Суганы эвгүй үнэрээс салах шилдэг 6 арга

Зуны аагим, халуун өдрүүд дөхөж байна. Хэтэрхий халуунаас, хүнтэй хувцсаа сольж өмссөнөөс, удаан усанд ороогүйгээс, суганы булчирхай цочсноос гээд олон шалтгааны улмаас хүмүүс ийм нэгэн сул талтай болдог. Тэгвэл үүнийг зогсоох шилдэг аргыг танд хүргэж байна.

  • Хүнсний сода  Хэрвээ ямар нэг химийн бодис хэрэглэлгүй хамгийн энгийнээр эвгүй үнэрээсээ салахыг хүсвэл, хүнсний сода ашиглаж болно. Өглөө бүр суга орчмоо угааж, хатсаных нь дараа хүнсний сода болон усны холимогийг түрхээд, 10-15 минутын дараа усаар зайлна. Үүнийхээ хажуугаар 1 литр ус, 1 цайны халбага давс, 2 хоолны халбага хүнсний сода, 1 цайны халбага элсэн чихрийг хольж, уусмал бэлтгэнэ. Үүнийгээ өглөө бүр уувал хөлрөлт багасдаг.
  • Дөнгөж саяхан муулсан хонины халуун бөөрийг сугандаа хавчуулж хоёр цаг орчим байлгаад авч хаяна. Ингэснээр хулмасны үнэр бүрмөсөн арилдаг гэдэг. Чухамдаа бөөр бол өөрөө шүүх, цэвэрлэх, хоргүйжүүлэх үүрэгтэй эрхтэн юм. Тиймээс хулмасыг арилгах байгалийн биологийн арга хэрэглүүр болох нь тодорхой байна.
  • Спирт ямар ч эвгүй үнэрийг гайхалтай арилгадаг. Өглөө хувцасаа өмсөхөөсөө өмнө бага зэрэг спирт(архи) суга руугаа цацаарай. Бүхэл өдрийн турш бактери хуримтлагдаж, эвгүй үнэр гарахаас хамгаална.
  • Төрөлхийн бус олдмол хулмаснаас зэсийн балын тусламжтайгаар ангижирч болно. Та зэсийн балыг хоёр сугандаа түрхвэл эвгүй үнэрээсээ салах боломжтой ажээ.
  • Ямар нэг хувин, савны дотрыг өнгөлөхдөө нимбэгний шүүс ашигладаг. Мөн нимбэг нь хулмас болон өнгөр арилгах хамгийн үр дүнтэй арга гэнэ. Нэг зүсэм нимбэгийг сугандаа 15 минут байлгаад, сайтар угаагаарай. Эсвэл нимбэгний шүүсийг устай хольж сугаа тогтмол арчих нь үр дүнтэй байдаг байна.
  • Бага зэрэг нимбэгний шүүсийг ус, алимны цуутай холиод цацаж болохуйц саванд хийгээрэй. Хувцсаа өмсөхөөсөө өмнө өглөө суга руугаа бэлтгэсэн шингэнээ цац. Хүсвэл өдрийн цагаар ч цацаж болдог байна. Уг цацлага таны суганд эвгүй үнэр үүсгэдэг нян үржихээс хамгаалдаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Please reload

Please Wait