Шүдээ тугалган цаасаар бүрээд үзээрэй, үр дүн нь гайхалтай!
Хэрвээ танд шүдний эмчид очих цаг зав байхгүй, гэтэл та шүдээ цасан цагаан болгомоор байгаа тохиолдолд гэрийн нөхцөлд шүд цагааруулж болох дараах аргыг хэрэглээд үзээрэй. Сайхан инээмсэглэл бол сайхан сэтгэлийн илэрхийлэл, өөртөө итгэх итгэлийн түлхүүр юм.
Өнөөдөр бид та бүхэнд шүд цагааруулах өөр нэг аргыг санал болгох гэж байна. Хүнсэнд хэрэглэдэг ердийн тугалган цаасанд шүд цагааруулах нууц найрлага байдаг байна.
Та энэхүү шүд цайруулах үйл явцыг үргэлж хийгээд байх шаардлагагүй. Энэ процедурын үр нөлөө нь үнэхээр гайхалтай гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байх!
ГЭРИЙН НӨХЦӨЛД ШҮД ЦАЙРУУЛАХ – 1
ТАНД ХЭРЭГ БОЛОХ ЗҮЙЛС:
- Хүнсний тугалган цаас
- Давс
- Сода
- Шүдний ОО
- Жаахан тэвчээртэй хүлээх
ХИЙХ ДАРААЛАЛ:
- Тугалган цаасаар дээд, доод шүдийг бүрэх 2 хэв хийх.
- Шүдний оо, сода, давсыг 2: 1: 1 гэсэн харьцаагаар холино.
- Бэлэн болсон зуурмагаа шүдэндээ түрхээд, тугалган цаасаараа шүдээ бүрж өгнө.
- Тугалган цаасаа 15 минут байлгана, энэ хооронд ажлаа хийгээд байж болно.
- Тугалган цаасаа аваад, амаа зайлаад шүдээ ердийн шүдний оогоороо угаана.
Гэрийн нөхцөлд шүд цайруулах эхний оролдлогоо хийсний дараа л хүмүүс үр дүнг нь гайхширдаг юм шүү. Гэхдээ итгэлтэй байхын тулд эхлээд шүдний эмчээс зөвлөгөө авахыг зөвлөх байна.
Та сайхан инээмсэглэлээ хүн бүрт түгээж яваарай!
2. Мөн, насан туршдаа шүдний эмчид очиж үзээгүй 72 настай өвөөгийн шүдээ хэрхэн цагаан, эрүүл авч үлдсэн туршлагаас хуваалцая.
Тэрээр энэ процедурыг долоо хоногт 2 удаа л хийдэг байна:
ГЭРИЙН НӨХЦӨЛД ШҮД ЦАЙРУУЛАХ АРГА -2
ТАНД ХЭРЭГ БОЛОХ ЗҮЙЛС:
- 2/3 аяга алимны цуу
- 1/3 аяга ус
- Шүдний ОО
- Шүдний сойз
ХИЙХ ДАРААЛАЛ:
- Алимны цуу болон усыг холино.
- Энэ уусмалаараа амны хөндийг нэг минутын турш зайлна. 2-3 удаа давтан ингэж зайлаарай. Огт залгиж болохгүй. Шүдний паалан дээрх харласан хэсгүүдийг уг уусмалд дүрсэн хөвөн арчдасаар арчаарай.
3. Дараа нь амаа бүлээн усаар зайлна.
4. Шүдээ ОО, сойзоороо ердийн угаадагаараа угаана.
Уг процедурыг долоо хоногт гурваас илүүгүй удаа давтаж болно. Алимны цуу нь тийм ч таатай биш боловч үр дүн нь энэ жижиг харласан толбонуудыг бүрэн арилгах болно. Эцсийн үр дүнд паалан нь хурдан цэвэрлэгдэж, байгалийн цагаан өнгө нь сэргэх болно. Энэ арга нь шүдний мэдрэг чанарт нөлөөлөхгүйгээс гадна буйлыг ч цочироодоггүй сайн талтай.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так просто