Дасгал хийх нь зөвхөн тархинд нөлөөлөөд зогсохгүй цусны эргэлтийг сайжруулж өгдөг. 18-39 насны залуучуудын 14% нь тархины үйл ажиллагаа буюу санах ойн асуудалтай болохыг статистик судалгааны мэдээ баталжээ. Аз болоход, энэ асуудлыг шийдэхэд туслах Тархи хөгжүүлэх Супер Иогийн дасгалууд байдаг. Энэ нь дасгалыг өдөр бүр тогтмол хийвэл тархинд үр дүнтэй. Иогийн дасгалын тусламжтайгаар тархины хоёр талыг тэнцвэржүүлж, энергийг тархи руу шилжүүлснээр оюун ухааныг хөгжүүлэх тархины дасгал болох юм.
Та хэдэн ч настай бай өдөр бүр мянга мянган мэдээ, баримт, саналуудыг маш олон эх сурвалжуудаар авч байдаг. Та 7 хоног бүр маш олон зүйлийн тухай боддог ч өөртөө тохиолдсон бүх зүйлсийг бүрэн санадаггүй шүү дээ. Маш их үйл явдал тохиолдоход чухал зүйлсийг хадгалж, санахад хэцүү байдаг. Ой тогтоолтоо сайжруулах дараах иогийн дасгалыг санал болгож байна
1.Эрт босож, дасгалаа хийх хэрэгтэй
Тархины йогийн дадлага хийх хамгийн тохиромжтой цаг нь өглөө учраас эрт бос.
2. Ээмэг, болон хүзүүний зүүлтээ тайлна
Та бүх үнэт эдлэл, түүний дотор хуримын бөгжөө ч авч тайлах хэрэгтэй. Хэлээ тагнайдаа хүргээд дээд талын шүднийхээ ард байрлуулна.
3. Шуулуун зогсох
Иогийн дасгал хийхэд маш чухал зүйл нь хөлөө тогтвортой байлгаж нуруу шулуун цэх зогсох явдал юм.
4. Гараа зөв байрлуулаарай
Зүүн гараа өргөж, баруун чихээндээ байрлуулна. Эрхий хуруу нь чихний урд талд байгаа эсэхийг шалгаарай. Одоо баруун гараа өргөж, зүүн чихний гэдэсэн дээрээ авна. Та хоёр чихээ аль болох түргэн дарах хэрэгтэй.
5. Дасгалаа хийж эхлэх
Зогсож байхдаа амьсгалаа авч, доош хагас суухдаа аажим аажмаар гаргаарай. Өвдөгөндөө илүү дарамт учруулахгүйн тулд өвдөг ташаанаас хэтрэхүүлэхгүйгээр суугаад, алгуурхан босоно. Дасгалыг өдөрт 2-3 минутын турш давтаарай. Хэлээ тагнайдаа авахаа мартуузай.
6. Дасгалыг өдөр бүр давт
Аливаа дасгалын хамгийн чухал талуудын нэг бол тогтмол юм. Өдөр бүр энэ энгийн дасгал хийж эхэлснээс хойш хэдхэн долоо хоногийн дотор таны концентрацийн төвшинд ихээхэн өөрчлөлт гарна. Та хэдхэн сарын дотор оюун ухааны чадвараа өөрчлөхөд чухал ач холбогдолтой өөрчлөлтийг мэдрэх болно.
7. Дасгалаа хийхдээ хүүхдүүдээ ч мөн оролцуулаарай!
Хэрвээ та хүүхдүүдтэй бол Super Brain Yoga-ыг хэрхэн хийхийг зааж өгөөрэй. Эдгээр дасгалууд нь энгийн боловч өдөр тутам хийснээр үр дүнтэй байх болно. Дасгалыг хийснээр хүүхдүүд анхааралаа илүү сайн төвлөрүүлж, шинэ мэдээллийн маш хурдан хүлээж авах болно.