Эрчим хүчний хэмнэлтийн зэрэглэл
Орчин үеийн техникийн дэвшил дээр эрчим хүч хэмнэлтийн зэрэглэлийг заавал тэмдэглэсэн байх ёстой болсон. Тиймээс цахилгаанаар ажилладаг эд зүйл авахын өмнө энэхүү зэрэглэлийг нь сонирхож үзэхэд илүүдэхгүй. Зэрэглэл нь A,B,C,D,E,F,G гэсэн байдалтай байна. Цахилгаан хамгийн их хэрэглэдэг нь “G” зэрэглэлтэй, “А” эсвэл “А++” зэрэглэл нь хамгийн хэмнэлттэй. Өөрөөр хайгаад олохгүй бол худалдагчаас нь асууж лавлахаас зовох зүйлгүй.
Хэрэв та амьдралаа аврахыг хүсч байвал ийм чийдэнг гэрээсээ яаралтай гаргаж хаяаарай!
Саяханаас эрчим хүчний хэмнэлттэй гоёмсог гэрэл чийдэнгүүд бидний амьдралд гарч ирсэн. Энэ төрлийн чийдэнгүүд нь ердийн улайсдаг хурц тод чийдэнтэй харьцуулахад хэд хэдэн давуу талтай байдаг байна. Тухайлбал, ашиглалтын хугацаа урттай, үр ашиг өндөртэй, халаалтын элементүүд багатай гэх мэт.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ЧИЙДЭН
Гэсэн хэдий ч эрчим хүчний хэмнэлттэй уг чийдэн нь бидний эрүүл мэндэд маш их хор хөнөөл учруулдаг гэдгийг маш цөөн хүн л мэддэг. Тус чийдэнг маш өвөрмөц байдлаар зохион бүтээсэн байдаг: чийдэнгийн гэрлийн гол урсгалыг тусгай бодис болох фосфороор үүсгэсэн байдаг. Фосфор нь ихэвчлэн чийдэнгийн дотор хананд байрладаг.
Ихэнхдээ ийм гэрлийн эх үүсвэрүүд нь гуурсан буюу могой хэлбэртэй байдаг. Эрчим хүчний хэмнэлттэй чийдэнгийн дотор талыг мөнгөн усны уур, инертийн хий – аргоноор дүүргэсэн байдаг байна. Цахилгаан эрчим хүчний нөлөөгөөр мөнгөн усны уур нь хэт ягаан туяаг ялгаруулж эхэлдэг бөгөөд энэ нь эргээд фосфорыг гэрэл ялгаруулахад нь нөлөөлдөг байна.
Эрчим хүч хэмнэдэг чийдэнгийн төхөөрөмжийг Германы профессор, Берлин дэх Гэгээн Жадвига эмнэлгийн сомнологийн хэлтсийн дарга Диетер Кунц сайтар судалж үзжээ. Тэрээр уг чийдэн дээр хэд хэдэн судалгаа хийгээд энэхүү чийдэнгээс ялгарч буй хүйтэн гэрэл нь нойрны янз бүрийн эмгэгийг үүсгэдэг гэж дүгнэжээ.
Профессор Кунц эдийн засгийн хэмнэлттэй гэгддэг энэхүү чийдэн нь мөн хүний биед бүхэлд нь сөргөөр нөлөөлдөг гэж үзээд “энэхүү чийдэнг байнга хэрэглэх тохиолдолд хоол боловсруулах замын үйл ажиллагаа алдагдахын зэрэгцээ зүрх судасны өвчин тэр дундаа миокардын шигдээс, сэтгэл мэдрэлийн өвчин, сэтгэлийн хямралаас үүдэлтэй олон эмгэг үүсдэг” гэж үзсэн байна.
Мөн тэрээр “шөнийн ээлжийн ажилтай хүмүүст хавдрын өвчлөл илүүтэй их ажиглагддаг, иймд анагаах ухаанд танигдсан бүх төрлийн хавдарт үүнийг хамаатай гээд хамгийн гол анхаарах зүйл гэж дүгнэсэн байна”.
Мөн эрчим хүчний хэмнэлттэй чийдэн нь радио давтамжийн хүрээн дэх цахилгаан соронзон цацрагийн эх үүсвэр болдог гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Энэ нь уг чийдэнг ашиглахаас татгалзах бас нэгэн том шалтгаан юм.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто