Хэрэв чихэн дээрээ сонгино тавьбал юу болох бол? Байгалийн антибиотик сонгины 9 ач тус

Хэрэв чихэн дээрээ сонгино тавьбал юу болох бол. Яагаад би урьд нь энэ талаар мэддэггүй байсан юм болоо?

Байгалийн гаралтай эмнээс илүү сайн эм байдаггүй гэдгийг манай ээж, эмээ нар сайн мэддэг. Шарх эдгээхэд тустай байгалийн гаралтай эмнүүд нь эмийн сангаас худалдаж авдаг эмнүүд шиг бидний бие махбодид давхар хоруу чанар үзүүлдэггүй.

Орос эмээ нарын эмчилгээнд ашигладаг гайхамшигтай хэрэгслүүдийн нэг бол ердийн сонгино юм. Сонгиноор таны амьдралыг удаан хугацаанд хордуулж байсан архаг хууч өвчнүүдийг ч анагаах боломжтой байдаг байна. Өнөөдөр бид та бүхэндээ байгалийн гаралтай эмчилгээний зарим аргуудыг тантай хуваалцах болно.

СОНГИНЫ АЧ ТУС

  1. Сонгино халуун бууруулдаг

Сонгиноор халуун бууруулах арга нь хүүхдэд маш тохиромжтой. Хэрэв таны хүүхэд халуурч байвал бөөрөнхий сонгиныг цагираг хэлбэртэй хэрчээд, алимны цуунд дүрж норгоод чихэн дээрээ болон хөлийн уландаа оймсоор даруулж тавина.  Энэ арга нь хүүхдийн халууныг маш хурдан бууруулдаг байна.

  1. Халдварт өвчний эх үүсвэрийг хамгийн сайн устгадаг

Халдварыг дарах бэлдмэл бэлдэхийн тулд эхлээд сонгиноо зуурмаг байдалтай болгох хэрэгтэй. Үүнийг хийхдээ эхлээд сүүгээ буцалгаад сүүндээ зузаавтар 1 зүсэм цагаан талх дэвтээгээд дээр нь сонгино үрж хийнэ. Сонгино, сүү, талхаа сайтар хутгаж өгнө.

Бэлэн болсон зуурмагаа самбайд хийж халдвар авсан газраа ариутгах зорилгоор тавьж бооно. Боолтоо 2-2,5 цаг байлгах хэрэгтэй. Халдварын шинж тэмдэг алга болтол энэ процедурыг дахин дахин давтаж байж болно.

  1. Цус алдалтыг зогсооно

Сонгино нь жижиг шарх, шалбархайг анагаадаг. Хэрэв та хуруугаа зүсэж, гэмтээсэн бол хэдэн сонгино самбайд боогоод гэмтсэн хэсэг дээрээ тавиарай. Нүдээ анивчих зуурт л цус алдалт нь зогсох болно. Шархаа хурдан эдгээе гэвэл энэ процедурыг хэд хэд давтаарай.

  1. Түлэгдэлтийг эмчилнэ

Итгэхэд бэрх ч гэлээ, хамгийн элбэг байдаг сонгино нь нарны түлэгдэлт гэх мэт арьсны бусад асуудлыг ч эмчлэхэд тустай байдаг байна. Наранд түлэгдсэн арьсан дээрээ хэдэн зүсэм сонгино тавиад 2 минут хэртэй байлгаж байгаад аваарай. Үүний дараагаар хэрвээ та түлэгдсэн газар дээрээ өндөгний цагаан түрхэж өгвөл өвдөлт намдаж, улмаар сорвигүй эдгэх болно.

  1. Ханиадыг эмчилнэ

Сонгины шүүс нь ханиалганы эсрэг өндөр үр дүнтэй сироп боловч үүнийг энэ чигээр нь хэрэглэхийг хэн ч хүсэхгүй байх магадлалтай. Тиймээс, ханиадтай үедээ чихэндээ сонгино хэрчиж тавиарай.  Ийнхүү сонгины шүүс нимгэн арьсаар цусны урсгалд орж, таагүй ханиалгаас сэргийлдэг байна.

  1. Та амархан чичирдэг үү?

Хэрэв та халуун ч биш, хүйтэн ч биш байхад амархан даарч чичирхийлдэг бол сонгино энэ байдлаас гарахад тань туслах болно. Нэг түүхий сонгино идээд үзээрэй, хэдэн цагийн дараагаар таны байдал дээрдэх болно.

  1. Чихний болон толгойн өвдөлтийг намдаана

Чихний өвдөлт нь маш тааламжгүй үзэгдэл байдаг, гэхдээ сонгины тусламжтайгаар энэ өвчнөөс салж болно. Зүгээр л чихэн дотроо сонгино тавь, ингэхэд үрэвсэл нь багасах болно. Хэрэв та мигреньтэй бол унтахаасаа өмнө энэ процедурыг дахин давтаж хийгээрэй. Сонгиноо өглөө болтол чихэндээ байлгаарай.

  1. Сонгино нь соривийг багасгадаг

Үнэхээрийн гайхалтай сонсогдож байгаа ч энэ үнэн шүү. Мэс заслын соривыг сонгины булцууны тусламжтайгаар багасгаж болно. Зүгээр л арьсныхаа соривжсон хэсгийг сонгиноор тогтмол үрж өгч байгаарай.

  1. Зөгийнд хатгуулсан тохиолдолд

Хэрвээ та шавьжинд хатгуулсан бол хатгуулсан газартаа сонгино хэрчиж тавиарай. Сонгино нь хавдарыг буулгаж, хорыг гадагшлуулж, арьсны эдгэрэлтийг түргэсгэх болно.

Эдгээр бяцхан зөвлөмжүүд нь бие махбодио эмээр бага хордуулахад тань туслах болно. Танд хэрэгтэй сонгино ашиглах эдгээр аргуудыг санаж байхад илүүдэхгүй шүү!

Оруулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *