МААЛИНГЫН үрэээр НОЙР БУЛЧИРХАЙГ ЭМЧЛЭХ жор

Нойр булчирхайгаараа тоглож огт болохгүй! Энэхүү жорны тусламжтайгаар таны хамгийн чухал эрхтэн болох нойр булчирхай халдашгүй дархан хамгаалттай болох болно …

Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа муудвал бүхий л биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хоолны дэглэм барьж, зөв ​​цэс бүрдүүлэн түүнийгээ ягштал мөрдөн хоолож сурах хэрэгтэй.

Хоол боловсруулах системийн үйл ажиллагаа доголдсон тохиолдолд нойр булчирхайд өвдөлт мэдрэгддэг. Маалингын үр бол хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг байгалийн гаралтай сайн эм юм.

МААЛИНГЫН ҮРЭЭР ХЭРХЭН НОЙР БУЛЧИРХАЙГ ЭМЧЛЭХ

Эмчилгээний бэлдмэл бэлтгэх жор

ОРЦ НАЙРЛАГА:

  • 1 ц/халбага маалингын үр
  • 0,5 аяга ус

БЭЛТГЭХ, ХЭРЭГЛЭХ

  1. Эхлээд маалингын үрээ ууранд хийж нүдэж нунтаглана.
  2. Нунтагласан үрэн дээрээ усаа хийнэ.
  3. Энэ хольцоо бага гал дээр 5 минут хэртэй буцалгана.
  4. Уур нь дарагдаж хөрөхөөр нь ууна.

Өдөрт нэг удаа хооллохоосоо хагас цагийн өмнө шүүхгүйгээр бүлээнээр нь ууна. Өглөө уувал илүү зохимжтой. Хэрэв та өглөөний цайндаа тийм ч их зүйл иддэггүй бол өдөр хооллохынхоо өмнө ууж хэрэглэж болно.

Хүний нойр булчирхай бол бие даасан эрхтэн юм. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, дааврын өөрчлөлт, судасны өвчин зэрэг нь амин чухал булчирхайг тань аймшигтай байдалд хүргэдэг.

Гэхдээ энэхүү булчирхайг өвчлүүлдэг олон янзийн шалтгаан байдаг, үүн дотроос бодисын солилцооны эмгэг тэргүүлсээр л байна. Бодисын солилцоогоо цаг алдалгүй сайжруулж чадвал таны эрүүл мэнд төдийгүй амьдрал ахуйд ч мөн тустай! Маалингын үрний хандмал бодисын солилцоог маш сайн дэмждэг тул бие тань нь цаг шиг л ажиллах болно!

Өөрийнхөө болон ойр дотны хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг тэр дундаа нойр булчирхайн эрүүл мэндийг хамгаалж, хүндрүүлэлгүйгээр энэхүү онц тустай хандмалыг урьдчилан сэргийлэх зорилгоор ууж байгаарай.

Эрхэм танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *