Коллагены арвин их эх үүсвэр бүхий энэхүү гайхалтай хэмхдэг амуу бүсгүй таныг 10 насаар залуу байлгана …
Сувдан арвай – Энэхүү арвайг хальслахад өнгө нь голын сувдтай төстэй байсан тул ингэж нэрлэгдэх болсон байна.
Энэхүү буудай нь эрт дээр үеэс одоог хүртэл хэрэглэсээр ирсэн хүнс юм. Орос улсад удаан хугацааны туршид энэхүү буудайг зөвхөн эзэн хаан л хэрэглэдэг байсан бөгөөд энгийн хүмүүс хэрэглэж чаддаггүй байжээ. Үүнийг сүүнд тусгай аргаар исгэж шар айраг хийдэг байсан нь Петр I хааны дуртай ундаа байв.
Сувдан арвайн ашигтай шинж чанарууд
Энэхүү арвайн будаа нь бие махбодийг хэвийн ажиллахад шаардагддаг тэжээлийн чухал эх үүсвэр байж чаддаг бөгөөд эрдэс бодис (кальци, кали, төмөр, зэс, манган, цайр, молибден, никель, кобальт, стронций, хром, иод, бром, фосфор) –ийн агууламжаараа үр тариан дундаа тэргүүлэх байр суурь эзэлдэг.
Сувдан арвай нь лизин ихээр агуулдаг – коллагены нийлэгжилд идэвхтэй оролцдог амин хүчил юм. Энэ нь арьсыг зөөлрүүлэн, уян хатан болгож, үрчлээ үүсэх процессыг удаашруулдаг! Лизиний нөлөөнөөс гадна В гийн төрлийн аминдэмүүд, түүнчлэн A, PP, E зэрэг баялаг эрдэсийн найрлага бүхий энэхүү арвай нь гоо сайхан, эрүүл мэндэд нэн тустай.
Сувдан арвайн будааг тогтмол хэрэглэх нь арьсны гоо үзэсгэлэнд тустайгаас гадна жингээ хасахад ч тустай! Гэхдээ энэхүү бүтээгдэхүүн нь илчлэг багатай хэдий ч гэдэсний хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай эслэг болон уурагаар баялаг байдаг нь үнэхээр сэтгэлд нийцтэй.
Будааны үнэр амт, ашигтай шинж чанарыг нь хадгалахын тулд будаагаа зөв болгох хэрэгтэй. Үүгээр хоол хийхийн өмнө усанд дэвтээж хонуулна. 1 аяга будааг 1 литр усанд дэвтээнэ. Өглөө нь будаагаа дэвтээсэн усыг зайлж асган будаагаа угаагаад 40 хэмийн халуунтай 2 литр сүүнд хийнэ. Эхлээд будаагаа таггүй хэсэг буцалгаад дараа нь таг тавиад устай саван дотор жигнэж 3 цаг буцалгана.
Сайхан шаргал өнгө, буцалсан сүүний гайхалтай амт нь будаа болсныг илтгэнэ. Цаг хугацаа их шаардагддаг ч энэ хоолыг хийхээс бүү эмээгээрэй, зөвхөн ач тусынх нь талаар л бодож хийгээрэй!
Зөв чанасан сувдан арвай таны аманд ороод л хайлдаг тул энэ арвайгаар хийсэн будааг амталж үзсэн хүмүүс үүний амтанд ордог юм шүү.
Сувдан арвай танд ямар санагдсанаа коммент хэсэгт бусадтайгаа хуваалцаарай!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так Просто