Үс уналтын эсрэг хамгийн сайн маск! Үсний тань булцуу/уутанцаруудыг сэргээж, ургалтыг дэмжинэ.
Магадгүй энэ арга үс уналттай тэмцэх хамгийн үр дүнтэй арга байж болох юм шүү! Мэргэжлийн олон бүтээгдэхүүнд сонгины шүүс агуулагдсан байдаг нь нууц биш юм. Эмнэлзүйн хувьд туршиж, нарийвчлан судалж үзсэний дүнд сонгины шүүсийг үс арчилгааны бүтээгдэхүүнүүдэд оруулах болсон байна.
Энэхүү эмчилгээ нь үхжлийн эсрэг үйлчилгээтэй тул хуйхыг цэвэр байлган цусны эргэлтийг сайжруулж үсний ургалтыг өдөөж өгдөг байна.
Үсний ургалтыг дэмждэг сонгины шүүс бэлтгэх
ОРЦ НАЙРЛАГА:
- Нэг ширхэг том сонгиныг ногоо үрэгчээр үрэх юмуу блендерт хийж бутлаж няцална.
- Бутласан сонгины шүүсийг маарлиар шахаж шүүгээд хуурай хуйхандаа түрхээд массажилж өгнө.
- Үсээ алчуураар ороогоод нэг цаг байлгана.
- Сонгино маш хурц үнэртэй учир шүүсэнд үнэр дарах ямар нэг сайхан үнэртэн (жишээ нь, сарнайн ус ч юмуу) нэмж хийгээд хэрэглэж болно.
- Дараа нь усаар сайтар зайлаад, шампуньдаж угаагаарай.
- Энэ маскыг үсний уналт зогсож хэвийн болтол долоо хоногт 2 удаа тавьж байгаарай.
Сонгино нь цусыг цэвэрлэж, цусны эргэлтийг сайжруулдаг тул арьс, үсэнд асуудал үүсэхээс зайлсхийдэг сайн талтай. Сонгино нь антиоксидонт чанартай, А, С, Е аминдэмээр баялаг ногоо юм. Улаан сонгино нь хорт хавдартай тэмцэгч кверцетин хэмээх антиоксидантаар баялаг тул нянгийн ба мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй. Мөн цусны хананд холестрин тогтож цусны судас бөглөрөхөөс сэргийлдэг.
Сонгино нь байгалийн гаралтай бактерийн эсрэг, халдварын болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир үсний уган дахь булцуу, уутанцаруудыг цэвэр, эрүүл байлгаж бактери үүсгэгч бусад бохирдуулагчдыг дарангуйлдаг.
Энэ бол үс уналтаас салах хамгийн хямд төсөр хэрнээ байгалийн гаралтай эмчилгээний шилдэг арга юм шүү!
Үүний ачаар үс тань эрүүл, бат бөх болж гялалзах болно!
Орчуулсан: Х.Гэгээн
Эх сурвалж: https://takprosto.cc/