Ургамлын тосыг цэвэр, эрүүл болохыг хэрхэн тодорхойлох вэ?

Ургамлын тосыг яаж сонгох, буруу сонголт хийхгүй байхад тань зориулж дараах зөвлөмжийг нийтлэж байна. Бүх гэрийн эзэгтэй нарт хэрэгтэй зөвлөгөө юм шүү!

Ургамлын тосны гол асуудал нь: Шошгон дээрээ олон сайхан үгтэй, зар сурталчилгаанаас өөр юмгүй хэрнээ үнэтэй байх нь бий. Ургамлын тосыг цэвэр, эрүүл, зохистой бас амттай болохыг хэрхэн тодорхойлох вэ? Ямаршуу шингэн байх ёстойг яаж мэдэх вэ?

Бидний болон та бидний хайртай хүмүүсийн эрүүл мэнд өдөр тутамдаа хоол хүнсэндээ хэрэглэдэг тосны сонголтоос ихээхэн хамаардаг байна, гэтэл бид энэ талаар маш ховорхон бодож байж шүү дээ. Ихэвчлэн үнэтэй тоснуудыг хуурамчаар үйлддэг болохыг та мэдэх үү, жишээлбэл, чидун жимсны тос, ховорхон байдаг хушны самрын тос, амарант цэцэгийн болон усан үзмийн үрнээс гаргаж авдаг тоснууд хуурамч байх нь бий. Ер нь бол эдгээрийг хямд үнэтэй рапс, шар буурцаг, наранцэцгийн тосоор шингэлдэг байна. Зөвхөн зөв, эрүүл тос сонгож сурахын тулд энэ өгүүллийг уншина уу.

Smiling elderly woman buying a bottle of olive oil in a supermarket
  1. Цэвэршүүлсэн тос сайн уу, муу юу?

Тосны харагдах байдлыг сайжруулах, хадгалах хугацааг уртасгахын тулд физик-химийн боловсруулалт хийснийг нь цэвэршүүлсэн гэж хэлээд байгаа юм. Тосыг цэвэршүүлэх явцад түүний аминдэмүүд болоод ашигтай бодисууд нь алдагдчихдаг.

Тосны шошгон дээр “цэвэршүүлээгүй”, эхний хүйтэн шахалтаар гаргаж авсан” (эсвэл “шахалттай”) гэж бичсэн эсэхийг хараарай. Чидун, наранцэцэг, маалинга, хушга тос зэргийн тос нь ийм шошготой байвал хамгийн сайн чанарын тосонд тооцогдоно.

За, тэгэхээр “Эхний хүйтэн шахалтаар гаргаж авсан” тос гэж ямар утгатай юм болоо гэж та бодож байна уу?

(First cold pressed) буюу “Эхний хүйтэн шахалтаар гаргаж авсан” гэдэг нь үйлдвэрлэгч тосыг нь ялгаж авах зорилгоор чидун жимснээс оливийн тосыг нь гаргаж авах процессыг хэлдэг.

“First pressed” буюу “Эхний шахалтаар” гэдэг нь оливыг нэг удаагийн шахалтаар дараад гаргаж авсан гэсэн үг. Эхний шахалтаар гаргаж авсан оливын тос нь хамгийн өндөр чанартай, цэвэр тос байдаг.

(Cold pressed) буюу “Хүйтэн шахалттай” гэдэг нь шахалтын бүх л процессын явцад тодорхой температураасаа хазайгаагүй гэсэн үг юм – /Фаренгейтийн 80 хэмд/. Оливын тосыг хүйтэн процессоор гаргаж авбал хамгийн сайн чанарын тос гаргаж авч чаддаг байна. Халаах процессоор гаргаж авсан тосыг чанар муутай тос гэж ойлгож болно.

Я0.а0гаад эхний хүйтэн шахалттай гэж? Эхний хүйтэн шахалтын процесс нь өндөр цэвэршилттэй дээд зэргийн чанартай оливын тос гаргаж авдаг цорын ганц арга юм. Чанар муутай оливын тос үйлдвэрлэгчид өндөр хэмийн халуунд жимсийг нь олон удаа шахах замаар тосыг нь гаргаж авдаг. Ингэж халаах аргаар боловсруулбал оливаас илүү их хэмжээний тос гаргаж авдаг ч гэсэн энэ процесс нь чидуны амин дэм, тэжээлүүдийг маш их устгадаг учир чанар муутай оливын тос гардаг. Энэ аргаар үйлдвэрлэгчид өндөр ашигийн төлөө хямд төсөр аргаар чанаргүй бүтээгдэхүүн гаргахыг зорьж, сайн чанарын оливын тос гаргаж авахад анхаардаггүй.

Зөв аргаар гаргаж авсан оливын тос нь амт, бүтэцийн хувьд мэдрэгдэхүйц ялгаатай. Эхний хүйтэн шахалтын аргаар гаргаж авсан оливын тосны амт, үнэр, тэжээллэг чанар нь илүү амьд байдаг. Байгалийн цэвэр, аминдэмээр баялаг тос нь таны хийсэн хоолыг маш сайхан амттай болгодог бол чанар муутай нь тийм биш юм. Эхний хүйтэн шахалтаар гаргаж авсан оливын тос нь хамгийн сайн антиоксидант шинж чанартай. Иймд сайн чанарын оливын тос хэрэглэх нь таны эрүүл мэндэд нэн тустай.

2. Ховор, үнэтэй тос

Үнэн хэрэгтээ, тосны хувьд ховор, үнэтэй байна гэдэг нь өндөр чанартай, сайн гэсэн үг биш юм. Ховор үнэтэй тос худалдаж авах гэж байгаа бол та зарж буй компанитай нь холбоо барихаасаа залхуурах хэрэггүй, бүтээгдэхүүний талаар нарийн ширийн зүйлийг нь тодруулаарай: тухайлбал, тэд өөрсдөө үйлдвэрлэдэг эсэх? Түүхий эдээ хаанаас авдаг? Зах зээлд борлуулагдаад хэр удаж байгаа? гэхчлэн.

Сэтгэл гонсойхгүйн тулд үнэтэй тос худалдаж авах талаар сайтар бодож үзээрэй. Дээр дурдсанчлан ургамлын тосыг ихэвчлэн шингэлж савладаг. Чанартай бүтээгдэхүүнийг өнгө, үнэрээр нь тодорхойлж сур.

3. Хадгалагч, будагч бодисгүй тос

Тосны сав баглаа дээр хадгалагч болон будагч бодис ороогүй талаар тэмдэглэгээ байхгүй байсан ч санаа зоволтгүй. Учир нь ургамлын тосонд эдгээр бодисуудыг оруулдаггүй. Гэхдээ энэ бол үйлдвэрлэгчийн сайных биш юм. Сайн чанарын ургамлын тосонд ямар нэгэн хиймэл өнгө оруулагч, хадгалагч бодис нэмэх шаардлагагүй байх бөгөөд үүнд нэмэхэд ч хэцүү байдаг.

Тосыг исэлдүүлэхгүйн тулд бараан өнгийн шилэн саванд савладаг. Үйлвэрлэгчийн шошгон дээр тэмдэглэснээр цэвэршүүлээгүй (хүйтэн шахалтаар шахаж авсан) тосыг 2 сарын дотор, цэвэршүүлсэнийг нь 4 сарын дотор хэрэглэх нь зүйтэй.

4. Гэхдээ аминдэмийн хувьд ямар ялгаа байдаг вэ?

Зөвхөн цэвэршүүлээгүй хүйтэн шахалтаар шахаж гаргаж авсан тос нь байгалийн хамгийн их аминдэм, эрдэс бодисоор баялаг тос байдаг. Харин цэвэршүүлсэн тосны хувьд бүх аминдэм нь нийлэг гаралтай байдаг. Энэ нь бохирдлоос нь шүүж цэвэршүүлсэн тосыг нийлэг аргаар баяжуулдаг гэсэн үг юм.

5. GMO/ГМО агуулаагүй

Генетикийн хувьд өөрчлөлттэй анхдагч түүхий эд болох шар буурцаг, эрдэнэ шиш, рапс зэргээс ургамлын тос гарган авч байна. Иймээс энэ бүтээгдэхүүнийг GMO агуулсан эсэхийг туршилтаар л тодорхойлж үзнэ.

Гэтэл гол асуудал нь орчин үеийн лабораторын туршилтаар цэвэршүүлсэн ургамлын тосонд ГМО буюу генийн өөрчлөлт бий эсэхийг тодорхойлох боломжгүй байгаад байгаа юм. Иймээс та зар сурталчилгаанд итгэхгүй байгаа ч хэрэглэж байгаа ургамлын тосоо генетикийн өөрчлөлтгүй байгаасаа гэж итгэж найдахаас өөр аргагүй.

6. Холестеролыг сурталчилгааны алхам болгон ашигладаг

Ямар ч ургамлын тосонд холестерол тодорхойлогдсон хэмжээгээрээ агуулагддаггүй тул зар сурталчилгаанаас бусад тохиолдолд үүнийг тусгайлан дурдах шаардлагагүй байдаг байна.

Эдгээр зөвлөмжүүд маань гэрийн эзэгтэй нарын ургамлын тосны талаар мэдвэл зохих зүйлс гэдгийг анхаараарай. Бид ургамлын тосны талаарх бүх мэдээллийг биш ч гэлээ, мэдвэл зохих зарим зүйлсийг орууллаа. Консервант бодисын талаархи мэдээлэл надад маш их таалагдсан – ямар ч тосонд хортой хадгалагч бодис байдаггүй гэдэг нь их сайн хэрэг юм шүү.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: https://takprosto.cc/kak-vybrat-rastitelnoe-maslo/

https://texasoliveranch.com/olive-oil-education/first-cold-pressed-what-does-it-mean/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *