Өдөр бүр энэхүү энгийн дасгалыг хийвэл танд таван гайхамшиг тохиох болно!

Өдөр бүр энэхүү энгийн дасгалыг хийвэл танд таван гайхамшиг тохиох болно!

Энэхүү алтан дүрмийг зуршил болгох хэрэгтэй. Хүндхэн өдрийн төгсгөлд та хана руу хөлөө дээш өргөөд хэвтээрэй, энэ байрлалд 10-15 минут байх хэрэгтэй. Нэмэлт бэхэлгээ шаардлагагүй, зөвхөн хөлөө хананд байлгахад л болно. Энэ дасгалыг өдөр бүр хийхийг зөвлөж байна.

Тахир лаа хэмээх энэ поозыг хэрхэн зөв хийх талаар доор дүрс бичлэгээр харуулсан. Уг дасгалыг хэдэн ч настай хүн хийх боломжтой хялбар дасгал юм.

Энэ дасгалын талаар би нэг сонин зүйл олж мэдсэн юм: Ямар нэгэн зүйл хийхгүй, зүгээр л хана руу хөлөө жийж хэвтээд л биеэ эмчилчихнэ гэж байх уу? Ийм байж таарамгүй. Гэтэл энэхүү иогийн энгийн элемент нь үнэхээр ид шидийн гэмээр үр нөлөөтэй ажээ.

Энэ байрлалд дор хаяж 5 минут байх хэрэгтэй. Толгой тань сэргээд ядаргаа тайлагдаж, бие тань амраад сайхан болж байгаа нь мэдрэгдэнэ. Эндээс та цэнэг авч орой үдшийн цагаар ч үр бүтээлтэй олон зүйлийг хийж чадна, бие тань аятайхан болсон болохоор хөл тань нэг л хөнгөн санагдана!

Хана дагуулан хөлөө өргөх нь яагаад ийм үр дүнтэй байдаг юм бол? Өдрийн туршид бид байнга босоогоороо байдаг. Энэхүү энгийн позаны ачаар бие маань сайхан амардаг.

Энэхүү хөлөө дээш өргөдөг дасгалын давуу тал нь таниас ямар нэг хүчин чармайлт шаарддаггүйгээрээ онцлог юм. Уг дасгалыг хийснээр бие тань хурдан сэргэж, амрахаас гадна нурууны ачаалал арилж, “хөлөнд ирдэг даралт” алга болж, цусны урсгал сайжирдаг байна. Дасгалыг хэвтээгээрээ хийж байгаа учир зүрх цусаа хөл рүү дээш нь шахах хэрэгтэй болдог үүний улмаас зүрхэнд ирэх ачаалал илүү их нэмэгддэг.

СУДАСНЫ БҮДҮҮРЛЭЭС СЭРГИЙЛНЭ

Энэхүү хялбархан дасгалыг хэрхэн хийхийг үзээрэй. Мөн сайхан бүсгүй та энэ дасгалыг хийж байхдаа хөлийн булчингаа хэрхэн сунаж байгааг мэдрээрэй. Маш хэрэгтэй, тун энгийн дасгал гэдгийг ойлгоно!

Сэтгэл санаа тайвшируулдаг энэ позыг судасны бүдүүрлээс хамгийн сайн урьдчилан сэргийлдэг гэж үздэг. Энэ дасгалыг хийх явцад венийн судасны гадагшлах урсгал сайжирч, хөл хавагнах, ядрах байдал арилдаг. Үүнээс гадна, энэ дасгал нь судас нь үрэвсэж зовиурладаг хүмүүст ч маш хэрэгтэй, өвчнийг нь намдаадаг байна.

ТАХИР ЛАА ПОЗЫГ ХЭРХЭН ЗӨВ ХИЙХ

  • Йогд энэхүү энгийн асаныг Випарита Карани гэдэг. Хүн хөл дээрээ зогсох явцад хөгшрөлт явагдаж байдаг бол харин эсрэгээрээ хөлөө урвуу байрлалд байвал бие махбодийн бүх үйл явц эргэж, залууждаг гэж үздэг байна. Хэрэв та ийм байрлалд байхдаа тайван амгалан байж чадвал танд илүү сайнаар нөлөөлнө.
  • Нуруугаараа дээш харж хэвтэхдээ гуя, хонгоо хананаас 30 см зайд байлгах хэрэгтэй. Хөлөө өвдөгөөр нь нугалаад хананд тогтоо. Хонго чинь ханатай зөв өнцөг үүсгэсэн эсэхийг шалгаарай.
  • Хөлөө шулуун болгоод бүхлээр нь хананд тулна, өвдөгөө шулуун байлгана.
  • Толгойн доороо дэр тавибал илүү тохь тухтай байна. Нүдээ аниад гүнзгий амьсгалаарай. Нэг гарын алгыг гэдсэн дээрээ, нөгөөг нь зүрхэн дээрээ тавиарай.

  • Амьсгалаа сайн мэдэрч амьсгал, 2 тоолох хугацаанд амьсгалаа аваад, 4 тоолохтой ижил хугацаанд амьсгалаа гаргаарай. Дотроо юм бодолгүй сэтгэл санаагаа тайвшруул, зөвхөн амьсгалаа л сонс.

Энэ зүйл нь ажил дээрээ стресст өртдөг, сэтгэлийн түгшүүртэй, нойргүйдэлтэй хүмүүст онцгой ач холбогдолтой. Урвуу байрлалд хийдэг энэ дасгал нь мэдрэлийн тогтолцоог эмчилж, сэтгэл зүйг тэнцвэртэй болгодог.

  • Хэрэв тайван амьсгалахад хэцүү, янз бүрийн зүйл бодогдож сатаараад байвал энэ аргыг хэрэглээд үзээрэй. Хэрэв таны анхаарал сарниад байвал нүдээ цагийн зүүний дагуу эргэлдүүлээрэй. Үүнийг нүдээ аниж байгаад хийвэл илүү хялбар байдаг. Нүдний алимаа эргэлдүүлэх энэ хөдөлгөөн нь анхаарал төвлөрөлөө сэргээхэд тань туслах төдийгүй хийж байгаа зүйлээ болон амьсгалаа хянахад нь илүү дөхөмтэй байхаас гадна ухамсараа зөв удирдан чиглүүлэхэд ч тустай.

Нүдээ эргэлдүүлэх хөдөлгөөн нь ердийн өдөр тутмын амьдралд ч хэрэгтэй, тухайлбал цочимтгой, уур уцаартай, тэсвэр тэвчээргүй байдал, стресс зэргийг даван туулахад тустай тул тайван тогтуун болгож тайвшруулах нөлөө үзүүлдэг.

  • Энэхүү асанаг 10-15 минутын хугацаанд л хийнэ. Хөлөө хананаас болгоомжтой доошлуулж буулгаад хэсэгхэн хэвтэж байгаад баруун тал руугаа эргэж шалнаас босоорой.

Энэ поз нь санах ойг сайжруулдаг, учир нь энэ дасгалыг хийх үед тархины цусан хангамж нэмэгддэг байна. Бамбайн болон бусад дотоод шүүрлийн булчирхайнууд шинэ цусаар сэлбэгдэн угаагддаж цэвэршдэг байна. Мөн өмнө дурьдсанчлан энэ дасгал бол судасны хатуурлаас хамгийн сайн урьдчилан сэргийлдэг юм шүү. Энэхүү дасгалыг тогтмол хийснээр хөгшрөлт удааширч, үрчлээ толийж, арьсны өнгө үзэмж сайжирдаг. Хоол боловсруулах үйл явц ч мөн эрс сайжирдаг!

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *