Санах ойгоо хэрхэн сайжруулах вэ? Эдгээр 10 арга танд тусална

Эдгээр 10 арга нь ой санамжаа сайжруулахад тань туслах болно. Тархиа байнга цэнэглэ.

Одоо бид мэдээллийг заавал санаж, тогтоож явах шаардлагагүй болжээ. Учир нь өнөө цагт хүссэн үедээ интернетээс бараг бүх мэдээ, мэдээлэл, мэдлэгийг олж авч болдог болсон байна.

Иймээс утсаа алдвал наанадаж ойр дотныхоныхоо утасны дугаарыг санахгүй байхаас эхлээд хэцүүхэн зүйл болохнээ. Бид аливаа юмсыг байнга санаж тогтоож, эргэн сэргээх байдлаар ажилладаг оюун ухаант хүмүүс гэтэл санах ойн байнга юм санаж, тогтоох рефлекс үгүй болчихвол маш муу зүйл болох нь ойлгомжтой, бидний ой санамж улам л муудана. Гэхдээ ингээд дуусчих зүйл биш, учир нь танд ой санамжаа сайжруулах боломж байна. Яаж гэж үү? Бидний зөвлөмжийг уншаарай.

Санах ойгоо хэрхэн сайжруулах вэ?

  1. Ном сайн унш

Уншиж байх үедээ та тархиндаа уншиж буй зүйлийнхээ онцлог болон үйл явдлын өрнөлийн талаарх мэдээллийг дахин дахин санахыг хичээж байгаарай. Таны толгойд эргэлдэх дүр зургууд төсөөллийг тань улам өдөөх болно. Иймээс, ном сайн уншсанаар оюун ухаан тань тэлж, үгсийн сан тань өргөжнө.

2. Компьютер тогло

Үнэн хэрэгтээ компьютер тоглоомчид компьютерынхаа өмнө цагийг хий дэмий өнгөрөөдөггүй юм шүү – Тэд тархиа давхар цэнэглэж байдаг. Гэхдээ энэ цэнэглэлтийг тоглоомоо бүтэн өдрөөр бус хагас цаг тоглоход л хангалттай авдаг. Тоглож байхдаа тоглогч стратегиудын талаар бодож, асуудлын логик дарааллыг тооцоолж, боддог. Хэрэв та уйтгартай ажил хийдэг бол хагас цаг тоглож тархиа цэнэглээд байж болох юм.

3. Сайн унтаж амар

Тархиа үргэлж хэвийн ажиллуулж байя гэвэл өдөрт 8 цаг унтаж байх хэрэгтэй. Бидний тархинд амраад сэргэх цаг хугацаа нэн шаардлагатай, ялангуяа шөнийн цагаар тархиа маш сайн амраавал бүх л өдрийн турш нарийн төвөгтэй асуудлуудыг төвөггүйхэн шийдэж чаддаг.

4. Ямар нэг шинэ зүйлийг сур

Өмнө нь хийхийг хүсч байдаг байсан зүйлийнхээ талаар бодоод нэг үзээрэй, өөртөө шинэ хобби бий болгоорой. Энэ нь юу ч байж болно: зураг зурах, дуу дуулах, бүжиг бүжиглэх гэх мэт. Хүүхдэд зориулан үлгэр зохиож болох юм. Хамгийн гол нь урьд өмнө хийж байгаагүй зүйлээ хийж үзэх хэрэгтэй.

5. Ердийн горимоосоо сал

Урьдчилан таамаглах аргагүй ааш авир гарга! Зөнгөөрөө ямар нэгэн үйлдэл хий! Өглөө бүр уудаг кофегоо шинэхэн шахсан жимсний жүүсээр солиод үз, зүүн гараараа бичээд үз. Амралтын өдрүүдээ хөгжилтэй өнгөрөө!

6. Тоо бод

Та үржихийн хүрдийг бүхэлд нь сайн санаж байгаа бол тооны машингүйгээр тоо бодохыг хичээгээд үзээрэй. Та оюун ухаандаа тоо бодож эхлэхдээ л тархи чинь ямар хурдан ажиллаж байгааг ажиглаад та өөрөө ч гайхах болно.

7. Шүлэг цээжил

Та цээжээрээ хичнээн шүлэг уншиж чадах вэ? Хүүхдүүд олон арван шүлэг мэддэг! Хүүхдүүддээ ч бас зааж сургахыг хичээгээрэй. Шүлэг цээжлэх нь танд зөвхөн оюун ухаанаа сайжруулах дасгал болоод зогсохгүй гайхалтай сайхан зүйлсээр өөрийн тархи оюунаа дүүргэж байна гэсэн үг юм шүү.

8. Өнгөрсөн үйл явдлын тухай ярь

Урьд өдрийнхөө болсон үйл явдлыг урвуу дарааллаар дахин санах гээд оролдоод үзээрэй. Өмнө нь болж өнгөрсөн үйл явдлыг эргэн дурсан ярьж байвал санах ойноос устаж алга болох аргагүйгээр ой ухаанд тань үлдэх болно. Өнгөрснийг эргэн дурсах нь танд оюуны дасгал сургуулилт болж өгдөг юм шүү.

9. Гадаад хэл сур

Гадаад хэл сурах нь тархи, оюунаа хөгжүүлэх гайхамшигтай сургалт, таны мэдлэгийн хүрээг тэлж байхаас гадна амьдралд тань үргэлж хэрэг болно. Өдөрт 10 шинэ үг сураарай, хэдхэн сарын дараа та гадаад хэлээр ярьж байгаагаа ч өөрөө анзаарахгүй ярьдаг болох болно.

10. Үгсийн сангаа баяжуул

Өдөр бүр шинэ үг сурч мэдэхийг хичээ. Хэрэв та хаа нэгтээ мэдэхгүй үгийг харвал түүний утга болоод ижил утгатай үгсийг олж мэдэж байгаарай. Өдөр тутмын амьдралдаа шинэ үгс ашиглахыг хичээ.

Хэрвээ та ой санамжаа байнга дасгалжуулж байхгүй бол нэг л мэдэхэд ой санамж, дурсамжаа алдах болно. Дээрх 10 арга нь таныг энэ бүхнээс сэргийлэхэд тань туслана. Өөрийгөө хөгжүүл, найз нартаа санах ойгоо хэрхэн хөгжүүлэх энэхүү зөвлөмжийн талаар ярилцаж, сайхан дурсамжаа хуваалцахаа мартуузай!.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://takprosto.cc/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait