Үрчлээ багасгах нөлөө бүхий 6 төрлийн массаж
Арьсаа зөв арчилж, гоо сайхны газраар үйлчлүүлж, гоо сайхны тарилга хийлгэх зэргээр бүхий л арга хэмжээг аваад ч та хүссэн шигээ залуу сайхан харагдахгүй байж болох юм. Толгой, хүзүүний шөрмөс, булчингийн байдал нь нүүрний гоо сайханд асар их үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ нь арьсны өнгөнд нөлөөлөх төдийгүй, хаван, зовхины унжилт, үрчлээ үүсэхээс сэргийлдэг байна.
Бид өдөр тутамд хийгддэг ч маш богино хугацаа зарцуулагддаг уг массаж яаж ийм сайн өргөх нөлөө үзүүлдэг болохыг та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна.
Epicranial aponeurosis /зулай бол хүний гавлын ясны дээд хэсгийг бүрхсэн зузаан шөрмөслөг эд юм. Нас нэмэгдэх тусам хуйхны хөдөлгөөн багасаж, уян хатан чанар нь алдагдаж, гавлын ясанд илүү нягт бэхлэгддэг. Үүний нөлөөгөөр хялгасан судсаар дамжих цусны эргэлт удааширдаг, мөн толгой дээрээс нь шахаж, нүүрийг нь жижигрүүлж чанга резинэн малгай өмссөн мэт болгодог. Үүнээс болж нүдний зовхи унжиж, духанд гүн үрчлээ үүсч, нүүрний ерөнхий хэлбэр алдагддаг байна.
Хуйханд массаж хийж өгсөнөөр энэ хэсгийн хуйх хөдөлгөөнд орж, эрүүл байдал нь сэргэдэг. Хуйх нь хөдөлгөөн сайтай байх тусам зүс царай залуу сайхан байдаг.
Энэхүү массажны харуулах хамгийн том үр нөлөө гэвэл:
- Үсний уутанцар илүү сайн тэжээл авдаг болно, үүний үр дүнд үсний ургалт сайжирна
- Тунгалагийн судасны болон цусны эргэлт сайжирна
- Зүрхний үйл ажиллагаа хэвийн болно
- Толгой өвдөх нь багасна
- Нүүр хавагнах нь багасна ялангуяа дээд хэсгээрээ
- Нүүр өргөгдөнө
- Үрчлээс мэдэгдэхүйц багасна
- Хажуугаас татах
Толгойн хоёр хажуугаас буюу чихнээс 1 инчийн дээхнэ байх үсний угаас барьж байгаад, хуйхын хөдөлгөөнийг мэдрэн үсийг дээш нь бага зэрэг татаж хэсэг байгаарай. Үс болон арьсанд нөлөөлөх байдлыг нэмэгдүүлэхийн тулд толгойгоо бага зэрэг урагш сунган гараараа цагийн зүүний дагуу болон цагийн зүүний эсрэг тойрог хөдөлгөөн хийж өгнө.
Хугацаа: 30-40 секунд
2. Чихний араас татах
Чихний арын хэсгийн үсийг хоёр талаас нь татаж толгойн ар руу ойртуулаад хуйхны хөдөлгөөнийг нь мэдэрч үсээ аажим дээш татна. Энэ байрлалаа хадгалан гараараа цагийн зүүний дагуу болон цагийн зүүний эсрэг чигт тойрог хөдөлгөөн хийж өгнө.
Хугацаа: 30-40 секунд
3. Ар дагз болон духнаас татах
Толгойн ар дагзны болон духны үснээс (үсний шугамын дагуу) татна. Энэ хоёр үсээ гол руу нь чиглүүлж бага зэрэг татчсан чигээр гараараа цагийн зүүний дагуу болон цагийн зүүний эсрэг чигт тойрог хөдөлгөөн хийнэ.
Хугацаа: 30-40 секунд
4. Духнаас толгойн орой хүртэл
Хоёр гарны хуруунуудаа духан дээрээ үсний шугамын дагуу тавиад, толгойн дээд хэсэг рүүгээ чиглүүлэн бага зэрэг даралттай тойрог хөдөлгөөн хийж өгнө. Өвдөлт мэдрэгдсэн газруудад анхаарлаа илүү хандуулаарай.
Хугацаа: 30-40 секунд
5. Толгойн ар дагзны хэсгийн массаж
Хоёр гарын хурууг толгойн ар дээр байрлуулж хүзүү рүүгээ доош чиглүүлэн бага зэрэг даралттай тойрог хөдөлгөөнөөр массажилна. Өвдөлт мэдрэгдсэн газруудад илүү анхаарал хандуулаарай.
Хугацаа: 30-40 секунд
6. Тунгалагийн судас
Гараа атгаад толгойн арын дээрх ясан дээр байрлуулна. Энэ хэсгийг дугуй тойрог хөдөлгөөнөөр массажлаарай.
Хугацаа: 30-40 секунд
Энэхүү массажийг өдрийн цагаар ч хийж болно, гэхдээ хамгийн тохиромжтой цаг нь өглөө сэрмэгцээ хийх гэж үздэг. Үүнийг хийхдээ суугаа байдалд юмуу зогсож байгаад ч хийж болно.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Bright Side, news.gegee