МААЛИНГЫН ҮР-ний ач тус, түүнийг ЗӨВ ХЭРЭГЛЭХ нь хамгийн чухал

Маалингын үрийг яагаад байнга уух шаардлагатайг хүн бүр мэддэг байх хэрэгтэй, ялангуяа 35-аас дээш насны эмэгтэйчүүд!

Латин нэрээрээ “хамгийн хэрэгтэй” гэсэн утгаар орчуулагддаг маалинга бол эрт дээр үеэс хүн төрөлхтний тарьж ургуулсаар ирсэн ургамлын нэг бөгөөд эмийн шинж чанараараа олонд танигдсан маш гайхалтай ургамал юм.

Маалингын үр бол цусны судасны бөглөрөлөөс урьдчилан сэргийлдэг омега-3 тосны хүчлийн гол эх үүсвэр юм. 100 гр маалингын үрэнд 22 г омега-3 агуулагддаг бол 100 гр хушганд – 6 гр, 100 гр хар амар загасанд – ердөө 5 г тосны хүчил агуулагддаг байна.

Маалингын үр нь манган, магни болоод бүдүүн ширхэглэг эслэгээр нэн баялаг тул хоол боловсруулалтыг сайжруулж, цусан дахь холестеролыг бууруулдаг. Энэхүү бүтээгдэхүүн нь эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэн хоолны дэглэм барьдаг хүмүүст маш сайн нэмэлт тэжээл болдог.

МААЛИНГЫН ҮРНИЙ ШИНЖ ЧАНАР

Маалингын үрний гол ашигт шинж чанаруудыг тодруулбал:

  1. Маалингын үр нь байгалийн сорбент шинж чанартай тул идэвхжүүлсэн нүүрснээс дутуугүй ходоод, гэдсийг хорт бодисуудаас нь цэвэрлэх төдийгүй зөөлөн чанарын туулгах үйлчилгээтэй.
  2. Зарим төрлийн хорт хавдар тусах эрсдэлийг бууруулдаг, ялангуяа хөхний болон бүдүүн гэдэсний хорт хавдараас сэргийлнэ.
  3. Цусны даралтыг бууруулахаас гадна цусны бүлэгнэлтийг 75% -иар бууруулна.
  4. Гэдэсний бичил орчинг сэргээнэ.
  5. Арьс, үсний эрүүл байдлыг дэмжинэ.

Эмэгтэйчүүдэд:

Маалингын үр нь 35 –аас дээш насны эмэгтэйчүүдэд маш хэрэгтэй хүнс юм, хөхний хорт хавдар үүсэх эрсдлийг бууруулж, цэвэршилтийн тааламжгүй шинж тэмдгүүдийг арилгадаг. Маалингын үрэнд эмэгтэй хүний ​​дааврын түвшинг зохицуулдаг фитоестроген агуулагддаг учир эмэгтэй хүний ​​бэлгийн дааврыг (эстроген) маш сайн нөхөж өгдөг байна.

Маалингын үрийг тогтмол хэрэглэвэл сарын тэмдгийн мөчлөг алдагдахаа болихоос гадна цэвэршилтийн үеийн таагүй байдлууд ч арилдаг байна. Жирэмсэн үед маалингын үр хэрэглэхийг зөвлөх болсон. Энэхүү бүтээгдэхүүний найрлагад ургийн хөгжилд нэн шаардлагатай маш олон микро элементүүд болоод бусад ашигтай бодисууд багтсан байдаг.

ЯАЖ ХЭРЭГЛЭХ ВЭ?

Маалингын үрний хальсанд байх полисахаридууд нь ус маш ихээр шингээдэг тул үр нь дэвтэж унжралдсан шингэн кисель маягийн зүйл болдог, үүнийг эмчилгээний зориулалтаар ууж хэрэглэнэ.

2/3 халбага үр орно. Оройн нь үрийг буцалсан усанд хийгээд тасалгааны хэмд хонуулна, шингэнд үр бүрэн дэвтэнэ. Өглөө нь хоосон ходоодон дээрээ нялцгар зүйлийг нь ууж, үрийг нь зажилаарай. Ингэж хэрэглэхэд омега-3 тосны хүчлийн бүх ашигтай шинж чанарууд нь илүү сайн хадгалагдсан байдаг.

Хоол тэжээлийн мэргэжилтнүүд маалангын үрийг буцалгахаас илүүтэйгээр дэвтээж уухыг зөвлөдөг. Хэт их халаах үед тосны хүчил нь исэлдэж, хэт исэл үүсгэдэг бөгөөд энэ нь харин ч эсрэгээрээ биед хортой нөлөө үзүүлж, хорт хавдар үүсгэдэг байна.

Маалингын үрийг ууснаас хойш 10 минутын дараагаар өдөрт уудаг усныхаа эхний аяга усыг ууж болно. Хэрэв та бодисын солилцоогоо бүрэн дүүрэн идэвхжүүлэхийг хүсч байвал ус ууснаас 10 минутын дараа 1 ширхэг ногоон алим идэж болно. Бас дахин 10 минутын дараа сэтгэл амар өглөөний цайгаа ууж болно.

МААЛИНГЫН ҮРИЙГ САЙН ЧАНАРЫН ЭСЭХИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ?

Маалингын үрийг бараг бүх эмийн сан, хүнсний дэлгүүрээс худалдаж авах боломжтой. Үр нь хуурай, бутарсан хэлбэртэй, чихэрлэг үнэртэй байх ёстой, ялангуяа ялзарч муудаагүй, үнэр ороогүй байх ёстой. Үрний өнгө нь цайвар хүрэн юмуу шаргал байх ёстой.

Нунтаг үр худалдаж авахгүй байх хэрэгтэй, өөрөө нунтаглаж хэрэглэх нь чухал, учир нь нунтагласан үр нь амархан исэлдэж урвалд орохоос гадна хадгалалт даадаггүй талтай.

Өглөө үрнээс үүссэн салстын хэмжээгээр нь үүний чанарыг шалгаж болдог. Хэмжээ нь их болсон байх тусмаа л сайн гэсэн үг.

ХОРИГЛОХ ЗААЛТ:

  1. Маалингын үрийг хэтрүүлэн их хэмжээгээр хэрэглэх аваас, мөн маш бага хэмжээний устай уувал гэдэсний түгжрэлд хүргэх аюултай. Маалингын үрийг үргэлж усаар даруулж бага багаар хэрэглэх нь зүйтэй.
  2. Хэрэв давсаг юмуу цөсөндөө чулуутай, нойр булчирхайн үрэвсэлтэй, цөсний хүүдийн үрэвсэлтэй бол маалингын үрийг маш болгоомжтой хэрэглэх хэрэгтэй, учир нь маалингын үр нь эдгээрийг хүчтэй цочроох нөлөөтэй байдаг.
  3. Зарим хүмүүст маалингын үрийг идэхээр гэдэс нь дүүрэх байдал ажиглагддаг иймд энэ тохиолдолд хэрэглэх хэмжээгээ багасгах хэрэгтэй.

Маалингын үрний бэлдмэлийг өглөөд уухын эерэг тал нь танд хоол боловсруулах үйл явц сайжирч, илүүдэл жин хасагдаж, арьс тань цэвэр тунгалаг болж байгаагаар мэдрэгдэж эхэлнэ. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд өдөрт 2 литр ус ууж байх ёстойгоо ч бүү мартаарай.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *