Гар дээр гарсан хачин тууралтаа яагаад гарсныг огт мэддэггүй бол ямар дохио болохыг мэдэж аваарай.
Целийн өвчин нь хүүхэд, насанд хүрэгчдийн аль алинд нь тохиолдож болдог аутоиммун өвчин бөгөөд бидний бие махбодь цавуулаг (глютен) -ийг хүлээн авах чадваргүй болсны улмаас үүсдэг өвчин юм. Цавуулагийн уураг нь үр тарианы ялангуяа улаан буудай, арвай, овъёос, хөх тариа зэрэгт элбэг байдаг. Цавуулаг нь бараг бүх төрлийн гоймон болон нарийн боовонд байдаг.
Энэ өвчин нь гэдэс, дотрыг үрэвсүүлж хоол шингээх функцэд саад учруулаад зогсохгүй өөр бусад өвчнийг ч үүсгэх шалтгаан болж өгдөг байна.
Целийн өвчин ихэвчлэн хоол хүнснээс харшилснаас үүдэлтэй үүсдэг. Цавуулаг нь харшил үүсгэдэг, харшлуулагч шинж чанартай ч өвчний механизмууд нь өөр өөр байдаг.
ЦЕЛИЙН ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ
Цавуулагт мэдрэмтгий эсэхийг тогтоох шинжилгээгээр ихэнх тохиолдолд оношлогдохгүй байх нь бий. Целийн өвчний зөвхөн шинж тэмдгийг нь арилгах эмчилгээ хийгдэхээс бус өвчнийг бүрэн устгаж чаддаггүй байна.
- Гэдэс өвдөх
Цавуулаг нь хоол боловсруулах үйл явцыг хямраадаг. Целийн өвчтэй хүний хувьд цавуулаг агуулсан хоол хүнс идсэний дараа гэдэс нь дүүрэнгэтэх, суулгах юм уу аль эсвэл өтгөн нь хатдаг.
- Толгой эргэх
Целийн өвчтэй өвчтөнүүдийн нарийн гэдэс нь үнэт элемент, витаминуудыг бүрэн шингээж авах чадваргүй болсноос болж ихэвчлэн сул дорой биетэй болж, толгой нь эргэн, зүг чиг, баримжаагаа алддаг болдог байна.
- Сэтгэлийн хямрал
Цавуулаг үл тохирдог хүмүүс ихэвчлэн тайлбаргүй шалтгаанаар уурлаж уцаарлах, тайван бус болох, сэтгэл санаагаар амархан унадаг болдог байна. Маш цөөхөн хүн л гэдэсний ямар нэг асуудалгүй байдаг гэдэгт гайхах зүйл алга …
- Тархиар хатгуулж өвдөх
Тархиар хатгуулж өвдөх шинж тэмдэг бол маш түгээмэл шинж тэмдэг иймд эмчид хандан бусад зохих шинжилгээнүүдийг хамтад нь өгөх хэрэгтэй. Целийн өвчтэй хүмүүсийн хувьд толгой тархиар нь хатгуулж өвдөх шинж тэмдэг ихэвчлэн хоол идсэнээс 30-60 минутын дараагаар илэрдэг байна.
- Арьсны тууралт, загатнаа
Хэрэв гэдэс цавуулагийг хэвийн хэмжээнд хүлээн авч чадахгүй бол тэр даруй арьсан дээр тууралт хэлбэрээр гарч ирдэг. Дархлааны систем нь арьсыг хуурайшуулж, загатнуулж байдаг эсрэг биетүүдийг үүсгэх байдлаар хоол боловсруулах замын үйл ажиллагааны сааталд хариу үйлдэл үзүүлдэг байна.
- Архаг ядаргаа
Хэрэв хүн өдөрт 8-9 цаг унтаж байгаа ч ядарсан мэдрэмжтэй сэрж байвал түгшүүрийн дохио гэж үзнэ. Энэ тохиолдолд бие махбодь нь бүх энергиэ өөрийн хортой уурагийг боловсруулах, устгахад зарцуулж байдаг байна. Ихэвчлэн цавуулаг агуулсан хоол, хүнсийг хоолны дэглэмээсээ хассаны дараа л өвчтөний байдал сайжирдаг.
- Лактоз үл тохирох
Лактоз үл тохирдог буюу сүүний сахараас харшилдаг өвчин нь целийн өвчинтэй төстэй шинж тэмдгүүдтэй байдаг. Хэрэв өмнө нь сүүний сахараас харшилдаг нь нэгэнт оношлогдож байсан бол цавуулагт бас харшламтгай байх шинжтэй байдаг, иймд энэ хоёр эмгэг нь ихэвчлэн зэрэгцсэн байдалтай байдаг байна.
Целийн өвчний цорын ганц эмчилгээ бол цавуулаггүй хоол, хүнс хэрэглэж байх дэглэм байдаг. Иймд ямар ч төрлийн улаан буудай, хөх тариа, овъёос, арвай идэхийг хориглодог тул витамин, эрдэс бодисын дутагдлыг нөхөх хоол, тэжээл хэрэглэж байх нь зүйтэй.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто