АСПАРАГУС- ЗҮРХ СУДАСны өвчин, ясны сийрэгжилтээс сэргийлдэг

Аспарагус бол шим тэжээлийн үзүүлэлтээрээ тэргүүлдэг 20 хүнсний ногооны нэгд зүй ёсоор багтдаг. Аспарагус нь А, С, К аминдэмүүд болон төмөр, кальци, кали, фолийн хүчил, рутин зэрэгээр баялаг, эслэг агуулдаг хүнсний ногоо юм.

Энэхүү баялаг найрлага бүхий аспарагус нь жирэмсэн эмэгтэйчүүдэд нэн тохиромжтой. Мөн аспарагусыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж байвал зүрх судасны өвчнөөс, ясны сийрэгжилтээс сэргийлдэг байна.

Өнөө цагт аспарагус нь ашиг тусынхаа хувьд түгээмэл хэрэглэгддэг хүнсний ногооны нэг болжээ.

Өвөрмөц амттай, хэрэглэхэд хялбар энэхүү ногоог түүхийгээр нь болон болгож хэрэглэдэг.

  • Нэг аяга аспарагуст 30 ккал илчлэг агуулагддаг.
  • Оливын тос, сармистай шарж, жигнэж идэхэд нэн тохиромжтой.

Францад ургадаг хэрээний нүд нил ягаан өнгөтэй байдаг бол Англи, Америкийн сорт нь ногоон өнгөтэй, Испани, Голландых нь цагаан өнгөтэй байдаг байна.

Тэжээллэг чанар

АНУ-ын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний шим тэжээлийн судалгааны газраас 134 гр буюу нэг аяга аспарагуст агуулагдах шим тэжээлийг дараах байдлаар тогтоосон байна:

  • 27 ккал илчлэг
  • 16 гр өөх тос
  • 2 гр нүүрсустөрөгч
  • 88 гр сахар
  • 8 гр эслэг
  • 95 гр уураг
  • 32 мг кальци
  • 87 мг төмөр
  • 19 мг магни
  • 52 мг фосфор
  • 202 мг калий
  • 2 мг натри
  • 54 мг цайр
  • 7 мкг К аминдэм
  • 51 мкг A аминдэм
  • 70 мкг фолийн хүчил
  • 5 мг С аминдэм
  • 192 мг тиамин

Мөн багахан хэмжээний Е, В6 аминдэмүүд, ниацин агуулдаг.

Ашиг тус

Жимс жимсгэнэ, хүнсний ногооны ашиг тус маш их, эдгээрийг хэрэглэснээрээ бид олон төрлийн өвчнөөс сэргийлж чаддаг юм шүү дээ. Мөн арьс, үс гээд гоо сайханд ч тустай. Апарагус бол Шим Тэжээлийн үзүүлэлтээрээ тэргүүлдэг 20 хүнсний ногооны нэгд зүй ёсоор багтдаг.

  1. Ургийн хөгжлийг дэмжинэ

Апарагус бол хамгийн сайн натурал фолийн хүчил болдог. Жирэмсэн эхэд, нярай болон шилжилтийн насны хүүхдэд ч фолийн хүчил маш чухал. Ургийн эндэгдлээс урьдчилан сэргийлэх, ургийн мэдрэлийн эд эсүүдийг гэмтэхээс хамгаалахын тулд жирэмсэн эх фолийн хүчлийг нэмэлтээр хэрэглэж байх ёстой.

2) Сэтгэл гутралд өртөх эрсдлийг буруулна

3) Зүрхний өвчнөөс сэргийлнэ.

4) Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлнэ

K аминдэм дутагдсанаар яс хугарах эрсдэл өндөр болдог. Өдөрт ганц аяга аспарагус хэрэглэж байвал өдөрт авах К витаминыхаа тэн хагасыг нь авч чадна. К аминдэм нь кальцийн шингээлтийг сайжруулж, шээсээр ялгардаг кальцийн хэмжээг багасгаж өгдөг. Мөн аспарагуст агуулагдах төмөр нь ясыг уян хатан, бат бөх байхад тусладаг.

5) Хавдраас хамгаална

Эмэгтэйчүүдэд фолийн хүчил их хэмжээгээр дутагдахаар хөхний хавдар тусах эрсдэл нэмэгддэг. Хоол тэжээлээрээ фолийн хүчил хангалттай авч чадвал ходоод гэдэс, нойр булчирхай, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлж чадна. Харин фолийн хүчлийг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр авч байгаа тохиолдолд хавдарын эсрэг үр дүнтэй гэдгийг нотлох баримт одоогоор алга.

6) Хоол боловсруулалтад сайн

Аспарагус нь эслэгийн болон усны агууламж өндөртэй байдаг. Энэ нь өтгөн хатахаас сэргийлж, хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг дэмжиж өгдөг учир ходоодны хорт хавдар тусах эрсдэл буурдаг байна. Эслэг нь дархлааны системыг дэмжиж, үрэвсэл үүсэхээс хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь эслэг бол зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар, таргалалттай холбоотойгоор үүсдэг үрэвсэлээс хамгаална гэсэн үг юм.  Эслэгийг хангалттай хэмжээгээр авч чадвал зүрхний титэм судасны өвчин, харвалт, цусны даралт ихсэх, чихрийн шижин, ходоод гэдэсний зарим төрлийн өвчин үүсэх эсрдэл буурдаг.

Эслэгийн хэрэглээгээ нэмэгдүүлсэнээр холестерины хэмжээ багасч, цусны даралт буурч, инсулины мэдрэг чанар сайжирч, таргалалттай хүмүүсийн жин буурч буй судалгаа гарчээ.

2015-2020 оны АНУ-ын Хоол Тэжээлийн Удирдамжид дурьдсанаар 1000 ккал илчлэг тутамд 14 гр эслэг авч байхыг зөвлөж байна.

Иш нь хуурай, зөөлрөөгүй, бага зэрэг салбайж гандсан маягтай байхад нь худалдан авч хэрэглэх хэрэгтэй.

Анхаарах нь: Цус багатай хүмүүс К витамины агууламж өндөртэй энэхүү ногоог хэрэглэхдээ маш анхааралтай хэрэглэх ёстой. Учир нь гэнэт хэт өндөр К аминдэм агуулсан ногооны хэрэглээ огцом нэмэгдэх юмуу огцом энэ хэрэглээ багасахад сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Орчуулсан: Х.ГЭГЭЭ

 Эх сурвалж: www.medicalnewstoday.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *