Мэс заслын болон батганы сорив арилгадаг 3-хан орцтой бэлдмэл!
Бид бүхэн гэмтэл, түлэгдэлт, батга, цагаан бурхан, салхин цэцэг зэргээс үлдсэн сорви, соривжилтоо арилгахыг хүсдэг. Эдгээрийн нөлөөгөөр үүссэн сорви, соривжилтуудыг арилгадаг маш олон үнэтэй гоо сайхны бараа бүтээгдэхүүнүүд байдаг. Сорив, соривжилтийг лазераар болон хүчлээр түлэх, түрхэц түрхэх, хөлдөөх зэрэг аргуудаар арилгадаг байна.
Гэтэл арьсан дээрх согог, соривоо арилгуулахаар гоо сайхны газарт хандан очсон хүмүүс ямар нэгэн золиос болсоор байгааг сонсох үнэхээр аймшигтай.
Өнөөдөр бид танд үзэн яддаг, ичдэг соривноосоо салах илүү зөөлөн байгалийн аргыг санал болгож байна. Энэ бол байгалийн тосон эмчилгээний арга юм. Үүний идэвхитэй найрлагад усан үзмийн үрийн тосонд их хэмжээгээр агуулагддаг линолийн хүчил ордог юм. Зуун настын зөөлөн эд болон цагаан цууны холимог дээр усан үзмийн үрийн тосыг хольж найруулаад сорви болоод сорвижилт дээрээ түрхвэл гадаргуу нь жигд болж, сорив мэдэгдэхүйц бүдгэрч эхэлдэг байна.
ШАРХ болоод БАТГАНЫ СОРИВЫГ АРИЛГАХ ЖОР
ОРЦ:
- 60 мл алимны цуу
- 30 мл усан үзмийн үрийн тос
- 2 цайны халбага зуун настын зөөлөн эд
БЭЛТГЭХ нь:
- Жижиг саванд алимны цуу, усан үзмийн үрийн тос, зуун настын зөөлөн эдийг хийж холиод хутгана.
- Бүх орц найрлагуудаа холигчид хийж сайтар холино.
- Жижиг шилэн саванд тосоо хийж хадгална.
- Бүтээгдэхүүнийг хөргөгчинд 7 хоногоос илүүгүй хугацаагаар хадгалах хэрэгтэй. Дараа нь тосоо дууссан үед дахин шинээр хийж хэрэглэж байгаарай.
Бүтээгдэхүүнийг унтахаасаа 2-оос 3 цагийн өмнө арьсныхаа асуудалтай хэсэгт зузаавтар түрхээд тодорхой хугацааны дараа үүнийгээ алтан товч цэцгийн бүлээн хандаар шавшиж өгөөрэй. Үүний курс эмчилгээ нь 3 сарын хугацаатай байх тул тэвчээртэй байх хэрэгтэй. Энэхүү ардын уламжлалт эмчилгээ нь орчин цагийн эмийн эмчилгээнээс хамаагүй зөөлөн чанартай үр дүн сайтай байдаг байна.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так просто