Хэрэв та суга нь ил гарсан хувцас өмсөхөөс санаа зовдог бол эдгээр аргуудыг хэрэглээд сэтгэл хангалуун алхаж болно. Биеийн харласан хэсгийг цайруулах 8 төрлийн аргыг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр аргууд нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглан гэрийн нөхцөлд хэрэглэхэд тохиромжтой юм.
1. Алимны цуу + хүнсний сода
Танд хэрэгтэй зүйлс:
- 2 халбага алимны цуу
- 2 халбага хүнсний сода
Хэрхэн бэлтгэх вэ: Орцуудаа аяганд хийгээд сайтар холих хэрэгтэй. Бөмблөгнүүд үүсэх болно. Бөмблөгнүүдээ хуурай суган дээрээ тавиад хэсэг хугацаанд хүлээгээд хүйтэн усаар зайлж угаах хэрэгтэй.
Давтамж: Долоо хоногт 3 удаа
2. Сарнайн ус + хүнсний сода
Танд хэрэгтэй зүйлс:
- Сарнайн ус /Rosewater
- Хүнсний сода
Хэрхэн хийх вэ: Аяганд хийсэн хүсний сода дээрээ сарнайн усаа нэмж хийгээд зуурмаг болгоно. Энэхүү зуурмагаа сугандаа тавиад 10 минут орчим хүлээх хэрэгтэй. Дараа нь хүйтэн усаар угаагаад, хуурай болго.
Хугацаа: Долоо хоногт хоёр удаа
3. Сүү +турмерик + зөгийн бал
Танд хэрэгтэй зүйлс:
- 1 халбага сүү
- 1 халбага нунтаг турмерик
- 1 халбага зөгийн бал
Хэрхэн хийх вэ: Бүх орцуудаа сайтар холиод сугандаа түрхэх ёстой. Хуурай болж хатсаны дараа нь угаана.
Давтамж: Өнжөөд нэг буюу долоо хоногт 3 удаа хэрэглээрэй.
4. Бор сахар+ оливийн тос
Танд хэрэгтэй зүйлс:
- 3 халбага бор сахар
- 2 халбага зэрлэг оливийн тос
Хэрхэн хийх вэ: Орцуудаа сайтах холино. Сугандаа 2 минутын турш скраб болгон массажлаад 5 минут амраана. 5 минутын дараа бүлээн усаар угаагаад хуурай болтол нь зөөлөн алчуураар арчаарай.
Давтамж: Долоо хоногт 2 удаа хэрэглэнэ.
5. Бүйлсэн самрын тос
Танд хэрэгтэй зүйлс:
- Хэдэн дусал самрын тос
Хэрхэн хийх вэ: Суганы харласан хэсэгтээ тосноосоо түрхээд 8-10 минут иллэг хийнэ.
Давтамж: Өдөр бүр
6. Байгалийн шохой + Нимбэг + ус
Танд хэрэгтэй зүйлс:
- 2 халбага шохой /гоо сайханд өргөнөөр хэрэглэдэг/fuller’s earth
- 1 халбага нимбэгийн шүүс
- Ус
Юу хийх вэ: Орцуудаа сайтар холино. Сугандаа түрхээд 15 минутын дараа бүлээн усаар зайлж угаана.
Давтамж: Долоо хоногт 2 удаа
7. Төмс
Танд хэрэгтэй зүйлс:
- Нэг жижиг төмс
Юу хийх вэ: Төмсийг хальсалж, нунтаглана. Шүүсийг нь гаргаж авахын тулд шахах хэрэгтэй. Шүүсийг нь сугандаа түрхээд 15 минут болгоод хүйтэн усаар угаана.
Давтамж: Өдөрт 2 удаа. Өглөө орой хэрэглээрэй.
8. Цайны модны тос + ус
Танд хэрэгтэй зүйлс:
- 4-5 дусал цайны модны тос
- Нэг аяга ус
Юу хийх вэ: Нэг аяга усан дээрээ 4-5 дусал цайны модны тосоо нэмж хийгээд сайтар сэгсэрч холино. Дараа нь спрэй болгон сугандаа шүршиж хэргэлнэ.
Хэрэглэх давтамж: Өдөр бүр
Эх сурвалж: gegee.one