- Замагтай маскны хөгшрөлтийн эсрэг байгалийн нөлөө нь үнэхээр гайхалтай, түүний нөлөө бүх цаг үеийн маскны рекордыг эвдсэн байдаг юм шүү!!. Үүгээр зогсохгүй энэхүү маск нь маш хямд төсөрхөн гээч!
Энэхүү далайн хатаасан ургамал нь арьсыг нөхөн сэргээх, залуужуулах маш сайн үйлчилгээтэй гэдэг нь хоосон үг биш юм шүү. Замаг нь найрлагандаа маш олон ашигтай элементүүдийг агуулдаг тул үүнийг хэрэглэсний дараа эерэг нөлөө ажиглагдах нь гарцаагүй юм.
Энэхүү далайн замагт агуулагдах иод нь арьсан дээр гялтганах тосыг шингээж, арьсны гадаргууг толигор болгож өгдөг. Холин нь хар толбо, нөсөөжилт зэрэг арьсны асуудлуудаас салахад тусалдаг бол кали нь арьсыг төгс чийгшүүлдэг байна. Арьсны эрүүл мэндэд онцгой хувь нэмэр оруулдаг төмөр агуулдаг энэхүү замаг нь цусны эргэлтийг маш сайн сайжруулж өгдөг. Е витамин нь үрчлээг толийлгодог.
Энэхүү замагт агуулагдах шим тэжээлийг жагсаавал маш их урт жагсаалт болно. Эмийн сангаас хатаасан замагийг нунтаг хэлбэрээр нь ч худалдан авч болно.
Эдгээр эрдэс, амин дэмүүд нь энэхүү гайхалтай маскны найрлагад агуулагддаг гол бүрэлдэхүүн хэсэг юм. Хэрэв та замагнаас харшилдаггүй, арьс тань эпидермисын цусны судасны архаг гэмтэл болох куперозд өртөмтгий биш бол энэ маскыг тавьж болно. Энэхүү маскыг хэрэглэснийхээ дараа та өөрийнхөө арьсыг толинд харах тоолондоо инээмсэглэж байх болно!
ДАЛАЙН ЗАМАГТАЙ НҮҮРНИЙ МАСК
НАЙРЛАГА:
- Нунтаг замаг
- Бүлээн ус
- Нимбэгний шүүс
- А витамин
БЭЛТГЭХ нь:
- Бага зэрэг бүлээн усанд 2-3 халбага нунтаг замаг хийгээд хөөтөл нь 10 минут байлгаарай.
- Холимогыг хутгаж үзэхээр түрхэж болохоор өтгөн болсон байх ёстой.
- Хэрэв та тослог арьстай бол уг маскан дээрээ хэдэн дусал нимбэгний шүүс нэмж өгөхийг зөвлөх байна. Хуурай арьстай бол А эсвэл Е витамин 3 дусалыг нэмж хийгээд түрхвэл илүү зохимжтой.
Маскаа нүүрэндээ 20-25 минут байлгана. Маск нь нэлээд гулгамтгай байх тул түүнийг маш болгоомжтой түрхэх хэрэгтэй.
Замагтай маскыг унтахынхаа өмнө тавьбал илүү зохимжтой, үр нөлөө нь ч маш сайн байх болно. Нүүрэндээ хөнгөн массаж хийгээд маскаа хүйтэн усаар зайлж угаагаарай.
Кефир, цагаан шавар зэрэгтэй хүрэн замагний маск бас элбэг байдаг. Замагний найрлагад агуулагдах эдгээр бүрэлдэхүүн хэсгүүд нь анагаах үр нөлөө сайтай байдаг. Замагтай маскыг хэрэглэсний дараа арьс тань шинээр дахин төрсөн мэт булбарай зөөлөн, торгомсог болж, өнгө нь сэргэн, жижиг үрчлээ ч мэдэгдэхүйц алга болдог.
Энэ маск ямар ч эмэгтэйд таалагддаг! Хэрэв та уг маскыг тавихаасаа өмнө арьсаа сайтар гуужуулж цэвэрлэсэн байвал гарах үр нөлөө нь улам сайн байх болно. Энэхүү маскыг долоо хоногт нэг удаа тавихад хангалттай, арьс тань гэрэлтээд ирэхээр та үүнд сэтгэл хангалуун байх болно.
Замагны гайхалтай хүч чадлыг ашиглан гоо үзэсгэлэнгээ тодотгоорой, найзууддаа энэ жорыг хуваалцаарай!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Так просто