Архагшсан ханиадыг ардын уламжлалт аргаар эмчлэх жор

Ханиад томууны улирал эхэлж, хүн бүр л энэхүү өвчнөөс хол байхыг хүсч, аль болох богино хугацаанд эмчлэхийг оролддог. Гэхдээ ханиадыг хүчтэй эм тариа бус гэрийн аргаар эмчлэх гээд үзээрэй. Энэ нь хөрөнгө мөнгөнд хэмнэлттэй байхаас гадна түргэн шуурхай үйлчилдэгээрээ давуу талтай аж. Ингээд архагшсан ханиадыг анагаах уг жорд орсон орц болгон өөрийн гэсэн үр дүнтэй үйлчилгээ үзүүлнэ.

Чацаргана

Өвлийн цагт ханиад намдаах хамгийн шилдэг бүтээгдэхүүн бол чацаргана билээ. Та ханиалгаж, хоолой тань өвдөж эхэлсэн бол яаралтай чацаргана буцалгаж уугаарай. Заавал ханиад хүрсэн үед бус өвлийн цагт ч мөн тогтмол уух хэрэгтэй.

Хэрэг болох зүйлс:

  • Чацаргана – 20 гр
  • Ус – 500 гр

Хэрэглэх заавар:

Чацаргана жимсийг сайтар нухаж няцлаад усанд хийж буцалгана. Ойролцоогоор 30 минут орчим буцалгахад хангалттай бөгөөд халуун бүлээнээр нь өдөрт 3 удаа ууж хэрэглээрэй.

Цэвэр зөгийн бал

Цэвэр зөгийн бал нь нян, вирус, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээгээрээ алдаршсан бөгөөд ханиадыг дарах үйлчилгээгээр бараг нэгдүгээрт жагсана. Эмээ, ээж нар нэгэн хоолойгоор “Зөгийн бал ид, хэрэгтэй шүү” гэж зүгээр ч нэг хэлээгүй л байлтай.

Луувангийн шүүс

Луувангийн шинэхэн шүүс – хуурай ханиалгыг дарах байгалийн гаралтай бүтээгдэхүүн, хүүхдүүд ч гэсэн ямар нэгэн хязгааргүйгээр хэрэглэж болно. Луувангийн шүүс нь хоолны дуршил нэмэгдүүлэхээс гадна ходоодны шарханд нэн тустай хэмээгддэг, шүд бэхжүүлнэ, дархлаа дэмжинэ, мөн арьс болон хараанд эерэгээр нөлөөлдөг ажээ.

Хүрэн манжингийн шүүс

Хүрэн манжингийн шүүс – юугаар ч орлуулшгүй байгалийн гаралтай тайвшруулагч гэж үздэг. Хүрэн манжинд агуулагдаж байгаа бодисууд нь залгиур болон бронход эерэг нөлөө үзүүлнэ, хаван бууруулна, мөн нян устгахаас гадна цэрийг хуримтлуулахгүй гадагшлуулах үйлчилгээ үзүүлдэг байна. Хүрэн манжингийн шүүс нь луувангаас дутахааргүй шим тэжээлтэй. Цусанд нэн тустай ногоо гэж үздэг: эритроцитын үүсэхэд нөлөөлнө мөн гемоглобины түвшинг нэмэгдүүлдэг. Мөн элэг, бөөр, түрүү булчирхайг хорт бодисоос цэвэрлэдэг.

Цангисын шүүс

Цангисын шүүсийг зөгийн балаар амтлаад уухад ханиад нам дарагдана, бронх буюу гуурсан хоолой цэвэрлэгдэж дархлаа сайжирдаг. Өөрөөр хэлбэл дараагийн ханиад томуунаас урьдчилан сэргийлэх ажээ. Цангист их хэмжээний амин дэм болон флавоноид агуулагддаг – мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлэх нэгдэл юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *