Согтууруулах ундаатай хамт хэрэглэж болохгүй 7 хүнс!
Эрүүл амьдралын хэв маяг, согтууруулах ундааны хор нөлөөний талаар маш их шуугиж ярьдаг. Гэсэн хэдий ч хүмүүс юу ч гэж хэлсэн үл тоон согтуруулах ундаа уусаар л байдаг: Зарим нь жилд хэдхэн удаа хэрэглэдэг байхад долоо хоногт хоёр удаа хэрэглэдэг ч хүмүүс байдаг. Архи, согтууруулах ундаа бол бие махбодид шууд хор хөнөөл учруулдаггүй гэдгийг нь хүмүүс мэддэг.
Дарс, шар айрагийг юутай хослуулбал зохимжтойг бүгд мэддэггүй, хатуу архитай харьцуулахад илүү төвөгтэй байдаг. Та гайхаж магадгүй ч эмч нарын согтууруулах ундаа уухдаа идэж болохгүй гэж зөвлөдөг бүтээгдэхүүний дунд бидний танил болсон зууш их байдаг. Бид одоо архи болон бусад ижил төрлийн согтууруулах ундааг хэрэглэж байхдаа чухам юуг анхаарах ёстойг хэлж өгөх болно.
Архитай хамт хэрэглэх зууш
ЯАГААД ХАТУУ АРХИ УУЖ БАЙХДАА ЗУУШ ИДЭЖ БОЛОХГҮЙ ВЭ?
- Амтат нарийн боов
Бялуу, нарийн боовыг архины дайсан гэж үздэг. Бялуу зэрэг амттан нь архитай зохицдоггүй, харин ром дарс юмуу самбукатай бол маш сайн нийцдэг. Юун түрүүнд бие махбодид тослог чихэрлэг бялууг задлахад хүнд байдаг, үүнд глюкоз илүү нөлөөлдөг. Архи уунгуут цус руу инсулин очиж хурдан согтоож, хүнд хэлбэрийн шарталт үүсгэдэг, энэ нь бие махбодь архины хорт бодисонд хордсоны шинж юм.
- Шоколад
Бид “чихэрийг нь ихдүүлсэн” гэж хошигнодог. Манай нийгэмд бие биендээ коньяк, хайрцаг шоколадтай өгдөг заншил тогтсон байдаг. Гэтэл согтууруулах ундаатай цуг шоколад хэрэглэвэл нойр булчирхай маш ихээр хорддог байна. Согтууруулах ундаа нь нойр булчирхайд маш их ачаалал өгч богино хугацааны спазмыг үүсгэдэг. Мөн шоколад нь заримдаа суваг цоргуудыг хааж үрэвсүүлдэг, заримдаа нойр булчирхайн үрэвсэл ч үүсгэдэг.
- Шинэхэн улаан лооль
Анхаар: Согтууруулах ундааг ялангуяа архийг улаан лоольтой цуг хэрэглэж болохгүй гэдгийг санаж яваарай. Эдгээр нь бие биенийхээ сөрөг чанаруудыг бэхжүүлж өгдөг байна. Тиймээс, хүлээн авалтын үеэр улаан лоольтой хоол идээд ходоод тань цүдийж цэрдийж байвал гайхах хэрэггүй, улаан лоолийн органик хүчил нь архитай нэгдэн ходоодны салст бүрхэвчний хананд хүчтэй нөлөө үзүүлж байгаа хэрэг.
- Өөх тостой шарсан мах
Өөх тостой шарсан хоол нь элэг, нойр булчирхайд сөргөөр нөлөөлдөг, гэтэл үүн дээр бас согтууруулах ундаа нэмж хэрэглэх маш аюултай. Найр наадам дээр ийм зүйл хэрэглээд эмнэлэгт очих тохиолдол зөндөө байдаг.
- Халуун ногоотой зууш
Мексик хоол сонирхогчдод: халуун ногоотой зууш нь архины нөлөөг нэмэгдүүлдэг. Хурц амттай текилаг архитай хамт хэрэглэвэл маш хурдан хордлого болдог, үүгээр ч зогсохгүй ходоод, улаан хоолойн салст бүрхэвч ч түлэгдэж болно.
- Даршилсан өргөст хэмх
Энэ үнэхээр гайхмаар юм. Гэхдээ л даршилсан ногоо аюултай байх боломжтой гэдгийг анхаарна уу. Даршилсан ногоо нь бие махбодын ус-давсны тэнцвэрийг хадгалж байдаг гэдэг ч даршилсан өргөст хэмхийг согтууруулах ундаатай хамт хэрэглэвэл бөөр болоод элгэнд маш их ачаалал өгдөг байна.
- Усан үзэм, амтат гуа, тарвас
Жимс нь 30 хүртэл градусын согтууруулах ундаатай зохицдог. Тиймээс жимсийг дарстай хамт тавагладаг. Энэ тохиолдолд бие махбодь эхлээд жимсийг илүү тааламжтай боловсруулаад дараа нь согтууруулах ундааг боловсруулдаг. Ингэж хэрэглэсэн тохиолдолд согтууруулах ундааны хор хурдан гардаг байна.
Гэхдээ амтат гуа, тарвасыг согтууруулах ундаатай хамт хэрэглэвэл гэдсэнд жинхэнэ хор болдог. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь согтууруулах ундааны нөлөөгөөр исэлддэг.
Гэхдээ ихэнхи хүнсний бүтээгдэхүүнүүд согтууруулах ундаатай сайн зохицдог тул санаа зоволтгүй. Юун түрүүнд исгэсэн ногоо. Ялангуяа исгэсэн байцаа нь архитай сайн зохицдог. Исгэсэн байцаанд агуулагддаг их хэмжээний витамин С нь бие махбодиос архи, согтууруулах ундааг зайлуулдаг. Тиймээс, үдэш нь исгэсэн байцааг хөнгөн зууш маягаар идээд өглөө нь түүний доор тунасан давстай усыг нь ууж байвал биед сайн гэж үздэг байна.
Чанасан төмстэй хоол, салат (винигретт) бас тохиромжтой, учир нь чанасан төмс бол зүгээр л маш сайн шингээгч юм. Мөн өөх тос багатай чанасан юмуу жигнэсэн махан зууш нь архитай зохицдог. Далайн хоол бол ерөнхийдөө гайхалтай сайн зохицно.
Хэрэв та үдшийн хүлээн авалт руу явах гэж байгаа бол архи, согтууруулах ундаатай хамт хэрэглэхийг хориглосон дээрх бүтээгдэхүүнүүдээс аль болох татгалзаарай.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто