Ухаалаг утсаа хэрэглэж байхдаа бидний гаргадаг алдаанууд

Та магадгүй өглөө сэрүүлэг тавьчихаад сэрэх гэж эсвэл хэр унтаж буйгаа хянах гэж утсаа дэргэдээ тавьдаг байх. Гэхдээ таны утас унтах үед ойрхон байх сайн биш. Таны унтаж буй хугацаанаас гадна утас чинь бүхэл өдрийн туршид танд илүү ихээр хор хөнөөл учруулж байдаг.

Тиймээс та бидний мэдэх хэрэгтэй түгээмэл алдаануудыг бэлтгэн хүргэж байна.

1.Утастайгаа хамт унтах

Гар утас нь үндсэндээ цахилгаан дамжуулагч бас хүлээн авагч юм. Энэ нь радио долгион ялгаруулдаг гэсэн үг. Энэ нь хэдийгээр батлагдаагүй байгаа боловч урт хугацаанд тархинд хэрхэн нөлөөлж болохыг судалсаар байна. Хамгийн наад зах нь гэж хэлэхэд та унтах мөчлөгөөрөө сэрж чадна. Хэрэв энэ танд болломжгүй байвал утсаа унтаж байх үедээ өөр өрөөнд байлгах эсвэл “airplane” тохиргоон дээр нь тавих хэрэгтэй.

2. Цэнхэр гэрлийг урт хугацаагаар харах

Таны утасны дэлгэцийн гэрэл нь нойрны циклийг зохицуулдаг гармон болох мелатониныг дарангуйлдаг байна. Энэ нь таныг унтах үедээ яагаад утсаа хол байлгах ёстойг илтгэж буй шалтгаан юм. Тиймээс утасныхаа дэлгэцийн гэрлийн түвшинг тохируулаад цэнхэр гэрлийн шүүлтүүрийг асаагаарай.

https://www.digitaltrends.com/mobile/how-to-use-blue-light-filter-phone/

3. Бага сүлжээтэй үед ашиглах

Хэрэв та утсан дээрээ сул сүлжээ харвал энэ нь таны утас дамжуулагч шиг хүчтэй дохио гаргаж байгаа бөгөөд илүү их хэмжээний энерги гаргаж таны эрүүл мэндэд илүү ихээр хор хөнөөл учруулж байна гэсэн үг юм. Доктор Дэвра Дэвис(Devra Davis) “Disconnect: The Truth About Cell Phone Radiation”, “What the Industry Is Doing to Hide I”, “How to Protect Your Family “ номнуудын зохиогч сүлжээ бага байгаа нөхцөлд суурин утас ашиглах эсвэл утсаа  аль болох өөрөөсөө хол байлгахыг зөвлөж байна.

4. Биедээ ойр авч явах

Гар утас болон хорт хавдрын хоорондын холбоо, ялангуяа 900MHz орчинд дохио дамжуулахад утас халдагт анхаарсан хэд хэдэн судалгаанууд байдаг. Биетэйгээ ойр байлгах бүрт таны арьс бага багаар дулааныг нь шингээн авч байдаг байна. Гэвч одоогоор радио давтамжын долгион хүний биед нөлөөлдөг талаар баталгаа байхгүй ч бид арьснаасаа хол байлгах нь биед учируулах хор нөлөөг бууруулдаг гэдгийг мэднэ. Утсаар ярих үедээ чихэвч эсвэл чанга яригчийг нь ашиглан холбоо бариарай. Хэрэв та утсаа ашиглаагүй үедээ биеээсээ хол байлгаарай.

5. Утасныхаа дэлгэцийг буруу байрлалаар ширтэх

Мэдэгдэж буй баримтад гар утас ашигласанаас болж үүссэн теносиновит гэх мэт эрхий хуруунд үүсдэг гэмтэл байдаг. Бас “Текст хүзүү” гэж нэрлэдэг өөр гар утасны эрүүл мэндийн эмгэг ч байдаг. Нэрнээс нь авч үзэхэд дэлгэц рүү удаан харахын тулд хүзүүгээ урагш сунган хүзүүнд ирэх ачаалал нэмэгддэг.

Цаг хугацаа өнгөрөх тусам таны хүзүү толгойны хүзүүнээсээ магадгүй 5 дахин их жинтэй байж болох жинг хүлээн авсаар байх болно. Энэ нь хүзүүний өвдөлт биеийн хэвийн бус байдлыг үүсгэдэг.

Тиймээс утсаа нүднийхээ түвшинд бариад хүзүүгээ аль болох шулуун байлгах хэрэгтэй.

Та магадгүй манай нийтлэлийг уншихын тулд гар утсаа хэрэглэж байгаа байх тиймээс та хэрэгтэй гэснээ өөртөө авч алдаагаа засаасай гэж хүсэж байна.

Орчуулсан: М.Итка

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *