Голдоо өндөгтэй Франц маягийн тансаг шүүслэг котлет хийх жор

Энэ жор таны котлетны талаарх бодлыг өөрчлөх болно! Үүнийг хийхэд ердөө 25 минут л зарцуулагдана …

Зууханд жигнэсэн котлетны амт ууранд болгодгоос илүү сонирхолтой, ердийн тосонд шардагаас хамаагүй эрүүл байдаг. Түүнээс гадна, энэ нь хоолны дэглэм барьдаг хүнд ч бүрэн нийцнэ!

Голдоо өндөгтэй Франц маягийн котлет хэрхэн хийх талаар танд танилцуулах гэж байна! Та маш сайхан шүүслэг, ер бусын гайхалтай амтыг мэдрэх болно.

ГОЛДОО ӨНДӨГТЭЙ ФРАНЦ МАЯГЫН КОТЛЕТ ХЭРХЭН ХИЙХ

ОРЦ:

  • 250 гр татсан мах
  • 1 ш сонгино
  • 1 зүсэм цагаан талх эсвэл талхны үйрмэг
  • 4 ш өндөг
  • 1 х/халбага ургамлын тос
  • Хар перец, давс амталгаагаар
  • Шинэхэн яншуй

БЭЛТГЭХ нь:

  1. Сонгиноо маш жижиг хэрчээд ургамлын тосондоо хуурна.

  1. Татсан мах, 1 ш өндөг, шарсан сонгино, усанд дэвтээсэн талх, давс, перецээ саванд хийгээд сайтар хольж хутгана. Сонгиноо заавал хуурах шаардлагатай юу? гэж үү, заавал ч тийм биш, энэ бол танай гэр бүлийнхэний амталгаа хийх сонголтын асуудал юм. Миний хувьд бол махандаа сонгиноо түүхийгээр нь хийж өгвөл котлет маань илүү шүүслэг болдог гэдэгтэй бүрэн санал нийлдэг!

  1. Бэлтгэсэн махаараа котлетоо хийгээд, илгэн цаасан дээр тавь.

  1. Котлетныхоо махны голыг ухаж догол гаргаад, үүн дотроо өндөгөө маш болгоомжтой хийгээрэй. Өндгөн дээрээ яншуйгаа жижиглээд давс, перецтэйгээ хамт цацаж өгнө.

200 градус хүртэл урьдчилан халаасан зууханд котлетоо жигнэнэ. Ердөө 25 минут жигнэхэд хангалттай.

5.  Хэрэв та өндөгний шарны дутуу болгосонд нь дургүй бол котлетоо арай удаан жигнэж болно. Энэ хоол маш амттай болдог, бүр тансаг гээч!

Та хоолоо таваглахдаа өндөгөн дээрээ хатуу бяслаг цацаад дуртай амтлагчаараа амталж болно. Миний хувьд өндгөн дээрээ базилик тавьж идэх дуртай тул хатаасан базилик цацдаг. Би шарсанаас илүү зууханд болгосон котлетонд илүү дуртай тул энэ жорыг ихэвчлэн ашигладаг! Та зууханд болгодог энэхүү шүүслэг котлетонд үнэхээр дурлах болно. Ингээд өөрийн дуртай хачируудтайгаа таваглаад амтархан идээрэй!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *