КОКОСын тос таны БУУРАЛТАЖ, шингэрч унаад байгаа үсийг АВАРНА

Гэрийн нөхцөлд ч гоо сайхандаа анхаарал тавьж болох, хэрэглэхэд хялбар бөгөөд хамгийн үр дүнтэй, тэжээлэг орц найрлагатай тос бол бидний мэдэх кокосын тос юм.

Кокосын тосыг гэрийн нөхцөлд гоо сайхны болон биеийн тос, нарны тос болгон ашиглах нь элбэг. Энэтхэг, Шриланка, Малайз, Бирма, Флиппин болон Карибийн тэнгисийн орнуудын эмэгтэйчүүд урт торгомсог үстэй байдагийн нууц кокосын сүү болон тосыг үсэндээ байнга хэрэглэдэгтэй холбоотой ажээ. Мөн коксын тос нь үсний өнгийг сэргээж өгдөг байна.

Кокосын тосыг өдөр тутам хүнсэндээ хэрэглэхэд үснээс гадна бусад эд эрхтэнд ч олон талын ашиг тустай байдаг.

Үс уналтанд хэрэглэх нь:

Үсний уналтыг зогсооно

Хуйхны үрэвсэл, мөөгөнцөрийн халдвар, хоол тэжээлийн дутагдал зэргээс болж үс хуурайшин унах нь бий. Энэ тохиолдолд кокосын тос нь арьсны үрэвслийг багасган, үсний хуйх, уганд тэжээл өгч, тослогыг нь тэнцвэржүүлж эрүүлжүүлдэг.

2 халбага касторын тос, 3 халбага кокосын тос хольж, бага зэрэг халаагаад сайтар хутгаж найруулаад хөргөж байгаад хуйхандаа түрхэнэ. Хэт их халаах ёсгүй гэдгийг анхаараарай. Хэрвээ та үдэш унтахын өмнө үсэндээ түрхсэн бол гоо сайханы малгай өмсч хоноод өглөө угааж болно.

Үсний гэмтлийг эмчилнэ

Наран цэцгийн тос зэрэг бусад ургамлын гаралтай тостой харьцуулахад кокосын тос нь үсний гэмтлийг эмчлэх тал дээр хамгийн шилдэг нь юм. Кокосын тос нь үсний уураг тэжээл алдагдах байдлыг зогсоож, үсний угийг бат бөх болгохоос гадна үс салаалж ургахаас сэргийлж өгдөг. Үсийг 6 долоо хоног тутамд нэг удаа доороос нь тайрч байх нь зүйтэй.

Үсийг намирсан зөөлөн болгоно

Химитэй буржгар үс хэт хуурайшилтай болох нь элбэг байдаг. Кокосын тос нь hydrophobic шинж чанартай /усанд уусдаггүй/, өөрөөр хэлбэл кокосын тос устай нэгддэггүй учраас үсний хуйхан дахь чийг хэвээр хадгалагдана гэсэн үг юм. Кокосын тосыг үсэндээ түрхэж шингээгээд 10-15 минутын дараа угаахад үс тань торгомсог зөөлөн болохоос гадна самнахад илүү хялбар болсон байх болно.

Хаг арилгана

Хаг бол арьсны мөөгөнцөрийн улмаас хуурайшиж, хогжруутсан хуйханд үүсдэг хамгийн түгээмэл гэмтэл юм. Кокосын тосоор хуйханд үүсэн мөөгөнцрийг эмчилж, хуурайшсан арьсыг чийгшүүлэх замаар хагийг арилгадаг байна. Кокосын тос, касторын тос хоёрыг ижил хэмжээгээр найруулж, хуйхандаа массажлаж түрхээд 30 минутын дараа угаана. Энэ аргыг үсээ угаах бүртээ хэрэглэхийн бол хуйх тань эрүүлжиж, хагнаас нэг мөсөн салах боломжтой болно.

Бөөс устгана

Бага насны хүүхэд бөөстөх тохиолдол мэр сэр бий. Бөөс устгадаг бүтээгдэхүүнүүдэд хүүхдийн үс, хуйхыг цочроож, гэмтээх хор нөлөө их байдаг. Кокосын тосоор бага насны хүүхдүүдийн бөөсийг устгадаг талаар та сонсож байв уу? Кокосын тос нь бөөс болоод үсний уганд шигдсэн түүний өндөгийг бүхэлд нь бүрхэж, аажмаар тэдний амьсгалах боломжийг хааж, улмаар бүтэж үхэхэд хүргэдэг байна. Тасралтгүй хэд хоног энэ маягаар үсэндээ тосоо нэмж түрхсээр байна. Цайны модны тосноос хэдэн дуслыг нэмж түрхэж бас болно. Кокосын тос нь мөн шавьжны хоронд /бөөс устгадаг шампуньд/ тэсвэртэй бөөсийг ч устгах хүчтэй ажээ.

Буурал үс

Үсний уутанцарын суурь давхаргад байрлах пигментүүд нь үсний өнгийг хариуцдаг. Үсний өнгийг хариуцдаг энэхүү пигментүүд нь бидний нэгэн адил хөгширч үр нөлөө нь буурч, улмаар үхэж устдаг. Үүний нөлөөгөөр бидний үс бууралтаж өнгөө алддаг. Кокосын тос нь хуйханд тэжээл өгч, үсний уутанцар бүхий суурь давхаргыг хамгаалж өгдөг учраас үсийг бууралтахаас сэргийлж өгдөг байна. Үснийхээ давхарга бүрийг эрүүл байлгаж чадвал үсээ эрт бууралтахаас сэргийлж чадах юм. Үсээ угаахын өмнө дор хаяж 15 минут лемонтой кокосын тосоор үсээ массажилж байвал эрт бууралтахаас хамгаалж чадна.

Орчуулсан: Х.Гэгээн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *