Үсний уналтыг зогсоож ургалтыг дэмждэг димексид суурьтай маск бэлтгэх

Энэхүү маскыг хоёр удаа хэрэглээд л үс тань 3 дахин өтгөн болно.

Бидний амьдралын янз бүрийн асуудалтай холбоотой сэтгэл зүйн байдал үсэн дээр маань илүүтэй их тусдаг байна. Хоол тэжээлийн дутагдал, нойргүйдэл, стресс, ядаргаа, ханиад, дааврын тэнцвэргүй байдал зэрэг нь үсэнд ихээхэн нөлөөлж унаж шингэрэхэд хүргэдэг. Мөн төрсөний дараа эхчүүдийн үс маш их хэмжээгээр унаж шингэрдэг. Үс бол эмэгтэй хүний ​​хамгийн чухалд тооцогдох үнэт эдлэл гэсэн үг.

Гоо сайхны мэргэжилтнүүд үйлчлүүлэгчиддээ димексид суурьтай бэлдмэл хэрэглэдэг. Энэ бодис нь цусны эргэлтийг сайжруулдаг тул үсний булцуунд очих шим тэжээл ч мөн нэмэгддэг байна. Үүний нөлөөгөөр үсний тань ургалт ч маш сайн хурдасч, илүү гайхалтай эрүүл болон гялалздаг.

Ингээд бид өнөөдөр Dimexidum суурьтай үсний маск хэрхэн бэлтгэх талаар танилцуулж байна.

DIMEXIDE ДЭЭР СУУРИЛСАН ҮСНИЙ МАСК

ОРЦ:

  • 3 халбага dimexide
  • 1 халбага А аминдэм
  • 1 халбага Е аминдэм
  • 1 халбага Д аминдэм
  • 1 халбага В6 эсвэл В12 аминдэм /ампултай/
  • 1 халбага касторын тос
  • 1 халбага далив өвсний тос
  • Тал нимбэгний шүүс

БЭЛТГЭХ, ХЭРЭГЛЭХ

Дээрх бүх найрлагыг холино. Тосоо бага зэрэг бүлээсгэж болно. Энэхүү бэлтгэсэн тосоо хуйхандаа түрхэхдээ, үсээ хэсэг хэсгээр хувааж хуйхандаа түрхээд, үлдэгдлийг нь үснийхээ уртын дагуу сайтар тарааж түрхэнэ. Толгойгоо тугалган цаасаар юмуу гялгар цаасаар ороогоод, алчуураар боогоорой. Мөн үс хатаагчаар үсээ халааж өгч болно.

Энэ байдлаар үсээ 30-60 минут хэртэй байлгаад дараа нь сайтар угаана. Уг процедурын үеэр хуйханд улайлт ажиглагдаж болно – энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд маскны найрлага нь арьсанд маш сайн шингэдэг болохыг харуулж байгаа хэрэг. Маскыг долоо хоногт 1-2 удаа тавьж байхад хангалттай.

Dimexideтай маск нь үсийг шаардлагатай амин дэмүүдээр маш сайн хангаж өгөхөөс гадна үсний уутанцрыг өдөөж өгдөг тул үс нь илүү хурдан ургахын зэрэгцээ уналт нь ч багасдаг байна. Үсний хэмжээ жигдхэн тэгш ургах тул үс нь өрвийхгүй харин ч нягт болж ургана, хүрэхэд ч илүү тааламжтай болох болно. Хэмжээнээсээ хамаарах хэдий ч эхний удаад үс тань илүү хурдан бохирдох болно гэдгийг санаарай, гэхдээ маскыг хоёр удаа хэрэглэсний дараагаар энэ байдал арилах болно.

Тулгарч буй асуудлын тань шалтгаанаас хамааран найрлага дахь тосны хэмжээгээ өөрчилж болно. А аминдэм нь үсний ургалтыг идэвхжүүлж, хортой нөлөөнөөс хамгаалж, хуурайшилт, хатуулаг чанарыг арилгана. Е витамин нь үс унахаас сэргийлж, үсийг чөлөөт радикалуудаас хамгаалж, ургалтыг нь дэмждэг.

Д аминдэм нь үс уналтыг зогсоож, үсний ургалтыг өдөөж, бусад ашигтай бүрэлдэхүүн хэсгүүдийг арьсанд илүү сайн шингэхэд тусалдаг. В6, В12 витаминууд нь хагтахаас хамгаалж, хуйхны судсан дахь цусны эргэлтийг сайжруулдаг. Касторын болон далив өвсний тос нь үсэнд сайн нөлөө үзүүлдэг маш сайн гэдэг нэр хүндийг аль хэдийнэ олж авсан бүтээгдэхүүнүүд юм. Эдгээр нь үсэнд тэжээл өгч, ургалтыг нь идэвхжүүлж өгдөг.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *