдөг эрхтэн юм. Иймд амьдралын өдөр тутмын хэв маягаас шалтгаалан арьс гэмтэж байдаг гэсэн үг юм. Антиоксидантаар баялаг хүнс нь арьсанд исэлдүүлэх стресс явагдсаны нөлөөгөөр үүсэх гэмтэлтэй тэмцэхэд тусладаг.

Хэдийгээр та антиоксидантоор баялаг, арьсыг тань нөхөн сэргээх чийгшүүлэгч тос авч хэрэглэж болох ч дотроосоо антиоксиданттай хоол хүнс хэрэглэх нь хавьгүй илүү гэдгийг анхаараарай.  Үнэтэй чийгшүүлэгчид их хэмжээний мөнгө үрэхийн оронд арьсыг тань сэргээх, хөгшрөлтийн шинж тэмдгийг тань багасгах хоол тэжээл идэж эхлэх нь зүйтэй.

Нэрс, усан үзэм, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, улаан шош, бууцай, буржгар байцаа зэргийг сайн идэж байгаарай.

4.Нүүрээ угаа

Бид хэт их ядарсанаасаа болж эсвэл хэт залхуурсанаасаа болж нүүрний будагаа арилгалгүй унтдаг маань маш их буруу юм. Гэхдээ өглөө, оройд хэдхэн минут зарцуулаад нүүрээ угааж байх нь маш чухал, ялангуяа будагаа арилгаж байх хэрэгтэй. Нүүрний будагийг түрхмэгц арьсны нүх сүвээр аажмаар шингэдэг, гэтэл бараг бүх гоо сайхны бүтээгдхүүнүүд хатуу химийн бодис агуулдаг тул арьсны эсүүдийн өдөр тутамд явагддаг исэлдэлтийн стрессийг нэмэгдүүлж байдаг байна.

Усан суурьтай нүүр цэвэрлэгч хэрэглээд дараа нь хүйтэн усаар зайлж угааж байх нь маш чухал, учир нь ингэж цэвэрлэсний дараа хүйтэн усаар угаах нь арьсны нүр сүв агшихад тустай.

Орой бүр нүүрний гуужуулагч хэрэглэж болохгүй, долоо хоногт 1-2 удаа л гуужуулагч хэрэглэж байх хэрэгтэй. Арьсны эд эс гэмтэж, цочирох учир орой бүр гуужуулагч хэрэглэх ямар ч шаардлага байхгүй.

Нүүрээ цэвэрлэсний дараа чийгшүүлэгч болгож кокосын тос нимгэн түрхэж байгаарай.

5.Бета каротин ба A аминдэм

Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн саяханы судалгаагаар олон төрлийн хоол хүнсэнд агуулагддаг бета каротин болон А аминдэм нь арьсны хөгшрөлтөөс урьдчилан сэргийлж, нөхөн сэргээх чадвартайг олж тогтоосон байна. Ингээд бид эдгээрийг яагаад хөгшрөлтийн эсрэг арьс чийгшүүлэгч, нарнаас хамгаалах тосонд гол бүрэлдэхүүн хэсэг болгон оруулах болсныг ойлгосон юм. Бета каротин нь арьсыг нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр гэмтэхээс, мөн хөгшрөлтийн үйл явц явагдахаас хамгаалдаг бол А аминдэм нь коллагены боловсруулалтыг өдөөж, арьсанд уян хатан чанарыг бий болгож өгдөг болох нь батлагдсан байна.

Бета каротин ба А аминдэмийн аль аль нь лууван, чихэрлэг төмс, буржгар байцаа, бууцай, амтат гуа, гүйлс зэрэгт агуулагддаг.

А аминдэм ба бета каротин хоёрын хоёулангийнх нь өдөр тутмын зөвшөөрөгдөх хэмжээ нь 30 мг байна.

6.Өргөст хэмхийн шүүс 

Хөгшрөх тусам арьсыг бат бөх болгодог коллаген гэх мэт бүрэлдэхүүн хэсгүүд болон арьсны уян хатан чанарыг хадгалж байдаг эластин зэрэг нь 20 наснаас хойш жил бүр 1% -иар багассаар байдаг байна! Үүний нөлөөгөөр нүүр, хүзүү, цээж гэх мэт газруудын арьс аажим аажмаар нимгэрч байдаг. Тиймээс биеийн эдгээр хэсгүүдийг бусад хэсгүүдээс илүү маск тавьж тогтмол арчлах нь чухал юм.

Өргөст хэмх, өргөст хэмхний шүүс нь арьс арчилах гайхалтай хэрэгсэл юм. Өргөст хэмх нь эрүүл арьсны эд эсийн зайлшгүй чухал бүрэлдэхүүн хэсэг болох эрдэс кварцаар мөн арьсанд агуулагдах усыг алдагдуулалгүй барьж байдаг аскорбины хүчилээр баялаг юм. Өргөст хэмхийг тогтмол хэрэглэж байвал арьсны нүхэн дэх хорт бодис гадагшилж, арьсан доорх коллагени улам бат бөх болдог.

Хэрхэн хэрэглэх:

  • 1 өргөст хэмх хальслаад жижиглэн хэрчинэ.
  • Усан шүүс болтол нь 10 – 20 секунд нунтаглана.
  • Үүний дараа шүүгээд шингэн хэсгийг нь тусад нь саванд авна.
  • Нүүр, хүзүү, цээжээ тосгүй цэвэрлэгчээр ердийн цэвэрлэдэгээрээ цэвэрлэнэ.
  • Шүүсийг хөвөн цэвэрлэгчид шингээгээд нүүр, хүзүү, цээжээрээ түрхэнэ.
  • Хаттал нь 20 минут байлгана.
  • Нүүрээ хүйтэн усаар угаагаад зөөлөн алгадаж хатаагаарай.
  • Энэ аргыг долоо хоногт хоёр удаа давтаж хийгээрэй. 

7.Хүнсний сода болон кокосын тос

Кокосын тос, хүнсний сода хоёр нь хоёулаа хөгшрөлтийн эсрэг маш сайн нөлөө үзүүлдэг. Хүнсний сода нь үрхэжсэн арьсыг гуужуулах, нүх сүвийг агшаах, арьсанд массаж хийх үед коллагены боловсруулалт явагдах үйлдэлийг дэмжих байгалийн найрлагатай байдаг. Дээр өгүүлсэнээр кокосын тос нь арьсыг маш сайн чийгшүүлэхээс гадна цаг хугацааны явцад үүсч буй үрчлээс, арьсны суларалыг багасгахад тустай.

Энэ хоёр бүтээгдэхүүнийг хослуулан арьсаа гуужуулж, чийгшүүлж болохоос гадна коллагений боловсруулалтыг өдөөж, арьсан доорх цусны эргэлтийг дэмжих массаж бас хийж болно.

Хэрхэн хэрэглэх:

  • Шилэн савны ¼-ээр кокосын тос хий (үлдсэнийг нь хадгалж байгаад дараа дахин хэрэглэхээ бодож тагтай сав сонгоорой).
  • Кокосын тосон дээрээ 3 х/х хүнсний сода хийгээд зуурмагийг найрагдтал нь сайн хутгана.
  • Өглөөд 1 амны халбагыг авч нүүр, хүзүүндээ түрхээд 1-2 минут массажилна. (Нүд рүүгээ оруулахаас болгоомжлоорой).
  • Түрхээд 10 минут байлгана.
  • Хүйтэн усаар угаагаад хаттал нь зөөлөн алгадаж өгнө.
  • Энэ арчилгааг долоо хоногт 2 удаа хийгээрэй.

8.Өндөгний цагаан ба зөгийн бал

Өндөгний цагаан, зөгийн бал нь арьс эрүүл сайхан байхад нэн тустай болохыг шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо батлан харуулж байна. Agocampu Rennes Sciences et Technologie судалгааны төвөөс гаргасан судалгаагаар өндөгний цагаан нь үрчлээ, нарийн шугам, арьсны унжилтыг багасгах боломжтой болох нь батлагдсан. Судалгааны явцад өндөгний цагааны найрлагыг задалж нарийн судалсан байна. Судалгааны үр дүнд арьсыг сэргээж, чангалахад тустай 69 чухал уураг олж илрүүлсэн байна.

Зөгийн бал нь антиоксидантоор баялаг, арьсанд нэвчих чанар сайтайн дээр бохирдлыг маш сайн арилгадаг байна. Үүнээс гадна, зөгийн бал нь глицерин шиг чийгшүүлэх чанар өндөртэй учир орчны усыг шингээн арьсыг маш сайн чийгшүүлж өгдөг гэсэн үг юм. Зөгийн бал, өндөгний цагааны найрлагууд нэгдсэнээр арьсны хүчтэй эмчилгээ болж өгдөг.

Хэрхэн хэрэглэх:

  • Саванд өндөгний цагааныг нь ялган авна.
  • 2 х/х зөгийн бал нэмээд өтгөн зуурмаг болтол нь сайтар хутгана.
  • Нүүр, хүзүү, цээжиндээ түрхэнэ (нүдэндээ хүргэхээс болгоомжлоорой).
  • Түрхээд 20 минут байлгана.
  • Хүйтэн усаар зайлж угаагаад хаттал нь зөөлөн алгадаж өгөөрэй!
  • Долоо хоногт нэг удаа л тавьж өгнө.

ДАСГАЛУУД

Биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхээр хөлний булчингууд хариу үйлдэл үзүүлдэгтэй адил нүүрэндээ тайвшруулах, чангалах үйлчилгээтэй массаж хийж өгөхөөр мөн л хариу үйлдэл үзүүлдэг.  Нүүрний булчингууд нь нүүрний арьсны бат бөх суурийг бүрдүүлдэг тул булчингуудын тайван байдал алдагдвал үүнийг дагаж арьс суларч эхэлдэг. Нүүрний дасгал болон нүүрний иогийн үндсэн онол бол нүүрний булчинг тайвшруулж, цусны эргэлтийг сайжруулан арьсыг чангалах юм.

9.“Халбагатай” дасгал

Энэхүү “халбагатай” дасгал нь хацарны ясыг өргөж, хамрын хажуугийн үрчлээг багасгах, цусны эргэлтийг сайжруулан, хүзүүний булчинг чангалж өгдөг хамгийн үр дүнтэй дасгал юм.

Хэрхэн хийх:

  • Цэвэр халбага аваад уруулынхаа голд байрлуулж байгаад уруулаа жимбийлгэнэ.
  • Эрүүгээрээ халбагаа дээш өргөнө.
  • Инээмсэглээд, инээмсэглэлээ 5 — 10 секунд бариарай.
  • Жаахан завсарлага (10 секунд) аваад хацраа суллана.
  • 10 удаа давтаж хийгээрэй.
  • Энэ дасгалыг өглөө сэрэнгүүтээ, орой унтахынхаа өмнө хийнэ.

10.Нүд өргөх дасгал

Энэхүү дасгал нь нүд, хацрын эргэн тойрон дахь арьсыг өргөх үйлчилгээтэй юм. Уг дасгал нь дух, нүдний эргэн тойрон дахь арьсыг залуужуулж, нарийн үрчлээсүүдийг арилгахаас гадна дух болон нүдны эргэн тойрон дахь булчинг чангалж өгдөг байна.

Хэрхэн хийх:

  • Долоовор болон дунд хуруугаа хайчин байрлалаар барина уу.
  • Хуруунуудаа нүднийхээ хажууд байрлуул (нэг нь хөмсөгөн дээр, нөгөө нь хацрын ясан дээр).
  • Ингээд нүдээ 20 секундын турш дахин дахин онийлгоорой.
  • Нүдээ хэдэн секунд тайвшруул.
  • Дасгалыг 10 удаа давтаж хийгээрэй.
  • Өглөө бүр сэрмэгцээ, орой бүр унтахынхаа өмнө уг дасгалыг хийж байгаарай.

Нүүрний арьсыг чангалахад цаг хугацаа, хүч чармайлт их шаардагддаг гэдгийг санах нь чухал.  Байгалиас үргэлж үр дүнтэй натурал процесс алгуурхан явагдсаар байдаг тул зарим тохиолдолд гоо сайхны мэс заслыг сонгох нь оновчтой сонголт болж чадахгүй. Та залуу, хөгшин аль нь ч бай өөрийгөө хайрлаж байгаарай!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: brightside.me, news.gegee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait