Хэрэв усан дотор зөв амьсгалаад сурчихвал усанд сэлэх илүү хөгжилтэй байх болно. Амьсгалаа түр зуурхан барих их амархан санагдаж болох юм. Гэхдээ амьсгалыг илүү удаан, тайван барьж сурах тусгай аргууд байдаг. Ийм чадвар дадалд суралцахад тийм ч их цаг хугацаа шаардагддаггүй нь сайхан.
Өөрийн нөөц боломжоо урьдчилан дүгнэ.
Юун түрүүнд амьсгалаа барих чадвараа шалгаад үзээрэй. Эхлээд хугацаа хэмжигч хэрэг болно. Дараа нь сандал дээр суух юмуу орон дээр хэвтэх хэрэгтэй. Ердийн хэмнэлээр 2 минутын турш удаан амьсгал. Дараа нь гүнзгий амьсгаа аваад чадах чинээгээрээ удаан гаргаарай. Дараа нь хугацаа хэмжигчээр хэмжиж амьсгалаад үзээрэй.
Амьсгалаа цаашид барьж чадахгүй болтлоо тэсээд, амьсгалаа аваарай.
Үр дүнг шалгах:
- Хэрэв амьсгалаа нэг минут болон түүнээс бага хугацаагаар барьж чадаж байвал энэхүү сургалтын дараа 3 орчим минут барьдаг болох боломжтой.
- Хэрвээ дор хаяж 1 цаг 30 минутын хугацаанд амьсгалаа түгжиж чадаж байвал сургалтын дараа 4 орчим минут барих чадвартай болно.
- Хэрвээ амьсгалаа 2+ минут барьж чаддаг бол сургалтын дараа 5 орчим минут түгжих чадвартай болно.
Цаашид ч, одоогийн сурсанаасаа ч удаан хугацаагаар барьдаг болох боломжтой.
Тайван байх нь маш чухал.
Усан доор амьсгалах чадвараа дээшлүүлэх сургалтын хамгийн чухал хэсэг бол тайван байж сурах явдал. Оюун ухаан, амьсгал, булчингаа бүрэн тайвшруулах хэрэгтэй. Булчингуудаа чангалахаар хүчилтөрөгч шавхагддаг, үүний улмаас амьсгалаа удаан хугацаанд барьж чаддаггүй. Стресс, бухимдалгүй тайван байх хэрэгтэй. Зөвхөн тайван байдалтай байж гэмээн хамгийн сайн үр дүнд хүрнэ.
Энгийн алхамууд
Гол сургалт нь маш энгийн, хүссэн үедээ хэзээ ч, хаана ч хийж болдог онцлогтой.
- Сууж тайвшираад 3 удаа амьсгаа аваарай.
- Эхлээд уушгиныхаа 75% -ийг агаараар дүүргээрэй.
- Дараа нь аль чадахаараа амьсгалаа гаргаарай.
- Дахин амьсгал авахдаа уушигаа 100% дүүргээрэй – аль чадах чинээгээрээ.
- Аль болох удаан барихийг хичээгээрэй.
Ус руу орохын өмнө
Усанд сэлэхийнхээ өмнө усан доор амьсгалаа түгжиж, уушигаа халаах хэрэгтэй.
- Тайван байдалд шилж.
- 2 минут орчим ердийнхөөрөө амьсгалаад дараа нь амьсгалаа жаахан бариарай.
- Амьсгалаа түгжсэнийхээ дараа дахин 2 минут ердийнхөөрөө амьсгалаарай.
- Дасгалыг энэ маягаар 3 удаа давтана.
Зарим хэрэгтэй зөвлөмжүүд:
- Усны гадаргуу хэсгээр усанд сэлэхээс илүүтэй амьсгалаа удаан барих боломжтой.
- Гадаргуутай ойр байх тусам амьсгалаа барихад илүү амархан байдаг. Ус руу гүн орох тусам амьсгалаа удаан барих улам л хэцүү болдог.
- Амьсгалаа барихаар төлөвлөсөн бол эхлэхээс 2 – 3 цагийн өмнө юм идэхгүй байх хэрэгтэй. Ялангуяа усан доор дасгал хийхээр шийдсэн бол шүү дээ. Хүний бие хоол тэжээлээ шингээхэд хүчилтөрөгч зарцуулдаг иймд усан дотор танд хэрэг болох хүчилтөрөгчийн зарим хэсэг алдагдах аюултай.
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: Bright Side