Яагаад өглөөний цайндаа ИЛЖГЭН ЧИХ идэх хэрэгтэй вэ?

Яагаад өглөөний цайндаа кофены оронд илжгэн чих идэх хэрэгтэй вэ?

Намрын улирал бол илжгэн чих гэх мэт эрүүл, амттай жимсний боловсорч гүйцдэг цаг юм. Илжигэн чих жимс маш амттай хэдий ч чухам юу нь сайн юм бол? Намар энэхүү тод өнгийн жимс нь маш их хэмжээний микроэлементүүд агуулдаг ба бидний биед хэрэгтэй олон ашигтай бодисууд байдаг. Илжигэн чихний натри, магни, кали, төмрийн агуулга бусад жимстэй харьцуулахад хамгийн өндөр байдаг байна. Боловсорч гүйцсэн илжигэн чих нь элэг, ходоод гэдэсний замыг эрүүлжүүлж, арьсны өнгийг сэргээн, бэлгийн булчирхайн үйл ажиллагааг хэвийн явагдахад нөлөөлдөг.

Иймд илжгэн чихийг хоол хүнсэндээ нэвтрүүлэх хэрэгтэй. Илжгэн чихэнд ямар ашигтай шинж чанарууд нуугдаж байгаа, мөн энэ нь бие махбодид ямар ашиг тустай талаар мэдээлэл хүргэе.

ИЛЖГЭН ЧИХ ЖИМСНИЙ АШИГТАЙ ШИНЖ ЧАНАРУУД

  1. Жин хасахад

Илүүдэл жинтэйгээ тэмцэж байгаа хүмүүст илжгэн чихийг зөвлөх байна, учир нь илжгэн чих нь маш их чихэрлэг хэдий ч илчлэг маш багатай байдаг байна. 100 грамм бүтээгдэхүүн тутамд 60 калори илчлэг агуулагддаг! Иймд, хэрэв та хоолны дэглэм барьж байгаа бол, мөн чихэрлэг зүйл хэрэглэх хориг байхгүй бол илжгэн чих таны хувьд жингээ хасах бас нэгэн шийдэл болж болно. Үүнийг хоолны дэглэм барьж байгаа хүмүүс голчлон хэрэглэдэг ч, ногоон хоолтонуудын хувьд сахарозын  эх үүсвэрээ болгон хэрэглэхийг зөвлөдөг.

  1. Өглөөний цайндаа кофены оронд

Илжгэн чих нь амттай, эрүүл өглөөний хоол болдог. Энэ жимс нь тамиржуулах шинж чанартай, мөн хоолны дуршилыг сайжруулж, мэдрэлийг тайвшруулж, хөдөлмөрийн чадварыг дээшлүүлдэг. Өглөөд нэг илжгэн чих жимс идэж байвал эрч хүчээр цэнэглэгдэж, идэвхи бүтээл сайжирдаг ач тустай.

  1. Зүрх судасны тогтолцоонд

Илжгэн чих нь их хэмжээний кали агуулдаг тул зүрхэнд маш сайн. Өдөр бүр 2-3 илжгэн чих идвэл зүрхний өвчинг мартаж болно. Илжгэн чих нь цусны судасны төлөв байдалд эерэгээр нөлөөлж, тэдгээрийн эмзэг, өвчлөмтгий байдлыг бууруулдаг. Эмч нар ч гэсэн үүнийг судасны бүдүүрлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхийг зөвлөдөг болсон.

  1. Ходоод гэдэсний өвчлөлд

Илжгэн чих нь архаг суулгалтыг зогсооход нэн тусатай. Суулгалтыг эмчлэхэд танд 6 ширхэг илжгэн чих хэрэгтэй. Илжгэн чихээ хэд хэд зүсээд 3 аяга буцалсан халуун усанд хийгээд 30 минут хэртэй идээшүүлж тавиарай. Уг бэлдэцийг 4 цаг тутамд 0.5 л хэмжээтэй ууна.

  1. Хавдраас урьдчилан сэргийлэх журмаар

Эрдэмтэд илжгэн чихийг хавдрын ургалтыг дарангуйлдаг гэж үздэг. Илжгэн чих жимс нь бета-каротины өндөр хувийн агууламжтай маш сайн антиоксидант жимс юм. Үүний нөлөөгөөр илжгэн чих нь чөлөөт радикалуудтай тэмцэж, арьсны хөгшрөлтийн процессыг зогсоодог. Илжгэн чихэнд агуулагдах бета-каротин нь тод улбар шар өнгийн бусад жимснийхээс хавьгүй их байдаг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

  1. Гоо сайхны салбарт

Батганы эсрэг гоо сайхны бүтээгдэхүүнд илжгэн чих жимсийг өргөн хэрэглэдэг байна. Илжгэн чих болон өндөгний шарны маск нь батга болон арьсны нүхжилтэнд маш сайн. Илжгэн чих нь арьсыг толигор сайхан болгох шинж чанартай тул арьсыг төгс сэргээж, хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг ч арилгадаг.

Тоник маск бэлтгэхдээ илжгэн чихээ үрэгч дээр үрээд, ижил хэмжээний зөөхий юмуу өндөгний шартай холино. Нүүрэндээ түрхээд 15-20 минут байлгаад дараа нь хүйтэн усаар зайлж угаагаад цэвэрхэн, сайхан арьстай болоорой.

Илжгэн чих нь олон өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх чадвартай нь тогтоогдсон байдаг хэдий ч түүнийг хэрэглэх эсрэг заалтууд ч байдаг. Нойр булчирхайн өвчтэй хүмүүст илжгэн чих хэрэглэхийг зөвлөдөггүй. Сахарын агууламж өндөр байдаг тул мөн чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэхийг хориглодог.

Та зөвхөн гүйцэд боловсорсон илжгэн чих жимс сонгох хэрэгтэй, учир нь боловсорч гүйцээгүй илжгэн чихэд маш их хэмжээний таннин агуулагддаг бөгөөд энэ нь хатуулаг шинж чанартай байх тул  гэдэсний түгжрэлд хүргэж болзошгүй. Энэ шалтгааны улмаас ходоод, гэдэс, дотор эрхтний мэс засал хийлгэсэн хүмүүс наалдац үүсэхээс сэргийлж илжгэн чих хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *