Таны угаалгын машин хөгцөрсөн юм биш биз! Энэ гайхалтай аргыг мэдээд авахад илүүдэхгүй …

Таны угаалгын машин хөгцөрсөн юм биш биз! Энэ гайхалтай аргыг мэдээд авахад илүүдэхгүй …

Угаалгын машинаараа юм угаасны дараа эвгүй үнэр гарч, угаалгын машины резинэн тууз эсвэл нунтаг вок хийдэг тавиур дээр хар толбо гарч ирэхийг гэнэт анзаарав уу? Энэ бол хүн болон амьтдад янз бүрийн өвчин үүсгэгч мөөгөнцөр болох хар хөгц юм.

Ихэнх тохиолдолд хөгц нь өөрийн амьдрах тааламжтай нөхцөл үүссэн үед гарч ирдэг: чийг, дулаан нь тохирсоноос… Угаалгын өрөө бол агаарын урсгалд амархан шилжин янз бүрийн гадаргуу дээр суурьшдаг зөөгч бактериуд болоод мөөгөнцөрүүдийн үүсэх хамгийн тохиромжтой орчин юм.

Угаалгын машинд хөгц үүсэх гол шалтгаанууд – тогтмол 30-40 ° C-аас бага температурт угаалга хийх; усыг бүрэн шавхаж хатаагаагүйгээс мөөгөнцрийн колони үүсэх таатай нөхцлийг бүрдүүлэх; угаалгын машиндаа зохих ёсоор анхаарал тавихгүй байх: угаалга болгоныхоо дараа машиныхаа бүх гадаргууг сайтар арчихгүйгээр хаалгыг бүрмөсөн хаах зэргээс…

УГААЛГЫН МАШИНЫ ХӨГЦИЙГ ХЭРХЭН АРИЛГАХ ВЭ

ТАНД ХЭРЭГ БОЛОХ ЗҮЙЛС:

  • Шингэн цэвэрлэгч, хлор агуулсан байвал илүү сайн
  • Ахуйн цэвэрлэгээний порлон, алчуур, цэвэрлээд дараа нь хаяхад харамсахааргүй
  • Ахуйн цэвэрлэгээний бээлий
  • 25 гр нимбэгийн хүчил
  1. Мөөгөнцөртэй тэмцэх эхний алхам бол машины дотор талд хуримтлагдсан бохирдолыг алчуураар арчиж цэвэрлэх.

  1. Хлор агуулсан ямар нэгэн цэвэрлэгээний бодисыг резинэн жийргэвч дээр болон бүх гадаргуу дээр түрхэж, жигд тараана.

  1. Хаалгыг нь хаагаад 2 цаг хэртэй байлгана.

  1. Үүний дараагаар машины “Зайлах” горимыг ажиллуулж, дотор талыг нь цэвэрлэж угаана.

  1. Дараа нь угаалгын нунтаг хийдэг хэсэгт нимбэгний хүчил хийгээд, хамгийн халуунаар угаах горимыг ажиллуул.

Уг процедурын дараа таны машин шинэ юм шиг л гялалзах болно. Угаалгын машиныхаа хөгцийг сар бүр тогтмол ингэж цэвэрлэж байгаарай. Энэхүү урьдчилан сэргийлэх цэвэрлэгээ нь эзэгтэй таны найдвартай туслах машины ажиллагааг мэдэгдэхүйц уртасгах болно гэдгийг ч битгий мартаарай.

Орчуулсан: Х.Гэгээн

Эх сурвалж: Так Просто

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *